мэдээ
Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 20 иргэнийг албадан гаргалаа

Админ
2025 оны 3 сарын 26

54

Гадаадын иргэн, харьяатын газраас улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтыг явуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Арвайнхутаг говь” ХХК-д жуулчин ангиллын виз болон хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхтэй БНХАУ-ын 20 иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсныг илрүүлж, өнөөдөр албадан гаргалаа. Тодруулбал, Дээрх иргэдийн 15 нь жуулчлах буюу k2 ангиллын цахим виз, 5 иргэн нь визгүй зорчих хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхээр Монгол Улсад нэвтэрч, өрлөгчин, тогооч, мужаан, гагнуур, дотоод засал, барилгын туслах ажил хийж байсан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Монгол Улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.
Аялал жуулчлалын визээр ирсэн гадаадын иргэний аяллын маршрут, байрлах газар, аяллын хөтөлбөр тодорхой байх шаардлагатай бөгөөд визийг зөвхөн аялж амрах зорилгын дагуу ашиглах ёстой. Гэвч уг визийг хууль бусаар хөдөлмөр эрхлэх, ажлын байрны төлбөрөөс зайлсхийх зорилгоор ашиглаж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл юм.
Цаашид уг хяналт шалгалтын ажил үргэлжлэх бөгөөд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэн болон өөрийн аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлд оруулахгүй байх чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатайг зөвлөж байна.





З.Санждорж нарын хурлыг дахин хойшлуулжээ
Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарт холлбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр товлогдсон ч ирэх дөрөвдүгээр са...
1 цагийн дараа
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг диализийн тасагтай боллоо
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөлийн барилгыг өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч, диализийн тасагтай боллоо. Нээлтэд УИ...
19 минутын дараа
Нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 195 тэрбум төгрөгөөр буурууллаа
Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулан НИТХ-д өргөн барьсан билээ. Тогтоолын төсли...
40 минутын өмнө
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 03 ДУГААР САРЫН 31-НЭЭС 04 ДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ...
2 цагийн өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Б.Цагаанбанди түрүүлэв
Сумын цолтон залуу бөхчүүдийн 124 дэх удаагийн барилдаанд 576 бөх барилдсанаас Увс аймгийн Түргэн сумын харьяат, “Алдар”...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд