мэдээ
Элсэлтийн шалгалт өгөх сурагчдын анхааралд

Админ
2025 оны 3 сарын 26

45

2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Элсэлтийн шалгалтыг улс орон даяар 52 шалгалтын байранд зохион байгуулах ба орон нутагт 23, нийслэлд 29 шалгалтын төв байна.
Шалгуулагч нь /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх юм.
Үүнд:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
- Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
- Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
Тусгай хэрэгцээ шаардлагатай болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалтад орохоор бүртгүүлсэн бол Боловсролын үнэлгээ төвд эмчийн магадалгаа, сургуулийн тодорхойлолт, өргөдлийг бүртгэлийн хугацаанд гаргах эрхтэй.
МХБШ-ын суудлын хуваарийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зарлана.





З.Санждорж нарын хурлыг дахин хойшлуулжээ
Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарт холлбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр товлогдсон ч ирэх дөрөвдүгээр са...
2 цагийн дараа
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг диализийн тасагтай боллоо
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөлийн барилгыг өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч, диализийн тасагтай боллоо. Нээлтэд УИ...
32 минутын дараа
Нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 195 тэрбум төгрөгөөр буурууллаа
Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулан НИТХ-д өргөн барьсан билээ. Тогтоолын төсли...
28 минутын өмнө
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 03 ДУГААР САРЫН 31-НЭЭС 04 ДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ...
1 цагийн өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Б.Цагаанбанди түрүүлэв
Сумын цолтон залуу бөхчүүдийн 124 дэх удаагийн барилдаанд 576 бөх барилдсанаас Увс аймгийн Түргэн сумын харьяат, “Алдар”...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд