мэдээ
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийсэн хяналт шалгалтаар 2045 зөрчил илрүүлэн, арилгуулж байна

Админ
2025 оны 3 сарын 25

55

Хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Уг ажлыг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийсэн нэгдүгээр шатны хяналт шалгалтаар 2045 зөрчил илрүүлэн, арилгуулж байна.
Энэ талаар УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хяналт шалгалтын хүрээнд барилга байгууламж, үйлдвэр үйлчилгээтэй холбоотой 600 гаруй, тохижилт, ногоон байгууламжийн стандарт мөрдөөгүй 520 гаруй, зам, замын байгууламжийн стандартын шаардлага хангаагүй 500 гаруй, дэд бүтэц, инженерийн байгууламжийн аюулгүй байдал алдагдсан 400 гаруй зөрчил илэрсэн. Ийнхүү холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 56 байршилд кабелийн утас ил гарсан зөрчлийг арилгуулсан” гэв.
Нийслэлийн холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан хяналт шалгалтыг тавдугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулж буй. Энэ хүрээнд шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон зөрчил гаргаж барьсан барилга байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах зэргээр холбогдох арга хэмжээг авч, Хотын стандартыг мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх юм.





Хамтарсан мэдэгдэл өнөөдөр олон нийтэд ил болно
Саудын Арабад болсон, 12 цаг орчим үргэлжилсэн Орос, Америкийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээ дууссан тухай Оросын хэвлэл мэдээллийн хэ...
8 цагийн дараа
Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, нийт 93 тохиолдол бүртгэгдээд байна
2025 оны 3 дугаар сарын 26-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 93 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбурхан ө...
7 цагийн дараа
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 26-ны өдөр Төв аймаг, Хэнтийн өмнөд, Сүхбаатар, Дундговийн хойд хэсэг, Го...
7 цагийн дараа
“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн Үндэсний хороо, Жендэрийн Үндэсний хорооны дэргэдэх Бодлогын зөвлөл хамтран “Жен...
7 цагийн дараа
Засгийн газрын хуралдаанаар Атрын IV аяны талаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Атрын IV аян, Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байда...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд