Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

trend

Админ

img

2025 оны 3 сарын 26

img

1

news-img

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн Үндэсний хороо, Жендэрийн Үндэсний хорооны дэргэдэх Бодлогын зөвлөл хамтран “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.03.25/ зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Д.Энхзаяа, Б.Мөнхсоёл, С.Замира болон Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр болон төрийн захиргааны төв байгууллагууд /16 яам/, тэдгээрийн харьяа агентлаг, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 100 орчим хүн оролцов.

Хэлэлцүүлгийн зорилго нь “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын ач холбогдол, үр нөлөөг таниулах, оролцогч талуудын ойлголт, зорилгыг нэгтгэх үйлдэлд уриалах, сайн туршлагыг түгээх, бодлогыг хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд  хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа чиглүүлэгчээр ажиллав.

Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газраас баримталж буй бодлого”-ын хүрээнд мэдээлэл хийлээ. Тэрбээр, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин бага, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү 12 хувьтай байгааг дурдлаа. Салбарын яамнаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Асрахуйн үйлчилгээний тухай хуулийн төсөл зэрэгт шинэчлэл хийхээр төлөвлөж байна гэлээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн анхаарах асуудал” сэдэвт илтгэлдээ, хүүхдийн хөдөлмөрийн өнөөгийн байдлын талаар тоон судалгааг танилцуулж, хүүхэд ажил, хөдөлмөр эрхлэхээс үүдэх сөрөг үр дагавар, хөдөлмөр эрхлэх эрсдэлтэй хүүхдүүдийн талаар онцоллоо. Мөн хөдөлмөрлөх эрхийн зөрилтэй холбоотой тоон мэдээллээс дурдахын зэрэгцээ уг зөрчилд ажлын байрны дарамт өндөр байгааг дурдав.

Хэлэлцүүлэг Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаярын “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт- салбаруудын түвшинд” сэдвийн хүрээнд бодлогын зорилт, хэрэгжүүлэх чиглэл, үйл ажиллагааны талаарх илтгэлээр үргэлжилсэн.

Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс “Жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёл, ажлын орчин”, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын албаны зөвлөх А.Амарбал “Аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн тухай хууль дахь жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн заалтуудыг хэрэгжүүлж буй туршлагын судалгааны тайлан”-гаасаа танилцуулав.

Түүнчлэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд ерөнхийлөгч, Нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Я.Алтантуяа, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э.Энхжаргал, “Мобиком” корпорацийн Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Түвшинжаргал нар “Ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх, дарамт ялгаварлан гадуурхалтаас ангид орчин бүрдүүлэх”, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, Хаан банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр нар “Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй хүргэх” сэдвээр тус тус  илтгэл хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид  илтгэлийн хүрээнд асуулт асууж, санал солилцож, байр сууриа илэрхийллээ.

Хэлэлцүүлгээс гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороонд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулахад холбогдох талууд хамтран ажиллана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өмнөговь аймагт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

УИХ-ын даргын 2024 оны 104 дүгээр захирамжаар байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалд...

img

5 цагийн дараа

Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 20 иргэнийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газраас  улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтыг явуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Арвай...

img

5 цагийн дараа

Элсэлтийн шалгалт өгөх сурагчдын анхааралд

2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17...

img

4 цагийн дараа

Ой, хээрийн 22 түймрийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байна

Он гарсаар улсын хэмжээнд нийт найман аймгийн 20 суманд ой, хээрийн 28 түймэр бүртгэгдэж, урьдчилсан байдлаар ойн 887 га, хээрийн 1....

img

4 цагийн дараа

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

БНСУ-ын зүүн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймэрт 18 хүн амиа алдаж, 19 хүн гэмтсэн талаар тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ. Бааса...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд