#3×3 Шөвгийн наймд эрэгтэй баг Австралитай, эмэгтэй баг Филиппинтэй маргааш тоглоно.
3×3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын Сингапур улсад үргэлжилж байна. Өнөөдөр Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгийн шатны тоглолтоо хийв.
А хэсгийг толгойлсон Монголын эрэгтэй шигшээ баг эхний тоглолтдоо Сингапурыг 22-10 харьцаагаар, хоёр дахь тоглолтдоо Хонконгийг 22-8 харьцаагаар хожиж хэсгээ тэргүүлээ.
Ийнхүү тэд шөвгийн наймд C хэсгийн хоёрдугаар байр Австралийн шигшээ багтай маргааш 14:20 цагаас тоглохоор болов.