мэдээ
“Дэлхийн эмч нарын өдөр” өнөөдөр тохиож байна

Админ
2025 оны 3 сарын 30

1

Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна.
Анх АНУ-д 1933 оны гуравдугаар сарын 30-нд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Жеоржиа мужийн Виндер хэмээх жижигхэн хотод доктор Крауфорд Лонг гэх эмч анх удаа анагаах ухаанд мэдээгүйжүүлэлтийг амжилттай ашигласан нь энэхүү өдрийн үүсэл болжээ. Харин 1990 оны гуравдугаар сарын 30-наас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлэн таниулж сурталчилдаг Олон улсын өдөр болж өргөжсөн юм байна.
Манай улсад эмч нарын баярын өдрийг угтан “Алтан чагнуур” ёслолын ажиллагаа болон “Алтан гарт эмч-Шилдэг залуу” шалгаруулах ёслолыг жил зохион байгуулж ирсэн уламжлалтай.
Дэлхийн эмч нарын өдөр улс орны хэмжээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэн таниулах зорилготой олон талт үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг.





ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна
Хур тунадас: 31-нд Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар, 04 дүгээр сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зарим...
8 цагийн дараа
Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унаж Замын-Үүд сумын эрчим хүч тасалджээ
Өчигдөр буюу 2025 оны 3 сарын 31-ний өдөр Замын-Үүд сумаас 80 км-ийн зайд, “Төхөмийн хөндий” гэх газарт байрлах 110 кВ-ын цахи...
6 цагийн өмнө
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
Жил бүр уламжлал болгон зохиогддог “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл 4 дүгээ...
7 цагийн өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг энэ сард олгоно
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг энэ сард олгохоор болжээ. Энэ сарын 28-нд Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн хурал болох бөг...
7 цагийн өмнө
ЦЕГ: Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож залилуулж байна
Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулж байна. Тодруулбал иргэд олон нийтийн сүлжээ ялангуяа фэйсбүүк ...
8 цагийн өмнө
Сэтгэгдлүүд