Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

Т.Ялгуун: Йог хийхэд цаг хугацаа уртсаж байгаа мэт санагддаг

trend

Админ

img

2025 оны 4 сарын 23

img

162

news-img

Namaste yoga Mongolia-ын йогийн багш, олон улсын йогийн спортын шүүгч, дасгалжуулагч Т.Ялгуунтай ярилцаа. Тэрээр энэ сард Малайз улсын нийслэлд болсон 16 дахь удаагийн йогийн спортын дэлхийн аваргын тэмцээнд баг тамирчидтайгаа оролцож, шагналт байранд шалгарсан амжилт гаргасан юм.


-Юуны өмнө 2025 оны ДАШТ-д баг тамирчидтайгаа амжилттай оролцоод ирлээ, баяр хүргэе. Хэдэн настайгаасаа йогоор хичээллэсэн юм бэ?

-Баярлалаа. Йогоор 13 настайгаасаа эхэлж хичээллээд, 15 настайгаасаа хойш йогийн багшаар ажилласан. Тэгэхээр найман жил болж байгаа гэсэн үг. Ээж, эгч хоёр маань йогийн төв байгуулаад, тэр нь сургууль болон өргөжсөн. Одоо багш бэлтгээд 11 жил болж байна. Есдүгээр ангид байхдаа хичээлээ тараад, орой йогоо заачихаад л гэртээ харьдаг байлаа. Дасгалжуулагч болохоосоо өмнө 2018 онд 16 настайдаа дэлхийн аваргад тамирчнаар орж байсан. Тэрнээс хойш тасралтгүй долоон жил Улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулаад, энэ хугацаанд дөрвөн удаа ДАШТ-д тамирчдаа дагуулаад тэмцээнд орсон. Йогийн спорт есөн наснаас эхэлдэг.

Өсвөрийн үе, насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван төрөл байдаг. 2025 оны ДАШТ-д зургаан өсвөрийн тамирчин, гурван насанд хүрэгчдийн тамирчин дагуулж явснаас насанд хүрэгчдийн эмэгтэй төрлөөс дэлхийд зургаад жагссан. Ер нь бид тэмцээн бүр дээр чансаагаа алдахгүй, дээгүүр жагсаад явж байгаа. Энэ удаагийн тэмцээнийг “Миг даатгал” ХХК ивээн тэтгэсэн. Цаашид ч мөн хамтран ажиллах сонирхолтой байгаа.

-Йог бусад спорттой харьцуулахад ямар онцлогтой вэ. Сүүлийн үед хүмүүс нэлээд йогоор хичээллэх болсон шүү дээ?

-Хүмүүс заримдаа йогийг спорт биш гэж маргадаг. Гэтэл йогийг том зургаар нь харвал спортоос илүү амьдралын хэв маягтай шууд холбоотой. Харин бидний хийж байгаа зүйл нь йогийг спорт талаас нь давхар хөгжүүлж болох юм байна, ямар ч насны хүн йогтой танилцаж болно гэсэн сэдлийг өгдөг гэсэн үг. Цаашдаа олимпийн төрөлд оруулах гээд бид хичээж байгаа. Йогоор хичээллэх нь бусад спорттой харьцуулахад хамгийн зардал багатай, янз бүрийн танхим, тоног төхөөрөмж хэрэггүй, ямар ч өрөөнд гудсаа дэвсээд л хийхэд болдгоороо онцлогтой. Йогоор хичээллэснээр сэтгэл санаа, бие махбод цогцоороо хөгжинө. Нөгөө талаас одоогийн нийгэмд хүмүүс сэтгэл зүйн янз бүрийн асуудал, стресстэй болж байна. Бидэнд сайн, муу зүйл тохиолдоход үүнийг дагаад сэтгэл байнга савлаж байдаг. Эсвэл ямар нэг юм болоход хэт догдолж эсвэл хэт гутардаг. Харин йогоор хичээллэснээр хөдөлгөөнт бясалгал буюу дундыг барьж, энгийн дасгал сургуулилтууд хийснээр сэтгэлийг тогтуун, тайван байлгадаг. Йог хийдэг гэхээрээ байнга бясалгаад суудаг гэсэн үг биш. Бусадтай л адил асуудлууд бий. Харин түүнийг аль болох хэвийн байлгах гэж хичээж байгаа гэсэн үг. ДАШТ-д орж байгаа хүмүүс “Сэтгэлийн гүн гутралтай байсан, архины хамааралтай байсан, 10, 20 жил унтаж чадахгүй байсан чинь зүгээр болчихлоо” гээд ярьж байна. Ер нь бидэнд байгаа зовлон дандаа сэтгэлтэй холбоотой байдаг. Сэтгэлтэйгээ ажиллаад, бие махбоддоо төвлөрөөд, давхар амьсгалын дасгал хийнгүүт тайвширдаг юм.

-Йогийн тэмцээн гэхээр их сонирхолтой санагдаж байна. Ямар дүрмээр явагддаг юм бэ?

-Тэмцээний дүрмийн хувьд гимнастиктай төстэй гэж үзэж болно. Цаанаасаа өгөгдсөн дасгал, байрлалууд байдаг. Тэр байрлалын зургаан төрлөөс нь нэг нэгийг сонгоод, гурван минутын хугацаанд нэг байрлалаа таваас дээш секунд барих ёстой байдаг. Энэ нь маш хэцүү байрлалууд шиг харагддаг ч нөгөө талаараа хэн ч хийж болохоор байрлалууд байдаг. Гимнастик, уран нугаралтаас юугаараа ялгаатай вэ гэхээр йогийн философиор, йогийн өнцгөөр хийдэг. Йогийг ахимса буюу хүчлэхгүйгээр хийдэг. Бусад спортын төрлийг харахад шөрмөсөө таслан байж хичээллэдэг бол йог тийм биш. Урт хугацаандаа хичээллэх нь маш чухал. Тайзан дээр өөрийгөө хүчлээд байгаа нь биеэс нь мэдрэгддэг. Төлөв тогтуун, өдөр тутам хийж байгаа зүйлээ тайзан дээр гараад хийж байгаа гүйцэтгэл гэсэн үг.

-Таны хувьд багаасаа йогоор хичээллэж эхэлсэн байна. Хамгийн анхны тайз ямар тайз байв, сандрал байсан уу?

-16 настайдаа Бээжингийн ДАШТ-д оролцож байсан. Тайзан дээр олон хүний өмнө, шүүгчдийн өмнө хийхэд сандарсан байсан болохоор нэг байрлалаасаа унаад уйлж байлаа. Тэгэхэд йогоор хичээллэдэг нэг тамирчин хажууд ирээд “Зүгээр ээ, угаасаа л унадаг. Дахиад л босоод хийнэ. Чи насан туршдаа йог хийнэ” гээд намайг аргадаж байсан юм. Тэгэхэд нь нээрээ ч тийм юм уу гээд босож байлаа. Тэмцээнд тамирчдаа дагуулж явахад манай тамирчид дээгүүр жагсаж байгаагаа мэдэхгүй заавал эхний гурван байрт ормоор байна л гэдэг. Гэхдээ бид дандаа эхний тавд багтаад яваад буй нь нэлээн өндөрт жагсаж байгаа гэсэн үг. Цаашдаа йог нь олимпийн нэг төрөл болоход Монголын тамирчид дээгүүр жагсах ирээдүйтэй гэж харж байгаа.

-Хүмүүс цаг гаргаад олон зүйлийг зэрэг хийхдээ төвөгшөөдөг. Йог хийхийн тулд тодорхой цаг гаргах ёстой байх. Таны хувьд цагийн менежмент, ажлаа яаж төлөвлөдөг вэ?

-Хүмүүс ихэнх тохиолдолд нэгээс илүү зүйл хийхээрээ амжихгүй, завгүй гэдэг. Гэтэл надад тэгж санагддаггүй. Хүнд арван юм харагдахаар яаж хийнэ ээ гээд сандраад эхэлдэг. Гэтэл арван юм хийх гээд байгаа биш, нэг нэгээр нь хийнэ гээд санаанд багтахаар аяндаа болчихдог. Одоо йогийн багшаа хийхээс гадна гэр бүлийн бизнесээ хийгээд явж байна. Нэлээн хэдэн юм давхар хийж байгаа. Бид цаг нартай уралдаж амьдарч байгаа бол йог хийхэд цаг хугацаа уртсаж байгаа мэт санагдана. Йогийг хүмүүс танхим дотор гудас дэлгээд, йогийн хувцас өмсөөд хийнэ гэж ойлгодог. Гэтэл хаана ч, хэзээ ч хийж болно. Үүнийг л өдөр тутмынхаа амьдрал руу оруулаад, хоолоо идэхдээ, алхахдаа хүртэл йог хийж болно. Яаралгүйгээр цай уух хүртэл нэг төрлийн бясалгал.

Йог хийхэд хоол боловсруулах системээс эхлээд амьсгалын зам, эсийн түшинд хүртэл өөрчлөлт гардаг. Монголд амиа хорлолт залуучуудын дунд нэлээд өндөр. Үүний нэг гарц нь йог байхыг үгүйсгэхгүй. Миний зорилго бол хүн болгоныг йог хийлгэнэ гэж хэлэхгүй ч хүн бүрийг эрүүл, аз жаргалтай байлгахын тулд олон хүнд хүрч ажиллаж, амьдралыг нь өөрчлөхийг хүсдэг. Харанхуйд байгаа хүмүүст гэрлийг нь асаах зорилго бий.

 

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Байнгын хороодын дарга нар Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Ч.Ундрам, Улсын Их...

img

2 цагийн дараа

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин, ОУХМ А.Б...

img

5 минутын дараа

Ш.Бямбасүрэн: “Хамтрал” нэрийн дор хуйвалдаан, хариуцлагагүй байдлаа нуух ёсгүй

Улсын Их Хурлын гишүүн Шинэбаярын Бямбасүрэнтэй ярилцлаа. -Таны хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдоод Эдийн засгийн болон Боловсролын ба...

img

34 минутын өмнө

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, О.Номинчимэг, А.Ганбаатар, Ч.Лод...

img

35 минутын өмнө

Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг дээд шатны прокуро...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд