Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

trend

Админ

img

2025 оны 4 сарын 23

img

23

news-img

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сард Архангай аймгийн нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Аймгийн цагдаагийн газраас тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахад энэ оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн дугаар тоот байранд иргэн Б-г түүний нөхөр А гэгч нь хардалтын улмаас зодож, олон тооны гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
❗Он гарснаас хойш цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь насыг нь хохироосон гэх 8 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна.
👮‍♂️Гэр бүлийн хүчирхийлэл нь бие мах бодийн хүчирхийллээс гадна эдийн засаг, бэлгийн, сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэрээр үйлдэгддэг тул таны ойр дотнын хүмүүст хүчирхийлэлд өртөж байгаа шинж тэмдэг илэрвэл цагдаагийн байгууллагад тухай бүр яаралтай мэдэгдэж байхыг зөвлөж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулдаг.
Гэр бүлийн хүчирхийллийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн бол энэ нь хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Мөн “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Телеграмаар 2 хоногт зургаан иргэн 133 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ

Цагдаагийн байгууллагад сүүлийн 48 цагт бүртгэгдсэн гомдол мэдээллийн дотор иргэд телеграмаар мөнгө шилжүүлж залилуулсан хэрэг анхаа...

img

9 цагийн өмнө

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 353 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн эхний улирлын гүйцэтгэлийг танилцууллаа. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 353 тэрбум төгрөгийн алд...

img

10 цагийн өмнө

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 28-НААС 05 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ...

img

11 цагийн өмнө

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах га...

img

12 цагийн өмнө

Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд тэргэнцэртэй иргэнд зориулсан тусгай индэр засаад байна. Энэ нь хүний эрх, эрх т...

img

13 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд