мэдээ
Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна

Админ
2025 оны 4 сарын 24

15

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна. Зам засварын ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Тус авто замын зорчих хэсгийг 8 метр өргөн, хоёр талын явган замыг 2 метр өргөн хийнэ. Мөн авто замын хашлагыг солихоос гадна суурийг цементээр бэхжүүлэх юм. Иргэдийг зусланд гарахаас өмнө буюу зургаадугаар сарын 1-нээс өмнө зорчих хэсгийн хучилтыг хоёр хувааж хийхээр төлөвлөсөн. Харин явган хүн болон бусад ажлыг зургаадугаар сарын 30-наас өмнө дуусгахаар төлөвлөж байна” гэв.
Мөн зуслангийн бүсийн замын хөдөлгөөн эрчимжихээс өмнө бусад замыг засварлах ажил үргэлжилж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Шаргаморьтын зуслангийн замын нүхэн эвдрэлийг засварласан бол үргэлжлүүлэн Хандгайт, Баянбулаг, Жигжид, Гоодойн ам, Яргайт, Шадивлан, Их тамир зэрэг чиглэлийн замын нөхөн эвдрэлийг засварлана. Зам хаах мэдээллийг тухай бүрд иргэдэд хүргэнэ гэдгийг мөн онцолж байлаа.





Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2025.04.24/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай...
8 цагийн дараа
Аварга цолтны хүндэтгэлийн барилдаанын цахим бүртгэл эхэллээ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдааны цахим бүртгэл эхэллээ. Нийслэлийн МАН-ын 100 жилийн түүхт ойд зориулсан “Монгол ул...
7 цагийн дараа
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XXI тэмц...
7 цагийн дараа
Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадарж...
6 цагийн дараа
Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно. Үүнтэй холбогдуулж нөхөн сонгууль явуулах хэсгүү...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд