мэдээ
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ

Админ
2025 оны 4 сарын 24

1

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг уриалах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотод анх удаа өнөөдөр Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулж байна. Тэмцээнд 999 шатарчин оролцож, шилдгүүдээ тодруулна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй уг тэмцээнийг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар үг хэллээ.
Х.Нямбаатар: Өнөө цагт суудаг, боддог, аливаа асуудлыг олон талаас тунгаадаг залуу үеийг хүмүүжүүлэхэд шатрын спорт ихээхэн тустай
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод аялал жуулчлал багатай байдаг 4, 5 дугаар сард аялагч, жуулчдыг татах зорилгоор уламжлал болгон зохион байгуулах арга хэмжээний нэг нь “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн болж байна. Өмнө нь дөрөвдүгээр сарын 8-14-ний өдөр болсон “UB food” фестивалиар гэхэд давхардсан тоогоор 130 мянга гаруй хүн үйлчлүүллээ. Мөн монгол циркээ иргэд, тэр дундаа хүүхэд залуус маань үзэж сонирхлоо. Өнөөдөр монголчууд оюуны спортоор дэлхийд үнэлэгдэж байна. Дэлхийн түвшинд өрсөлдөж чаддагаа харуулах бас нэгэн арга хэмжээ бол 999 шатарчны тэмцээн болж байна. Шатрын спорт монголчуудад эртнээс өвлөгдсөн ирсэн уламжлалтай. Өнөө цагт суудаг, боддог, аливаа асуудлыг олон талаас тунгаадаг залуу үеийг хүмүүжүүлэхэд ихээхэн тустай. Хүн бүр шатрын спортоор сонирхон хичээллэж, оюуны цар хүрээгээ тэлцгээе. Улаанбаатар хотын зүгээс тавдугаар сарын эхээр унадаг дугуйн парад арга хэмжээг зохион байгуулна. Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээн тавдугаар сарын 24-нд болно. Мөн зургаадугаар сарын 27, 28-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатар хотын иргэдийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах Засгийн газрын тогтоол гараад байна. Бид энэхүү уламжлал болгох арга хэмжээнүүдээ илүү сайжруулж, чанаржуулж зохион байгуулах болно” гэдгийг хэллээ.
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнд өсвөрийн шатарчид 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 насны таван ангилалд, насанд хүрэгчид А зэрэглэл 2100-аас дээш рейтингтэй, В зэрэглэл 1700-2099 хүртэлх рейтингтэй, С зэрэглэл 1699 хүртэлх рейтингтэй гэсэн гурван ангилалд өрсөлдөж байна. А ангилалд 1-5 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. В, С ангилалд 1-10 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. Өсвөрийн шатарчид буюу хүүхэд ангилалд 1-10 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.





Аварга цолтны хүндэтгэлийн барилдаанын цахим бүртгэл эхэллээ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдааны цахим бүртгэл эхэллээ. Нийслэлийн МАН-ын 100 жилийн түүхт ойд зориулсан “Монгол ул...
8 цагийн дараа
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XXI тэмц...
7 цагийн дараа
Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадарж...
7 цагийн дараа
Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно. Үүнтэй холбогдуулж нөхөн сонгууль явуулах хэсгүү...
6 цагийн дараа
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ
Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг уриалах зорилгоо...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд