Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 02

Валютын ханш

value

гадаад

Украины ерөнхийлөгчийн хэлсэн үгийг анзаарахгүй өнгөрч болохгүй

trend

Админ

img

2025 оны 5 сарын 01

img

163

news-img

ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров “Ерөнхийлөгч Путины хэлсэн бидний санал бол урьдчилсан нөхцөлгүйгээр гал зогсоох шууд хэлэлцээний эхлэл. Ийм нөхцөлд гал зогсоохыг Киевийн дэглэм дэмжвэл цаашид хэлэлцээ хийх урьдчилсан нөхцөл болно гэж бид үзэж байна. Учир нь Орос улс урт хугацаанд гал зогсоох хэлэлцээрийг шударгаар сахин биелүүлэх хяналт тавих боломжийг харахгүй байна” гэж мэдэгдэв. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Кит Келлог Fox News сувагт ярилцлага өгөхдөө “Москвагийнн гурван өдрийн гал зогсоох санал бол утгагүй зүйл” гээд “АНУ-ын ерөнхийлөгч газар дээр, агаарт, далайд, тэр дундаа дэд бүтцийн салбарт дор хаяж 30 хоног үргэлжилсэн, иж бүрэн гал зогсоохыг хүсч байна” гэж хэлсэн байна. Мөн Цагаан ордон “Ерөнхийлөгч Дональд Трамп урт хугацаанд гал зогсоож, энэ мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг хүсч байна” гэж мэдэгдэв. Бас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “ABC News”-д ярилцлага өгөхдөө “Путин Украины хотууд руу пуужин харваж байгааг хараад би баярлаагүй. Оросын ерөнхийлөгч намайг бага зэрэг хуурч байж магадгүй. Би түүнийг гал зогсооход бэлэн гэдэгт итгэж байна” гэж хэлэв.

Мөн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс сэтгүүлчдэд “Одоо бид хоёр тал энэ мөргөлдөөнийг хэрхэн зогсоох талаар тодорхой санал дэвшүүлэх ёстой цаг үед ирээд байна. Хэрэв ахиц дэвшил гарахгүй бол бид энэ үйл явцын зуучлагчийн үүргээсээ татгалзах болно. Дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлэх эсэх эцсийн шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гаргана. АНУ гурван өдрийн эвлэрэлд биш, харин бүрэн гал зогсоож, мөргөлдөөнийг бүрэн зогсоохыг хүсч байна” гэж мэдээлэв.

Тэгвэл Украины ерөнхийлөгч Владимир Зеленский гал зогсоох хугацааг уртасгахыг шаардаж “Москва яаралтай, болзолгүйгээр бүрэн гал зогсоох хэрэгтэй. Дор хаяж 30 хоног. Тэд дайныг зогсоох тодорхой алхам хийх ёстой. Болзолгүйгээр, бүрэн гал зогсоох нь эхний алхам болно. Орос үүнийг хийх ёстой. Тэд өөрсдийнхөө баярын жагсаалд санаа зовж байна. Тэдний ингэж санаа зовох нь зөв! Тэд дайн үргэлжилсээр байгаад бас санаа зовох ёстой. Бид Оросын эсрэг авах шинэ хориг арга хэмжээний талаар Америктай яриа хэлэлцээ хийхээр бэлтгэж байна.

Бид Москваг гал зогсоох дипломат арга хэмжээ авахаас өөр аргагүй болох тийм арга хэмжээний тухай ярилцах болно” гэж мэдэгдэв. Ийнхүү цэргийн хүчээр Украиныг ялж чадахгүй нь тодорхой болсон Путины АНУ-ын ерөнхийлөгчийн тусламжтайгаар Украиныг буулгаж авах гэсэн сүүлийн арга нь бүтэхгүй шинжтэй болов.

Путин хоёр жилийн өмнө “ОХУ-ын эдийн засаг дайны нөхцөлд шилжсэн” гэж бахархалтайгаар мэдэгдэж байсан. Эдийн засаг дайны нөхцөлд шилжинэ гэдэг нь өдөрт гурван ээлжээр ажиллаж, тасралтгүйгээр зэвсэг үйлдвэрлэнэ гэсэн үг. Бас энэ нь Оросын хувьд цөөнх нь баяжин инфляци хөөрөгдөж олонхын амьдрал тартагтаа тулна гэсэн үг. Маш товчоор Оросын эдийн засаг дайны нөхцөлд шилжинэ гэдэг төр, засаг зөвхөн дайнд анхаарч, эдийн засгийг орхиж байгаа явдал юм. Үүнийг батлах ганц л жишээ гэхэд, ОХУ-ын төв банк энэ сарын 29-ний мягмар гаригт “2024 оны долдугаар сарын 1-нээс 2025 оны нэгдүгээр сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд бичил санхүүгийн байгууллагаас зээл авсан Оросын иргэдийн тоо 0.5 сая хүнээр нэмэгдэн 2024 оны эцэс гэхэд 10 сая хүн болж өссөн байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар банк, бичил санхүүгийн байгууллагын нийт зээлдэгчийн тоо 50.1 сая хүн болсон байна. Энэ нь бодлогын хүү өндөр байгаагаас арилжааны банкууд зээл өгөхгүй болж, банкны зээлтэй зээлдэгчийн тоо зургаан сарын хугацаанд нэг сая хүнээр цөөрсөнтэй холбоотой” гэж мэдээлэв. Энэ байдал үргэлжилсээр байвал Москва холбооны улсууддаа өгөх мөнгөгүй болж ОХУ задарч, Путины дэглэм нуран унана. Харин яг одоо урт хугацаанд гал зогсоовол зэвсгийн үйлдвэрүүд зогсож, сая цэргээ тэжээх боломжгүй болсон Путин шууд л суудлаа өгөхөөс өөр аргагүй болно. Иймээс Путинд нэг хоног ч гэсэн байлдаж байхаас өөр арга байхгүй. Харин Оросын Ялалтын парад Украины тийрэлтэт дронуудын цохилтод өртвөл иргэдийнхээ дунд Путины нэр хүнд шууд шалан дээр бууж, суудал нь ганхана.

 

Бэлтгэсэн: Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өнөөдөр улсын дээд шүүх П.Батчулуун эмчид холбогдох хэргийг хэлэлцэнэ

Өнөөдөр /2025.05.02/ Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим П.Батчулуун эмчид холбогдох хэргийг хэлэлцэнэ. П.Батчулуун эмчийн өм...

img

8 цагийн дараа

“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Иргэн Б.П нь фэйсбүүк цахим орчинд “Nary Narut, Shimer shimka, Suki Nay, Anujin, Marlaa Marlaa, kimmyya InkIop” гэх нэртэй хуурамч х...

img

7 цагийн дараа

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1106 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...

img

7 цагийн дараа

Монголын оюутны 2025 оны сагсан бөмбөгийн лиг амжилттай болж өндөрлөлөө

Энэ жилийн оюутны лигт 32 Их, дээд сургуулийн нийт 1124 оюутан залуус долоон сарын турш өрсөлдлөө. Лигийн эрэгтэйчүүдийн аваргын алт...

img

7 цагийн дараа

Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт Зөрчлийн хуулийн дагуу хэрэг үүсгэн, шалгаж байна

Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар шууд дамжуулалт хийх үеэрээ мар...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд