Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзав

trend

Админ

img

2025 оны 5 сарын 01

img

30

news-img

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2025.05.01) Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
Тухайлбал, хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал, дулааны болон усан цахилгаан станц, Монгол-Францын Ураны төсөл, уул уурхайн салбарт томоохон цогцолборуудыг барьж байгуулах зэрэг томоохон төслүүдийн талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллах талаар санал ярилцав.
НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон салбарын бусад бодлого, төлөвлөгөөтэй уялдаж буй. Тиймээс Суурин зохицуулагчийн манлайлал дор уг баримт бичигт тусгагдсан тэргүүлэх чиглэлүүд болон өнгөрсөн хугацаанд харилцан тохиролцсон ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй буйгаа Н.Учрал сайд илэрхийлэв.

Манай улс 2026 онд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх ажлын хүрээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ хүрээнд талууд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар с...

img

4 цагийн дараа

Монголын говьд 50 гаруй мазаалай баавгай амьдарч байна

Дэлхий дээр хойд туйлын баавгай 20 мянга гаруй, хулсны баавгай панда 1800 байгаа хэдий ч устах аюултай хэмээн үзэж олон арга хэмжээ ...

img

4 цагийн дараа

Талхны үнэ 0.3 хувиар өссөн байна

Үндэсний Статистикийн Хорооноос 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд зарагдаж байгаа хү...

img

3 цагийн дараа

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзав

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2025.05.01) Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Яап...

img

3 цагийн дараа

Жолооч нарын анхааралд!

Оргил ачааллаас бусад цагт автозамын түгжрэлийн хамгийн том шалтгаан бол замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй соёлгүй жолооч юм! Ж...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд