Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

trend

Админ

img

2025 оны 5 сарын 01

img

1

news-img

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна. Уг өдөрлөгөөр дугуйн спортын тамирчид, сонирхогчдын дунд тэмцээн, уралдаан болж, дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдод зориулсан чөлөөт худалдаа болно.

Тодруулбал, баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна.  Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/,  өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм. Жил бүр уламжлал болгох уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.

“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар с...

img

4 цагийн дараа

Монголын говьд 50 гаруй мазаалай баавгай амьдарч байна

Дэлхий дээр хойд туйлын баавгай 20 мянга гаруй, хулсны баавгай панда 1800 байгаа хэдий ч устах аюултай хэмээн үзэж олон арга хэмжээ ...

img

4 цагийн дараа

Талхны үнэ 0.3 хувиар өссөн байна

Үндэсний Статистикийн Хорооноос 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд зарагдаж байгаа хү...

img

3 цагийн дараа

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзав

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2025.05.01) Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Яап...

img

3 цагийн дараа

Жолооч нарын анхааралд!

Оргил ачааллаас бусад цагт автозамын түгжрэлийн хамгийн том шалтгаан бол замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй соёлгүй жолооч юм! Ж...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд