мэдээ
Ирэх 10 хоногт цаг агаарын төлөв

Админ
2025 оны 5 сарын 02

63

2025 оны 05 дугаар сарын 02-ноос 05 дугаар сарын 11-нийг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Тавдугаар сарын 02-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 07-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар, 08-нд Хангайн нурууны өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Тавдугаар сарын 03-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 04-нд нутгийн зарим газраар, 06-нд Алтайн салбар уулсаар, 07-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12, зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Тавдугаар сарын 04-нд оройдоо бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна





Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 500 га талбай өртсөн байна
Хэнтий аймгийн Дадал сум Онон 1 дүгээр баг “Гачууртын овоо” гэдэг газар өчигдөр буюу тавдугаар сарын 16-нд гарсан хээрий...
8 цагийн дараа
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 44 байршилд зохион байгуулж байна
Тавдугаар сарын 17-23-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 44 байршилд зохион байгуулна. Уг өргөтгөсөн худалдаагаар хонины...
7 цагийн дараа
Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тундас нэмэгдүүлжээ
Үүл буудаж цаг агаарт зориудаар нөлөөлөн хур тундас нэмэгдүүлэх үйл ажиллагааг Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Өвөрха...
6 цагийн дараа
Гурван байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар есөн байршилд а...
5 цагийн дараа
Энэ сарын 19-31-ны хооронд БНСУ-ын хил дээр эрх нь зөрчигдсөн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авна
Виз авч гарчхаад БНСУ-ын хил дээр эрх нь зөрчигдсөн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авна. Тодруулбал, 2025.05.19-нөөс 2025.05.31-ны...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд