мэдээ
Жүдочид их дуулгаас таван медаль хүртлээ

Админ
2025 оны 5 сарын 05

Тажикистан улсын Душанбе хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн тавдугаар сарын 2-4-нд болоход 24 орны нийт 233 (эрэгтэй 129, эмэгтэй 104) тамирчин өрсөлдлөө. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар нарын удирдлага дор 17 жүдоч барилдахад хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай багийн нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт жагсав.
Энэ оны тав дахь их дуулгын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Анударь, 63 кг-д Б.Ганхайч нар алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр мөнгө, 60 кг-д гавьяат тамирчин Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн +78 кг-д Д.Номинзул нар хүрэл медаль хүртсэн байна.
Өнгөрсөн жилийн тус тэмцээнээс гавьяат тамирчин Б.Баасанхүү алт, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр 65 орноос долоодугаар байрт жагсаж байжээ.
“Такси үйлчилгээ эрхлэгчдийг дэмжсэнээр 4500 гаруй баталгаат ажлын байр бий болно” гэв
Улаанбаатар хотын 1.7 сая иргэн өдөрт дунджаар 90 мянга орчим удаа таксигаар зорчдог. Өнөөдрийн байдлаар таван аж ахуйн нэгжийн 221 ...
6 цагийн өмнө
Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн
-Бүх зүйл сайхан болж байна гэж бие биеэ хуурахгүй. Бас бүх зүйл болохгүй байна гэж муу амлахгүй- УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу ...
9 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхий...
9 цагийн өмнө
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.12.26) үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нары...
9 цагийн өмнө
А.Итгэлт: Иргэд баяр ёслол тэмдэглэхдээ хувийн мэдээллээ цахим орчинд байршуулснаар орон байрны хулгайн гэмт хэргийн хохирогч болдог
Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлттэй ярилцлаа. -Шинэ жилийн баяр бо...
11 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



