Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч байна

trend

Админ

img

2025 оны 5 сарын 06

news-img

Иргэн Г.Төмөр бол бөөрний донор хүлээн өдөр хоногтой тэмцэлдэн яваа өвчтөн юм. Тэрбээр ийнхүү ярьж байна.

“…Би 1977 онд Өмнөговь аймагт төрсөн. Хилийн цэрэгт ажиллаж байгаад бөөрний дутагдал өвчний улмаас гемодиализийн эмчилгээнд ороод, долоон жил болж байна. Зүрх өвддөг, олон жил эм ууснаас болоод ходоодны асуудалтай болж байна. Даралт ихсэж, заримдаа 210-220 хүрдэг. Донор эрхтэн хүлээгээд удаж байна. Донор олдоод суулгуулчихвал миний амьдрал орвонгоороо эргэнэ гэдэгт итгэсээр л байгаа. Би IV бүлгийн цустай, IV бүлгийн донор хүлээлгийн жагсаалтын 14 дүгээрт бичигдсэн. Надтай ижил аппаратад орж байгаа олон зуун хүн бий. Бүгд донор олдохыг л хүлээж байгаа. Миний бага хүүхэд таван настай. Хүүхдэдээ харагдаж, хэдэн жил амьдрахын тулд амьгүй донорын хүлээлгийн жагсаалтад ингээд горьдлого тээн хүлээж байна даа. Энэ хугацаанд хамт эмчилгээнд орж байсан долоон хүн маань нас барсан. Гурав дахь өдөр цуг эмчилгээндээ ороод, тав дахь өдөр ирэхэд “Өнгөрсөн гэнэ ээ, хөөрхий” гэсэн яриа л угтдаг. Энэ бүхэнтэй нүүр тулах үнэхээр хэцүү байдаг”

Сэтгэл шимширмээр ийм байдалд байгаа хүмүүс Монголд хэдэн мянгаараа байна. Одоо энэ тухай бичихээр зарим нь ихэд залхсан байдлаар хүлээж авдаг болжээ. Үнэн хэрэгтээ хэрүүл талцал болсон, улстөржсөн, ихэнхдээ хардаж сэрдсэн, баталгаагүй эх сурвалжуудын зориудаар турхирч шиддэг сэдвүүд дээр л олон нийт нь хэдэн мянгаараа шуугьж байдаг улс орон болж дээ.

Бид яаж үсрэнгүй хөгжих вэ, яаж гучин хэдэн жилийн өмнө адилхан гараанаас эхэлсэн бусад улс орнууд шиг гол, гол асуудлуудаа шийдэж чадсан орон болох вэ гэж өдөр шөнөгүй л ярьж байна. Мэдээж эдийн засгаа тэнхээ тамир суулгах хэрэгтэй. Үүний тулд газрын хэвлийн баялаг дээрээ түшиглэсэн зарим том төслүүдээ хөдөлгөе… Ингэж тал талаасаа хэлэлцэж тохироод явцгааж байна. Манай асуудал их тодорхой. Цөөхүүлээ болохоор бүх түвшиндээ хамтарч чаддаггүй. Улс төрийн гол хүчнүүд хамтарч засаг төр барьсан үедээ том асуудлуудаа шийдэх гэж оролддог. Хэлэлцэх, тохирох нь удаан ч гэсэн хэд хэдэн том төслөө хөдөлгөж чадсан. Тэрнийхээ үр шимийг одоо баахан бодлогогүй “идэж” байгаа. Манай Төр халамжийн бодлого руу маш их мөнгөө тавьж өгдөг.

Хот тосгод, зам гүүр, дэд бүтцээ хөгжүүлэх гэж чардайж л байна. Гэхдээ энэ дунд иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг углуургаар нь авч үзэх бодлого дутуу гуцуу, “бай”-гаа онохгүй яваад байна. Огт ард түмнийхээ эрүүл мэндийг бодохгүй байна гэж хэлэхгүй. Яг шийдэх ёстой цэг рүүгээ бодлогоо гаргаж цацаж чадахгүй байна. Одоо бүр эмнэлгийн дарга нар нь сайдтайгаа дайтаж эхэллээ. Сайдыг дандаа энэ салбарыг базчихсан хэдэн мафитай тохиролцож байж томилдог, тэдэнтэй гар бариулж байж ажлыг нь явуулдаг болтол энэ салбарыг дампууруулсан байна. Эзэн нь ердөө улс төр шүү дээ. Бид эрүүл мэндийн салбараа хүч тавьж байгаад хөгжүүлэх хэрэгтэй байна. Хэдий болтол урд хөрш рүү, Солонгос, Турк руу цувах юм. Одоо хойшоо Эрхүү рүү архинаас гарна гээд л мөнгөө аваад очицгоодог болж. Нүдний хагалгаанд орох шаадлагатай өвчтөнүүд мөн Эрхүү рүү олноороо зорьцгоож байна. Энэ бол эх орныхоо эрүүл мэндийн тогтолцоонд итгэх итгэл нь дээшилж өгөхгүй байгаагийн л илрэл. Аргагүй шүү дээ. Итгэж найдсаар шимтгэлээ төлж бүрдүүлдэг “Эрүүл мэндийн даатгалын сан” нь өнгөрсөн онд 316 тэрбум төгрөгийн өртэй гарсан. Энэ юунаас үүсчихсэн өр вэ гээд асууж сураглаад явахаар 178 тэрбум нь улсын эмнэлэгт, 51 тэрбум нь хувийн хэвшилд, мөн эм ханган нийлүүлэгч байгууллагууд дээр тархаад үүсчихсэн. Энэ өрийг 2025 оны төсөвт суулгаж, энэ оны I улиралд багтаан бүх өр авлагыг барагдуулаад явж байна. 2025 оны жилийн эцэст дахин ийм байдалд орохгүйн тулд Даатгалын сангаас сар сард нь баталсан төсөвтөө нийцүүлж, зохист харьцааг барьж ажиллах шаардлагатай байна гэж шинжээчид зөвлөмж өгч байгаа. Төр нь аргаа барчихсан, ийм зүйлийг эмнэлгүүдээс гуйгаад явж байх ёсгүй юм. Одоо тогтолцоогоор нь шийдэхээс өөр гарц байхгүй. Бид өвдөж байна. Эмнэлгээр явахаар дандаа болж бүтэхгүй, уур бухимдал барсан гажуудлуудтай тулгарна. Энэ салбарт үнэхээр бүх талын шинэчлэл хэрэгтэй.

Үнэхээр ойр тойрны хүмүүс ямар ч эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй нүд нь бүлтэлзсээр байгаад үхэж байгааг харах дэндүү гол харламаар байна. Айл болгон энэ зовлонг амсаж байна.

Манай тогтолцоогоор эмнийхээ ч, эмчилгээнийхээ ч чанарыг сайжруулах гол хүчин зүйл нь ЭМД-ын чадвх. Үүнээс ихээхэн зүйл шалтгаалах юм. Гол нь эрүүл мэндийн даатгалын мөнгийг хэтэрхий тарамдуулж, хамаа намаагүй зараад дуусгадаг байдлаа эргэж харах хэрэгтэй гэж иргэд шүүмжилдэг. ЭМД-ын мөнгө маань хэсэг бүлэг хүмүүсийн амралтад вальс эргэдэг мөнгө л болчихлоо гэж тэд хэлцгээж байна. Фитнесст бүх нийтээр нь явуулах шийдвэр хүртэл гаргаж байсан Төр шүү дээ. Тэгэхээр иргэд ЭМД-ын тогтолцоо руугаа яаж олигтой нүдээр харах билээ.

Статистик харцгаая

Мөнгөтэй нь гадаад яваад эмчлүүлчихдэг. Мөнгөгүй улныхан нь улсынхаа эмнэлгээр гүйж яваад дуусдаг энэ байдлаасаа бид гармаар байна.

Одоо та нарт нэг сэтгэл хиртхийлгэм статистик танилцуулъя. Улсын хэмжээнд 2025 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 75 тохиолдол бүртгэгджээ. Нэг сард 75 хүүхэд эндсэн гэх энэ үзүүлэлт үнэхээр сэтгэл урахгүй байна гэж үү. Хамгийн аймшигтай нь нийт эндэгдлийн 97.3 хувь нь өвчнөөр өнгөрсөн байна. 2.7 хувь нь осол, гэмтлийн улмаас энджээ. Эвий бяцхан сахиусан тэнгэрүүд минь энэ хорвоод ирье гэж ирчихээд ийм харамсалтайгаар одох ч гэж дээ. Ийм баримтын өмнө Эрүүл мэндийн салбартайгаа бид асуудлыг ярих ёстой гэж бодож байна. Хэн нэгэн эмч парламентын танхим дотроос давхар салбараа базах гэж дайтдаг, түүнд нь ард иргэд хэвлэл мэдээллийнхэн татан ордог замбараагүй байдлаа таслан зогсоомоор байна.

Үүнээс гадна энэ салбарт улсаас оруулж байгаа мөнгөнд тавих хяналт үнэхээр сул байна. Жишээ нь, 2025 онд ЭМДС-гийн 2.3 их наядаас 600 тэрбум нь анхан шатны эмнэлгүүдэд хуваарилагдаж байгаа. Өрх нэгжийн эмнэлгүүд рүү гэсэн үг. Гэтэл өрхийн эмнэлгүүд нь буруу утгаараа даялаад явчихлаа. Өрхийн эмнэлэг маань нэг өрхийн гэр бүлээрээ туйлдаг газар болоод хувирчихлаа. Энэ талаар орон нутгийнхан ч, төв суурин газрынхан ч их ярьж байна. Гэр бүлээрээ өрхийн эмнэлэгтээ ажиллачихдаг. Дуртай үедээ хаалгаа цоожлоод тэнэчихдэг. Иргэдэд очих ёстой үйлчилгээ гүйцэт очдог эсэх эргэлзээтэй. Өрхийн эмнэлгийн тогтолцоогоо эргэж харах, засаж янзлах шаардлага тулгарчихаад байна. Гэтэл энэ талаар хэн ч ярьдаггүй. Зөвхөн дээд зиндааныхны сандал ширээ тойрсон асуудлууд л явж байх юм. Дахиад ковид шиг нийтийг хамарсан аюулт өвчин дэгдвэл энэ замбараагүй болчихсон өрхийн эмнэлгүүдээ яаж эргэж цэгцлэх юм.

Гэтэл албан секторт хөдөлмөр эрхэлдэг иргэд бид ЭМДС-гийн нийт орлогын 68.7 хувийг бүрдүүлж, нийт зардлын 23.7 хувийг эзэлж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, шимтгэл төлдөг даатгуулагчид маань гэхэд энэ сангийн орлогын 3.3 хувийг төвлөрүүлдэг ч, дөнгөж 8 хувийг нь авч хэрэглэж байна.

Бидний дотор 28 жил ЭМД төлсөн боловч улсын эмнэлгээр үйлчлүүлдэггүй, дан хувийн эмнэлэгт мөнгө төлж үйлчилгээ авдаг хүмүүс олон. Шалтгаан нь ердөө хар захаас дор хар яр хийсэн харилцаа, өвчтөнүүдийнхээ дээрээс хардаг, өөрсдийгөө өвчтөний дарга гээд бодчихсон эмч нарынх нь харилцаа хандлага, биеэ тоосон зан, үйлчилгээнийх нь төвөгтэй байдал юм.

Одоо нэн даруй иргэдийг хамгийн их бухимдуулж буй эмийн замбараагүй бизнесээ зогсоомоор байна. Эмчийн бичгээр эм өгнө гэж журамлачихсан. Гэтэл бөөний төвүүд эм, дусал тариагаа талх шиг л зарж байгаа. Байшин болгоны булан тохойд байгаа эмийн сангуудаа цэгцэл. Хэн дуртай нь эмийн сан ажиллуулдаг газар Монголоос өөр хаана ч байхгүй шүү.

Төсвийн зардлаар элдэв дуу хуур, бүжиг наадгай болсон контент нэртэй мөнгө угаалт хийж, иргэдээ улам манатуулж, мансууруулах бодлого битгий явуул. Иргэд чинь сард зуу зуугаараа өвчнөөр үхэж байна. Айл болгон өвчин зовлон амсаж, ард нь гарах гэж сөхөрцгөөж байна.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

НЗХХГ-т 360 камертай автомашин, сурроныг хүлээлгэн өгчээ

Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг гардуулж өглөө. Нийслэ...

img

21 минутын өмнө

ЧУУЛГАН: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.12.19) Улсын Их Хурлын 94 гишүүн хүрэлцэн ирснээр 74...

img

1 цагийн өмнө

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна

Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын нүхэн гарц барих төсл...

img

1 цагийн өмнө

Ард түмнээ дамшигласан Г.Занданшатарын засгийг огцруулах Ардчилсан намын шаардлага зөв

Улс даяараа мөнгөний хомсдолд орчихсон байна. Үүний гол шалтгаан нь ерөөсөө данхайсан төр. Өнгөрсөн зургадугаар сарын 13-ны нэгдсэн ...

img

2 цагийн өмнө

Энд онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлэв

Гаалийн ерөнхий газраас  улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тавих хяналтын талаарх 2...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

zanyglitterwalrus4apase

Je suis fou de ViggoSlots Casino, ca degage une ambiance de jeu aussi vivifiante qu’un vent polaire. La selection du casino est une tempete de plaisirs, incluant des jeux de table de casino d’une elegance arctique. L’assistance du casino est chaleureuse malgre le froid, joignable par chat ou email. Les gains du casino arrivent a une vitesse polaire, par moments des bonus de casino plus frequents seraient arctiques. En somme, ViggoSlots Casino est un casino en ligne qui brille comme une banquise pour ceux qui cherchent l’adrenaline givree du casino ! A noter l’interface du casino est fluide et eclatante comme un glacier, amplifie l’immersion totale dans le casino.
viggoslots promotions|

trend

glimmerfizzytoad7apase

Acho simplesmente estelar BetorSpin Casino, oferece uma aventura de cassino que orbita como um cometa reluzente. As opcoes de jogo no cassino sao ricas e brilhantes como estrelas, incluindo jogos de mesa de cassino com um toque intergalactico. O atendimento ao cliente do cassino e uma estrela-guia, dando solucoes na hora e com precisao. O processo do cassino e limpo e sem turbulencia cosmica, de vez em quando mais giros gratis no cassino seria uma loucura estelar. Resumindo, BetorSpin Casino vale demais explorar esse cassino para os astronautas do cassino! Vale dizer tambem o design do cassino e um espetaculo visual intergalactico, faz voce querer voltar ao cassino como um cometa em orbita.
betorspin e confiГЎvel|

trend

fizzyglitterlemur9apase

Je trouve absolument brulant VBet Casino, ca pulse avec une energie de casino digne d’un cratere. La selection du casino est une explosion de plaisirs, incluant des jeux de table de casino d’une elegance ardente. Les agents du casino sont rapides comme une etincelle, repondant en un eclair brulant. Les retraits au casino sont rapides comme une coulee de lave, parfois j’aimerais plus de promotions de casino qui envoient du feu. Pour resumer, VBet Casino est un casino en ligne qui eclate comme un volcan pour les amoureux des slots modernes de casino ! A noter le design du casino est un spectacle visuel brulant, ce qui rend chaque session de casino encore plus enflammee.
bГґnus vbet|

trend

KevinFaict

https://impossible-studio.ghost.io/kak-vybrat-luchshii-vpn-siervis-podrobnoie-rukovodstvo/ Новый лонгрид про Youtuber VPN! Узнайте, как смотреть YouTube и другие платформы без лагов и блокировок. Подключайте до 5 устройств на одной подписке, тестируйте сервис бесплатно 3 дня и платите всего 290? в первый месяц вместо 2000? у конкурентов. Серверы в Европе — ваши данные защищены от российских властей.

trend

zapfunkyferret3apase

Estou completamente alucinado por SpeiCasino, oferece uma aventura de cassino que orbita como um satelite. A gama do cassino e simplesmente um universo de delicias, com slots de cassino tematicos de espaco. O atendimento ao cliente do cassino e uma estrela-guia, respondendo mais rapido que uma explosao estelar. Os ganhos do cassino chegam voando como um meteoro, mas queria mais promocoes de cassino que explodem como estrelas. No geral, SpeiCasino e um cassino online que e uma supernova de diversao para quem curte apostar com estilo cosmico no cassino! Vale dizer tambem a interface do cassino e fluida e reluz como uma aurora boreal, torna a experiencia de cassino uma viagem espacial.
spei download apk|

trend

glitterybadger9apase

J’adore la flamboyance de RubyVegas Casino, c’est un casino en ligne qui brille comme un rubis taille. Le repertoire du casino est un filon de divertissement, proposant des slots de casino a theme luxueux. Le service client du casino est une pepite d’efficacite, avec une aide qui rayonne comme un diamant. Les paiements du casino sont securises et fluides, quand meme des bonus de casino plus frequents seraient precieux. En somme, RubyVegas Casino est une pepite pour les fans de casino pour les amoureux des slots modernes de casino ! A noter la navigation du casino est intuitive comme une gemme taillee, donne envie de replonger dans le casino sans fin.

trend

whackyglitterbat4apase

Estou pirando com SpinWiz Casino, parece um redemoinho de diversao mistica. O catalogo de jogos do cassino e um grimorio de prazeres, com slots de cassino tematicos de feiticaria. O atendimento ao cliente do cassino e um feitico de eficiencia, garantindo suporte de cassino direto e sem truques. Os saques no cassino sao velozes como um feitico de teletransporte, porem queria mais promocoes de cassino que hipnotizam. Em resumo, SpinWiz Casino garante uma diversao de cassino que e magica para os amantes de cassinos online! Alem disso a interface do cassino e fluida e brilha como uma pocao reluzente, torna a experiencia de cassino um conto de fadas.
spinwiz Г© confiГЎvel|

trend

Williamteamp

Удаление деревьев Ландшафтные работы: Ландшафтные работы – это комплекс работ по реализации ландшафтного проекта. Ландшафтные работы включают в себя земляные работы, посадку растений, устройство газонов, мощение дорожек и площадок, установку освещения, установку малых архитектурных форм и другие работы. Ландшафтные работы требуют специальных знаний и опыта, поэтому рекомендуется обращаться к профессионалам.

trend

KevinFaict

https://impossible-studio.ghost.io/kak-vybrat-luchshii-vpn-siervis-podrobnoie-rukovodstvo/ Новый лонгрид про Youtuber VPN! Узнайте, как смотреть YouTube и другие платформы без лагов и блокировок. Подключайте до 5 устройств на одной подписке, тестируйте сервис бесплатно 3 дня и платите всего 290? в первый месяц вместо 2000? у конкурентов. Серверы в Европе — ваши данные защищены от российских властей.

trend

WalterBek

игровые автоматы играть Игровые автоматы играть: простые правила и увлекательный процесс Играть в игровые автоматы – это просто и увлекательно. Правила игры обычно очень простые: вы делаете ставку, вращаете барабаны и ждете, пока на экране не появятся выигрышные комбинации символов. Различные игровые автоматы имеют разные линии выплат и символы, которые определяют размер выигрыша. Некоторые игровые автоматы предлагают бонусные игры и функции, которые могут увеличить ваши шансы на выигрыш. Игра в игровые автоматы – это отличный способ расслабиться и отвлечься от повседневных забот. Вы можете играть в одиночку или с друзьями, в казино или онлайн-казино.

Онцлох нийтлэлүүд