мэдээ
“Гэгээн муза-18” энэ сарын 16-24-нд болно

Админ
2025 оны 5 сарын 05

1

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Гэгээн муза-18” театрын наадмыг тавдугаар сарын 16-24-нд зохион байгуулах болсонтой холбогдуулан мэдээлэл өгч, нэр дэвшиж буй уран бүтээлчдэд батламж гардууллаа.
Тус наадам 2 шаттай зохион байгуулагдах бөгөөд эхний шатны шалгаруулалт нь энэ сарын 16-22-ны өдрүүдэд нийслэлийн театруудад болох аж. Хамгийн сүүлийн шат буюу улаан хивсний ёслол энэ сарын 24-ний өдөр Корпорейт центрт 17:00 цагт болох аж. Мөн Гэгээн муза наадам 2 тэрбум орчим төгрөгийн төсөвтэй болдог олон улсын хэмжээний том наадам гэдгийг зохион байгуулагчид онцлов.
Наадмын үеэр Дани улсаас ирсэн найруулагч “Физикл буюу биомеханик” сэдэвтэй сургалтыг зохион байгуулах аж.
Энэ жилийн наадмын хувьд Монгол Улсад хүүхдийн байгууллагын 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан шинээр хүүхэлдэйн жүжгийн төрөл нэмэгдсэн аж.





Их насны морь унасан 6 настай хүүхэд хүнд гэмтжээ
Бага насны хүүхэд уралдааны үеэр мориноос унаж, гэмтсэн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Тодруулбал, нийслэлийн Багануур д...
5 цагийн дараа
Солонготын давааг нээхээр ажиллаж байна
Солонготын давааны замын зорчих хэсэг одоогийн байдлаар нээгдээгүй халтиргаа гулгаа их байна. Завхан Азза ТӨХК-ний ажилчид замын зор...
5 цагийн дараа
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобусаар үйлчилж байна
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобусаар үйлчилж байна Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван...
4 цагийн дараа
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй. Говь-Алтай, Завхан, Ар...
4 цагийн дараа
“Гэгээн муза-18” энэ сарын 16-24-нд болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Гэгээн муза-18” театрын наадмыг тавдугаар сарын 16-24-нд зохи...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд