Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

Б.Төгөлдөр: “Ододтой бүжиглэе”-д оролцсоноор жин хасаж, өөрийгөө олон талаар даван туулсан нь миний хувьд бас нэг ялалт байлаа

trend

Админ

img

2025 оны 5 сарын 06

img

1235

news-img

“Арри Монгол” компанийн гүйцэтгэх захирал, “Comedy Lab” клубийн гишүүн, “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Б.Төгөлдөртэй ярилцлаа


–Та багадаа  урлаг соёлтой хэр ойрхон өссөн бэ ?

-Би багадаа өвөө, эмээ хоёртойгоо их ойрхон өссөн. Өвөө маань улсын циркт ажилладаг, эмээ маань агаарын гимнастикч байсан болохоор урлагийн орчинд өссөн гэж хэлж болно. Цэцэрлэгт байхдаа “Танго” бүжгийн тэмцээнд орж байсан маань бүжигтэй анх ойртсон дурсамж юм уу даа. Түүнээс хойш бүжгээр хичээллэж байгаагүй ч, урлагийн үзлэг,  тоглолтыг алгасдаггүй байсан.

 –“Ододтой бүжиглэе” шоуны санал хэрхэн ирсэн бэ?

-2021 онд “Ододтой бүжиглэе” шоуны үзэгчийн хөтлөгчөөр ажиллаж байсан. Дараа жил нь продюсерууд надтай холбогдож, оролцогчоор оролцох санал тавьсан. Шоуны санал ирсний дараа нэлээд удаан бодсон. Би чадах болов уу. Бүжиг гэдэг чинь яг юу билээ гэх мэт асуултуудыг өөрөөсөө асуусан.

Мөн эхнэртэйгээ маш их зөвлөлдсөн. Анх эхнэрээсээ асуухад “Чи чадна аа, оролдоод үз” гэж хэлсэн. Ийнхүү яг 21 удаа асуусны эцэст шийдвэрээ гаргасан байдаг юм.

 –Шоуны тайзан дээр гарах үеийн сэтгэлзүйн байдал, анхны мэдрэмжүүдээсээ хуваалцвал?

-Шоуны нээлтийн өдөр оролцогчид анх удаа бие биетэйгээ уулзаж, зарим оролцогчид маань маш чадварлаг хөнгөн, хөдөлгөөнтэй хүмүүс байсныг хараад бага зэрэг сандралтай байсан. Нээлтийн бүжигт бүгд хамтдаа гарсан учраас тийм ч их сандраагүй. Харин дараагийн дугааруудад “аяа алдчих вий, хөдөлгөөнөө мартчих вий” гэсэн айдас их байсан. Том тайз, олон камер, үзэгч, шүүгчдийн анхаарал маш хүчтэй мэдрэгддэг юм байна лээ. Гэсэн ч гурав дахь дугаараас эхлэн орчиндоо дасаж, сэтгэл зүйн хувьд тогтвортой болж эхэлсэн. Харин хамтрагчаа сонсох мөчид шоуны өмнөх дугаарын ялагч Ангуучтай харьцуулагдах вий гэсэн айдас байсан.

Зарим шүүмжлэлүүд ч ирж байсан. Энэ үед хамтрагч маань “Ах аа, битгий санаа зов. Хоёулаа чадна аа, сайн хичээхэд л болно” гэж хэлсэн нь надад тайвшрал, урам өгч, бэлтгэлдээ хичээнгүйлэн шамдан орсон.

Эхний бүжиг болох “Ча ча” бүжгийн дараа үзэгчдийн хандлага эрс өөрчлөгдөж, эерэг  сэтгэгдэл, дэмжлэгүүд олноор ирж эхэлсэн. “Гэр бүлээрээ дэмжиж байна”, “Өөрчлөгдөж байгаа шүү”, “Яагаад хасагдчихав аа”, “Манай охин хасагдсанд чинь уйлсан” гэх мэт сэтгэл хөдөлгөм үгс одоо ч замд таарсан хүмүүсээс ирсээр байгаа.

– Хамтрагчтайгаа хэрхэн ойлголцож, бэлтгэлээ үр дүнтэй хийдэг байсан бэ?

– Халиунаа бид хоёр 10 насны зөрүүтэй ч маш сайн ойлголцож, хамтран ажиллаж чадсан.

Би түүнийг өмнөх улирлын шоунаас мэддэг байсан бөгөөд Монгол төдийгүй олон улсад нэрээ цуурайтуулж яваа чадварлаг бүжигчин, өмнөх дугаарын ялагч гэдгээр нь эхэндээ нэлээд сүрдэж байлаа. Анх би бүжгийн ямар ч мэдлэггүй шүү, гэдгээ шууд хэлээд, “цэцэрлэгийн хүүхдэд зааж байгаа мэт ойлгомжтой тайлбарлаарай” гэж хүссэн. Халиунаа ч эхэндээ намайг “удаан сурна байх” гэж бодсон ч анхны бэлтгэл дээр “Ча ча” бүжгийг нэг цаг гучин минутын дотор сурсан маань бид хоёрт найдвар, урам зориг өгсөн. Хамтрагч маань надад байнга урам өгч, тэвчээртэйгээр заадаг байсан тул би олон зүйлийг сурч ойлгож авсны нэг нь “булчингийн санах ой” буюу “muscle memory”-ийн ач холбогдлыг ойлгож, хөдөлгөөнийг олон давтахын үр дүнг мэдэрсэн. Ер нь Халиунаа бол ур чадвартай, урам хайрладаг үнэхээр сайн хамтрагч байсан.

-Шоуны нэг дугаарын ард юу өрнөдөг вэ?

-Хүмүүс долоо хоногт ганц бүжиг гэдэг үгийг сонсоод амархан мэт боддог ч, үнэндээ бэлтгэл маш шахуу, эрчимтэй өрнөдөг. Бүтэнсайн өдрийн шууд нэвтрүүлгийн дараа хасагдсан оролцогчоо үдэж, өрөө өрөөндөө ормогц дараагийн долоо хоногийн бүжгийн сэдэв утсанд ирдэг. Энэ цагаас эхлэн хамтрагчтайгаа санаагаа ярилцаж, эхний өдөр аяа сонгон, монтаж хийж, дараагийн өдрүүдэд дэглэлт, бэлтгэлээ хийнэ. Бүжгээ бүрэн сурч амжих ганцхан өдөр л байдаг. Харин үлдсэн өдрүүдэд тайзны бэлтгэл хийж, гэрэл, эффект, хэрэгслүүдтэйгээ ажиллаж, хагас сайн өдөр аваарын бичлэгээ хийдэг. Бүтэн сайн өдрийн өглөө бүх үзүүлбэрийг үзэгч, шүүгчгүйгээр бүрэн гүйцэтгэж шалгаад, дараа нь шууд нэвтрүүлэг эхэлдэг. Энэ бүх хугацаанд миний хувьд гэр бүл, үндсэн ажлаа түр хойш тавих шаардлага гарсан ч, эхнэр маань бүхнийг зохицуулж, намайг тууштай дэмжсэн нь маш том хүч болж байсан.

– Нэвтрүүлгийн хамгийн дурсамжтай, хөгжилтэй мөч юу байсан бэ?

-Нэг удаа манай эрчүүдийн өрөөнийхөн “бүжгийн хамтрагчдадаа базуулсан” тухайгаа ярилцаж, инээлдэж сууцгаасан.

“Гурав давтчихаар амьсгаа ч авч чадахгүй болчихдог. Суугаад амрахаар л ‘За, дахиад хоёрхон удаа давтъя’ гээд л шууд дайрдаг” гэж нэг нь хэлэхэд, бүгд л “Манайх ч бас яг тийм” гээд бие биенээ шоолон инээлдэнэ. Хаалга онгойж, нэг нэгээрээ өрөвдөлтэй харцаар “За, за, явъя даа…” гээд бэлтгэлийн өрөө рүү орж байсан нь одоо ч нүдэнд харагддаг. /инээв/

Нэг удаа би бэлтгэлийн үеэр дөрвөн футболк сольж, усан хулгана шиг болчхоод орж ирэхэд өрөөнийхөн маань инээлдэн угтаж, дараагийнх нь “За, одоо миний ээлж” гээд гардаг байв. Энэ бүх хөгжилтэй, нөхөрсөг мөчүүд үнэхээр сэтгэлд тод үлдсэн. Хэдий шоу ачаалалтай байсан ч би урьд нь огт мэдэрч байгаагүй өөр ертөнцийг мэдэрсэн. Бүжгийг зүгээр нэг хөдөлгөөн биш, урлагийн үнэ цэнийг агуулсан гайхалтай зүйл гэдгийг ойлгож, бүжигт илүү хүндэтгэлтэй, нухацтай ханддаг болсон доо.

– Шоуны хамгийн хэцүү сэдэв, бүжиг юу байсан бэ?

-Хамгийн хүнд санагдсан бүжиг бол пасодобль. Энэ бүжиг хурц, огцом, түрэмгий хөдөлгөөн шаарддаг ч надад тийм чанарууд дутагдаж байсан болохоор анх огт гарч өгөөгүй. Халиунаа ч санаа зовж, би ч бага зэрэг хойш суусан. Харин дараа нь дэглээч багштайгаа ярилцаж, тохирохгүй хэсгүүдээ өөрчилснөөр илүү боломжийн хувилбарыг гаргаж чадсан. Ер нь Ча ча, Салса зэрэг латин бүжгүүд илүү хөгжилтэй илэрхийлэлтэй, хөдөлгөөнүүд нь ч зан чанарт маань ойр байсан болохоор надад илүү тохирох юм шиг санагдсан. Харин стандарт бүжгүүдийн эмх цэгцтэй, тогтуун шинж чанар нь илүү хэцүү байсан. Энэ бүхнээс хамгийн хэцүү санагдаж байсан зүйл нь оролцогчдоос хэн нэгнийг хасах мөч. Тиймд эхний долоо хоногт хасалт байгаагүй нь бид бүгдэд сайхан байсан. Шоуны хамт олон маань үнэхээр халуун дотно уур амьсгалтай байсан учраас “болдог бол бүгдээрээ үлдчих юмсан” гэж ч ярилцдаг байлаа.

 – Шоунд оролцох хугацаанд авсан хамгийн үнэ цэнтэй зөвлөгөө юу байв?

– Шоуны завгүй хуваарийн улмаас шүүгчид хүн бүрд тусгайлан зөвлөгөө өгөх боломж ховор. Гэсэн ч нэг дугаарын үеэр Наран эгч тайзнаас бууж ирээд надад маш үнэтэй зөвлөгөө өгсөн. Тэрээр “Төөгөө, хөдөлгөөнөө хэт бодоод, нүд чинь гүйгээд, өөртөө итгэлгүй харагдаж байна. Сайн бэлдсэн бол тайзан дээр гараад бүгдийг нь март, зүгээр л өөртөө итгэ” гэж хэлсэн. Энэ зөвлөгөөг дараагийн бүжиг дээр хэрэгжүүлж чадсан бөгөөд Наран эгч маань “Миний үгийг хэрэгжүүлсэн байна шүү” гэж хэлэхэд үнэхээр урам авсан. Энэ бол зөвхөн тайз төдийгүй амьдралд ч хэрэг болохуйц үнэт зөвлөгөө байсан.

-Шоунд эргэн оролцох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Телевизийн шоунуудад “твист” гэж нэрлэгдэх, урьдчилан төлөвлөөгүй мэт боловч нарийн зохион байгуулалттай өөрчлөлтүүд орж ирдэг. “Ододтой бүжиглэе” шоуны явцад хоёр оролцогч бэртэл авч хасагдсантай холбоотойгоор нэг долоо хоногийг хасалтгүй болгож, үлдсэн хугацаанд нөхөж оролцох боломжийг хасагдсан оролцогчдод санал болгосон юм. Намайг хасагддаг долоо хоногт “Салса” бүжгийн төрөл зарлагдаж, тэр бүжгийг бүжиглэчих юмсан гэсэн дутуу мэдрэмжтэй үлдсэн байсан. Тиймээс ахиад нэг удаа оролцох саналыг дуртайяа хүлээж авсан. Гэхдээ эргэн орох оролцогчийг үзэгчдийн 20 минутын санал хураалтаар шийдэж, Чинсанаа маань дахин шоугаа үргэлжлүүлэхээр болсон. Ингээд би энэ шоуны түүхэнд эргэн орох санал хураалтад оролцсон анхны оролцогч, мөн үзэгчдийн саналаар хоёр удаа хасагдсан анхны хүн болсон. Хөгжилтэй ч бас мартагдахааргүй дурсамж, туршлага болон үлдлээ.

 – Та шоуны хамтрагч, үзэгч, оролцогчдодоо хандан юу гэж хэлмээр байна?

-Юуны өмнө биднийг долоо хоног бүр чин сэтгэлээсээ дэмжиж, саналаа өгсөн бүх үзэгчдэдээ маш их баярлалаа гэж хэлье. Үлдсэн оролцогчдодоо ч бас үргэлжлүүлэн дэмжиж, урам хайрлаарай гэж хүсэж байна. Мөн анхнаас нь харамгүй сэтгэлээр хичээн зааж, дэмжиж байсан бүжгийн хамтрагч Халиунаадаа гүн талархал илэрхийлье. Би хасагдахдаа “Дүүгээ арай эрт амраачихлаа даа” гээд тоглоомоор бичихэд, тэр “Зүгээр шүү дээ, ах аа, сайн байлаа” гэж хариулсан нь үнэхээр урамтай байсан. Шоуны арын албанд ажилласан 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багийн бүх гишүүдэд баяр хүргэж, чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхэн энэ шоунд зүрх сэтгэлээ зориулж, нойр хоолгүй зүтгэж байгаа нь энэ шоуны гол зорилгыг биелүүлэхэд маш чухал түлхэц болж байгаа шүү. Энэ шоу надад зөвхөн бүжиг заагаагүй, гоо зүйн мэдрэмж, хөдөлгөөний уран сайхныг ойлгуулсан. Мөн жин хасч, өөрийгөө олон талаар даван туулсан нь миний хувьд бас нэг ялалт байлаа. Энэ шоу бол зөвхөн ялахын төлөө биш, өөрийгөө сорих, хөгжих маш том боломж юм. Үлдсэн оролцогчдодоо “Энэ хүртэл явсан юм чинь, эцсийг нь үзээрэй” гэж хэлье. Хамгийн онцгой талархлаа эхнэртээ илэрхийлье. Намайг үргэлж дэмжиж, урам хайрлаж, ард минь бат зогсож байсанд маш их баярлаж явдаг шүү.

 

 М.Сийлэн

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Зургадугаар сард 295,704 зөрчил бүртгэгджээ

Улсын хэмжээнд  зургадугаар сард нийт 295,704 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 20.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Бүртг...

img

5 цагийн өмнө

Манай улсын эмэгтэй шигшээ баг Азийн цомын төлөөх эхний тоглолтоо өнөөдөр Тайландын багийн эсрэг хийнэ

Манай улсын эмэгтэй шигшээ баг “FIBA Women’s Asia Cup 2025 Division B”-д хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр /2025.07.14/ 13:30 ца...

img

5 цагийн өмнө

Гүрмийн нууранд 27 настай иргэн осолджээ

Хэнтий аймгийн Гүрмийн нууранд Сүхбаатар аймгийн иргэн, 27 настай Г усанд орж осолдсон мэдээлэл Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт...

img

10 цагийн өмнө

Улаанбурхан өвчний вакцинжуулалт амралтын өдрүүдэд үргэлжилнэ

Үндэсний Их Баяр Наадмаар Улаанбурхан Өвчний Тархалт Нэмэгдэх Магадлалтайг Мэргэжлийн Байгууллагууд Анхааруулсаар Байна. Үүнтэй холб...

img

10 цагийн өмнө

Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хаана

Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэнэ. 2025 оны 07 сарын 13-ны өдрийн 23.00 ца...

img

10 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

блок автоматизации ба оздс

Одним из важных элементов ОЗДС является мониторинг и контроль за наличием дератов в зоне объекта. Для этого применяются специализированные датчики и устройства, которые регистрируют наличие и движение дератов, а также позволяют контролировать эффективность применяемых методов борьбы.

trend

vpn

Hi, i think that i saw you visited my weblog thus i came to “return the favor”.I’m attempting to find things
to improve my site!I suppose its ok to use some of your ideas!!

Also visit my website :: vpn

trend

eharmony special coupon code 2025

Hey! Someone in my Myspace group shared this site with us so
I came to check it out. I’m definitely enjoying
the information. I’m book-marking and will be tweeting this to
my followers! Wonderful blog and amazing design and style.

Visit my web-site :: eharmony special coupon code 2025

trend

Jameswex

why not try this out [url=https://sites.google.com/mycryptowalletus.com/phantomwalletlogin/]phantom Download[/url]

trend

Armandoanoff

important source [url=https://Keplr.at]keplr wallet[/url]

trend

nordvpn coupons inspiresensation

nordvpn coupons inspiresensation
350fairfax
Awesome! Its really amazing post, I have got much clear idea concerning from this piece of writing.

trend

nordvpn coupons inspiresensation

Hey I know this is off topic but I was wondering if you knew of any
widgets I could add to my blog that automatically tweet my
newest twitter updates. I’ve been looking for a plug-in like this for quite some time and was hoping maybe
you would have some experience with something like this.
Please let me know if you run into anything. I truly enjoy reading your
blog and I look forward to your new updates.

My site – nordvpn coupons inspiresensation

trend

http://wc.tv.br/nordvpncouponsinspiresensation76184

It’s an amazing paragraph for all the web viewers; they will
obtain benefit from it I am sure.

my homepage … nordvpn coupons inspiresensation (http://wc.tv.br/nordvpncouponsinspiresensation76184)

Онцлох нийтлэлүүд