гадаад
Германы шинэ засгийн газрын хамтран ажиллах гэрээ

Админ
2025 оны 5 сарын 07

301

ХБНГУ-ын Христийн ардчилсан холбоо болон Социал демократ намаас бүрдсэн эвслийн шинэ засгийн газар хамтран ажиллах “Германы өмнө хүлээх хариуцлага” гэсэн нэртэй 144 хуудас гэрээг олон нийтэд танилцуулав. Уг гэрээнд “Сонгуулийн үр дүнг бид улс орноо иж бүрэн шинэчлэх бүрэн эрх гэж харж байна… Улс төрийн гол намуудын хувьд бид энэхүү гэрээг биелүүлэх, үр дүнд хамтдаа хариуцлага хүлээнэ” гэж онцолж “Германы бүх хилийн хяналтыг хэвээр хадгална”, “Орогнол хүссэн хүмүүсийг эх оронд нь буцаах ажлыг Европын хөршүүдтэй тохиролцож гүйцэтгэнэ. Тухайлбал, Афганистанаас орогнол хүсэгчдийг хүлээн авах хөтөлбөрүүдийг тодорхой хэмжээнд зогсооно. Орогнол олгоогүй ч өөр шалтгаанаар тус улсад оршин суух зөвшөөрөл авсан “нэмэлт хамгаалалтад хамрагдагсад”-ын гэр бүлийг өөрийн улсад ирүүлэх ажлыг хоёр жилийн хугацаанд зогсооно. Зөрчил гаргаагүй цагаачдад гурван жилийн дараа иргэншил олгодог журмыг цуцална” гэж заажээ.
Компаниудын “нуруун дээрх ачаалал”-ыг хөнгөвчлөхийн тулд “турбо зөөлөвч” арга хэмжээг энэ жилээс авч явуулна. Компаниудын шинэ үйлдвэрлэл явуулахад гаргасан нийт хөрөнгийн 30 хувьтай тэнцэх мөнгийг гурван жилийн хугацаанд татвараас чөлөөлнө. Аж ахуйн нэгжийн орлогын алба татварыг 2026 оноос эхлэн нэг хувиар буюу аажмаар бууруулах замаар нийт таван үе шаттай татварын хөнгөлөлтийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Мөн компаниуд болон хэрэглэгчдэд ирж буй эрчим хүчний ачааллыг киловатт цаг тутамд “наад зах нь таван цент”-ээр бууруулах замаар эрчим хүчний сүлжээ ашигласны төлбөрийг бууруулах болно. Түүнчлэн эрчим хүч их хэрэглэдэг аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийн дээд үнийг бууруулна. Мөн тус эвсэл 2026 оноос эхлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлогын албан татварыг бууруулах шат дараалалтай арга хэмжээ авах ажээ. Тариаланчдын хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах дизель түлшний нөхөн олговор бүрэн сэргэнэ. Тэдний түр ажилчдад олгодог цалин болон өөрийнх нь ажилчдын илүү цагийн төлбөрийг татвараас чөлөөлнө. Тэтгэврийн насанд хүрсэн, үргэлжлүүлэн ажиллаж байгаа хүмүүсийн цалин 2000 еврогийн босго давах хүртэл нь аливаа татвар авахгүй. 2031 он хүртэл улсын дундаж цалинтай харьцуулахад доод тэтгэврийг 48 хувьд барих болно. Түрээсийн төлбөрөөс чөлөөлөх хугацааг дөрвөн жилээр сунгана. Мөн тусгай шинжээчдийн бүлэг ажиллуулж 2026 он гэхэд татварын дараагийн хөнгөлөлт хэрэгжүүлэх шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулж бэлэн болгоно. Мөн эхний ээлжинд төрийн албан хаагчдын тоог найман хувиар бууруулах замаар хүнд сурталгүй, цомхон, чадвартай төрийн албатай болох аж. Шинэ засгийн газар энэхүү шийдвэртэй холбогдуулан “Төрийг цахимжуулах, шинэчлэх яам”-ыг шинээр байгуулжээ.
Батлан хамгаалахын хувьд Бундесверийг боловсон хүчний хомсдолоос гаргахын тулд цэргийн албан хаагчдын нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж, сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаадаг болно. Мөн тусгай комисс коронавирусийн тахлын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийнэ. Үүний зорилго нь “Ирээдүйн элдэв тахал өвчний талаар сургамж авч, зөв арга хэмжээ авч явуулах явдал” гэж уг гэрээнд заажээ.
Ийнхүү хамтран ажиллах гэрээнд шинэ эвслийн засгийн газар байгуулсан намын удирдлагууд гарын үсэг зурснаар канцлер Фридрих Мерц тэргүүтэй эрх баригч эвсэл байгуулах үйл явц дуусав. Өмнө нь эдгээр намууд шинэ засгийн газрын удирдах албан тушаалд нэр дэвшигчдээ тодруулсан юм. Тангараг өргөж ажилдаа орсон Германы шинэ засгийн газрын гишүүдийн дундаж нас 50.4-өөс 53.1 болж өссөн байна. Засгийн газарт арван эрэгтэй, найман эмэгтэй багтаж байна.





Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилуулжээ
СХД-ийн нийт 13 хорооны 45 байршилд үүсмэл хогийн цэг үүсээд буй. Энэ асуудалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга үүсмэл хогийн цэг...
8 цагийн дараа
З.Пунсалдулам: Гадаа худалдаа хийлгэхгүй гэж өдөр бүр цагдаа нараар дарамтлуулдаг ийм дарангуйлагч төрийг анх удаа үзлээ
ТҮЦ ажиллуулж амьдралын эх үүсвэрээ олдог байсан иргэн З.Пунсалдулам аргагүйн эрхэнд гудамжинд задгай наймаа эрхэлж байгаа аж. Гэвч ...
8 цагийн дараа
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 13.3 тэрбум төгрөгөөр өслөө
Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдли...
7 цагийн дараа
Д.Батням: Иргэн та зургадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй
Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зурга...
7 цагийн дараа
ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.16) хуралдаан гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр 09 цаг 34 минутад эхэл...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд