Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна

trend

Админ

img

2025 оны 5 сарын 09

img

16

news-img

Зайсангийн зүүн гүүрийг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дуусаж, 225 метр урт төмөрбетон гүүр шинээр барьж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр гүүр барих ажлын явц 82 хувьтай байна. Суурийн арматур, дам нуруу байрлуулах, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулсан буюу доод бүтээцийн ажил 98 хувьтай. Дээд бүтээцийн ажилд нийт 10 алгасал угсарна. Үүнээс таван байршилд алгасал угсарсан, холбоос төмөрбетон арматурыг мөн угсарч байна.

Зайсангийн гүүр барих ажлыг үндэсний бүтээн байгуулагч “ЗМЗ” компани дангаар гүйцэтгэж, өнөөдөр барилгын талбайд 20 техник хэрэгсэлтэй 35 инженер, техникийн ажилтан ажиллаж байлаа. Зайсангийн уг шинэ гүүрийг ирэх сард багтаан ашиглалтад оруулна. Хуваарийн дагуу ажил явагдаж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.

Ташрамд, Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгдээгүй явсаар 2012 онд гүүрийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймээс Зайсангийн баруун, зүүн гүүрийг шат дараатай буулгаж, 225 метр урт дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Улмаар баруун гүүрийг шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан бол зүүн гүүрийг ийнхүү зургаадугаар сард багтаан барьж дуусгах юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Байнгын хороодын дарга нар Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Ч.Ундрам, Улсын Их...

img

8 цагийн дараа

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин, ОУХМ А.Б...

img

5 цагийн дараа

Ш.Бямбасүрэн: “Хамтрал” нэрийн дор хуйвалдаан, хариуцлагагүй байдлаа нуух ёсгүй

Улсын Их Хурлын гишүүн Шинэбаярын Бямбасүрэнтэй ярилцлаа. -Таны хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдоод Эдийн засгийн болон Боловсролын ба...

img

5 цагийн дараа

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, О.Номинчимэг, А.Ганбаатар, Ч.Лод...

img

5 цагийн дараа

Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг дээд шатны прокуро...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд