Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Жүжигчин Х. Цасчихэр: Миний амьдралын гол жанжин шугам бол гэр бүл

trend

Админ

img

2025 оны 5 сарын 09

img

1661

news-img

“Маск” продакшны жүжигчин,Риакшнпродакшныг үүсгэн байгуулагч, жүжигчин Х.Цасчихэртэй ярилцлаа.


Халуун бороокинонд дүр бүтээх санал хэрхэн ирсэн бэ? Энэ саналыг хүлээн авахад ямар бодол, мэдрэмж төрж байсан бэ?
– “Халуун бороокинонд тоглох саналыг анх Миллкино компанийн найруулагч Д. Мөнхбат ах маань тавьсан. Зохиолыг нь уншаад шууд л таалагдсан. Учир нь энэ сэдвээр өмнө нь манайд кино уран бүтээл хийгдэж байгаагүйгээрээ шинэлэг санагдсан. БиАхлах ахлагчБилгүүний дүрийг бүтээсэн. Энэ дүр өмнө нь голдуу инээдмийн төрлийн дүрд тоглож ирсэн надад хамгийн хүнд, хамгийн шинэлэг сорилт болсон. Сүүлд Соёлын довтолгооуран бүтээл дээр би оросод сургууль төгссөн, соёл түгээдэг залуугийн дүрд тоглож байсан бол энэ удаад тэс өөр, илүү хахир хатуу, зарчимч хүний дүрд хувирсан. Өөрийнхөө хөгжилтэй, эерэг араншингаас огт өөр, мэргэжилдээ туйлын үнэнч, залуусаачанга гар“-аар хүмүүжүүлдэг, эрс шулуун зан чанартай хүний дүрийг бүтээсэн нь надад өөрийгөө сорьж, нээхээс гадна ихээхэн бэлтгэл, судалгаа шаардсан дүр байсан. Гэхдээ энэ дүр миний жүжигчний ур чадварыг шинэ түвшинд аваачсан гэж бодож, дүрдээ маш сэтгэл хангалуун байгаа.

-Онцгой байдлын алба хаагчдын ажлын орчин, бодит нөхцөл байдалтай нүүр тулж ажиллахад таны сэтгэлд ямар мэдрэмж төрж. Юуг хамгийн ихээр ойлгож, ухаарсан бэ?

Үнэндээ бид өмнө нь онцгой байдлын албаныхны ажлыг өнгөцхөн л харж, дүгнэдэг байжээ. Харин энэ кинонд тоглож, тэдний ажил үүргийн онцлогийг илүү гүн ойлгосон. Тэд үнэхээрЧимээгүй баатруудюм байна. Тэд зөвхөн гал түймэр унтраах биш, амиа хорлох гэж буй хүнийг аврах, осолд орсон иргэний амийг аврах гээд өдөр шөнөгүй, өндөр эрсдэлтэй нөхцөлд, цаг хугацаатай уралдан ажилладаг юм байна лээ. Жишээ нь, монгол гэр ердөө таван минутын дотор шатаждуусдаг. Тиймээс аврах ажиллагаа секунд биш долиор хэмжигддэг нарийн ажил байсан. Гал дотор хүн байвал яаж орох, гарах, баг хамт олноо хэрхэн хамгаалах вэ гэх мэт багийн ажиллагаа, нарийн зохион байгуулалтад суурилсан ажил болдог юм байна. Хэдий хамгаалалтын хувцас өмссөн ч гал дунд орохдоо ямар их эр зориг, бие сэтгэлийн бэлтгэл шаарддагийг бид биеэр мэдэрсэн. Уг нь би залуудаа хөнгөн атлетикийн улсын аваргад дээгүүр байр эзэлж явсан. Гэхдээ онцгой байдлын алба бол дан ганц биеийн хүч биш, асар их оюуны болон сэтгэлзүйн хариуцлага шаарддаг юм байна гэдгийг ухаарсан. Энэ хүмүүс бол үнэхээр эх орныхоо энхийн манаанд зогсдог жинхэнэ баатрууд. Өмнө нь бидний анзааралгүй өнгөрдөг байсан энэүнэнийг кинондоо дүр бүтээснээр илүү сайн ойлгож, тэднээр маш их бахархах болсон.

Зураг авалтын үеэр таныг жинхэнэ дэлбэрэлтийн улмаас бэртсэн гэж сонссон. Тэр талаар дэлгэрүүлэн ярихгүй юу?
– “Доошоогэдэг хэсгийн зураг авалтын үеэр жинхэнээсээ дэлбэрэлт болсон юм. Би тэр дэлбэрэлтийн яг төв хэсэгт байсан учраас бээлий, цамц хоёрын завсраар гар маань, мөн нуруу маань түлэгдэж, нэлээд хүнд бэртсэн. Гэхдээ манай багийнхан маш хурдан шуурхай ажиллаж, миний дээр дарж хэвтээд галыг унтраасан. Энэ явдал киноны эцсийн бүтээл дээр гардаггүй ч зураг авалтын ард ийм бодит хэрэг явдал болсон. Тэр үед би, өвөө, эмэ энарын мааньГал, Усыг жижиг гэж басаж болохгүйгэж захидаг үгийн гүн утгыг маш тод мэдэрсэн дээ.

Халуун бороокино таны өмнөх уран бүтээлүүдээс юугаараа онцлог, танд ямар шинэ мэдрэмж, сорилт авчирсан бэ?

– “Халуун бороокиноны нэг ялгаатай зүйл бол эсрэг дүр ньгалбайсан. Өмнөх бүтээлүүдэд эсрэг тал нь ихэвчлэн хүн, хутга, буу шийдэм зэрэг бодит зүйлс байдаг байсан бол энэ удаад гал буюу амьд мэт заналхийлж буй аюултай хүчин зүйлтэй тэмцэх хэрэгтэй болсон нь огт өөр мэдрэмж төрүүлсэн. Зүгээр нэг жүжиглээд өнгөрөх биш, үнэхээр галаа унтрааж, багийн хамт олонтойгоо хиншүү, үнсэн дунд сууцгаасан тэр агшин үнэхээр сайхан санагдаж байсан. Бид энэ галтай тэмцсэн шүү дээгэж бие биетэйгээ бахархалтайгаар ярилцах тэр мэдрэмж маш их сэтгэл ханамжтай байсан. Урьд нь кино зураг авалтаа дуусгачихаад тайван суудаг байсан бол, энэ удаад яг л амьдрал дээр галтай тэмцээд, амьд гарч ирсэн мэт мэдрэмжүүдийг өгсөн. Бас нэг зүйлийг онцлоход битүүхэн баатрын дүр бүтээхийг хүсдэг байсан. Гэтэл яг энэ кинон дээр чимээгүй баатрын дүрийг бүтээсэндээ туйлын их баяртай байгаа. Онцгой байдлын албанхаагчид бол ажил үүргээ гүйцэтгээдБи аварсангэжцээжээ дэлддэггүй, харин ард нь эгэлгүй баатарлаг амьдрал өрнөдөг хүмүүс. Тиймээс энэ дүр маань түүхэн баатар, хааны дүрээс ч илүү үнэ цэнтэй, онцгой санагдаж байгаагаараа маш онцлог гэж харж байна.

Дүр бүтээх үйл явц, тэр дундаа өмнөх дүрийн нөлөөнөөс салах, шинэ дүрд бүрэн ороход тандямар зарчим, арга барил тус болдог вэ?

Би орос найруулагчтай хамтарч ажиллаж байхдаа нэг үнэтэй зөвлөгөө авсан: “Мэдрэмжүүдээ хайрцаглаад хадгал. Хэзээ хэрэгтэй болохоор нь гаргаж ир.” гэж.
Жүжигчин хүн олон дүрийн сэтгэлзүйг ялгаж, тусад ньхадгалах чадвартай байх ёстой. Ингэж байж нэг дүрээсээ хурдан салж, дараагийн дүрдээ сэтгэлээ бүрэн зориулж чаддаг.

Таны амьдралыг чиглүүлж байдаг жанжин шугам, үнэт зүйл юу вэ?

Миний амьдралын хамгийн гол жанжин шугам бол гэр бүл маань. Би эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Эхнэр маань миний хамгийн том түшиг тулгуур болдог. Чи яг хүссэн мэргэжлээрээ ажиллаж  байгаа. Зөвхөн түүндээ төвлөр гэж хэлдэг. Би ч зөвхөн жүжигчний ажлаа л хийдэг, өөр ажил хийдэггүй. Ардаа ийм сайхан хүмүүсийн дэмжлэгтэй учраас мэргэжилдээ улам их дурлаж, “Ямар азаар жүжигчин болсон юм бэгэж байнга боддог. Би үр хүүхдүүддээ үлгэр дууриалал үзүүлэхийг, зөв хүн байхыг хичээдэг. Алдар нэр хөөхөөс илүү сайн уран бүтээлд сэтгэлээ шингээж, бүтээсэн дүрээрээ дамжуулан хүмүүст эерэг зүйлтүгээж, сайн аав, сайн нөхөр, сайн иргэн байх нь миний амжилт гэж боддог. Тийм ч учраас би бусдад туслах ажилд их дуртай. Жилд хэд хэдэн удаа өөрийн чадахаараа сайн дурын хөтлөлт хийдэг. Асрамжийн газар, эмэгтэйчүүдийн хорих анги, архины хамааралтай хүмүүс гэх мэт зорилтот бүлгийн хүмүүст чиглэсэн ажлуудыг түлхүү хийхийг зорьдог. Мөн энэталаараа тийм ч их яриад, сурталчлаад байдаггүй. Харин миний дотроос гарч буй сэтгэл, иргэн хүний үүрэг гэж ойлгодог. Хэн нэгэнд чин сэтгэлээсээ тусалнагэдэгБаярлалаагэж хэлүүлэхээс ч илүүтэй, тэдний харц, үйл хөдлөлөөс мэдрэгддэг тэр сайхан уур амьсгал надад мөнгө, алдар нэрээс ч илүү үнэ цэнтэй санагддаг даа.

Ойрын үед таны оролцох шинэ уран бүтээл, дүрүүдийн талаар хуваалцаж болох уу?

Ойрын үеийн төлөвлөгөөний хувьд, 2025–2026 ондVIVANT-2” киноны зураг авалт Япон болон өмнөд хөршид хийгдэнэ. Ирэх зургаадугаар сард хувцасны хэмжээгээ өгч, наймдугаар сараас зураг авалт эхлэх бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Яг одоо болХалуун бороокино уран бүтээл орондаяар гарч, үзэгчдэд хүрч байна. Энэ дашрамд энэхүү киног бүтээсэнМиллкино компанийн хамт олондоо халуун баяр хүргэж байна. Ийм сайхан сэдвийг зоригтойгоор гаргаж, бодит, сэтгэлд хоногшсон бүтээл болгосон нь үнэхээр бахархмаар. Манай баг нэг зүгт харж, нэгэн зорилгын төлөө жинхэнэ баг шиг ажилласан. Бид үнэхээр чадсан гэж хэлмээр байна. Та бүхнийхээ цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Монгол хүн бүр энэ киног үзэж, өөрийн сэтгэгдлээ хуваалцаасай гэж хүсэж байна.

Хэрвээ таны амьдралыг нэг кино гэж үзвэл, яг одоо тэр киноны ямар хэсэг дээр нь явж байна гэж боддог вэ?

Миний амьдралын энэ үеийг кино уран бүтээлтэй зүйрлэн үзвэл, яг оргил үедээ явж байна гэж боддог. Залуу нас гэдэг бол алдаж онож, “галзуу барын аманд гараа хийхээс буцахааргүйзоригтой, эрч хүчтэй үе шүү дээ. Би яг тэр л гал халуун, эрч хүчтэй үедээ явж байна. Ээж минь байнгаХичээж байгаа хүнийг бурхан алдаж шагнадаггүй юм шүүгэж хэлдэг байсан. Энэүгийг би зүрхэндээ үргэлж санаж явдаг. Үүнийг уншин суугаа нэгэнд ч гэсэн хичээл зүтгэлээ битгий алдаарай гэж захимаар байна.

М. СИЙЛЭН

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ

Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Заса...

img

4 цагийн дараа

АРХИВ: Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар иргэдтэй нээлттэй ярилцав

“Өдрийн сонин”-ы 2004 оны арванхоёрдугаар сарын 22-ны дугаарт гарсан “Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар иргэдтэй нээлттэй...

img

4 цагийн дараа

НӨАТ: 3 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр /2025.09.17/ явагдаж ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шу...

img

3 цагийн дараа

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 109 жилийн ойг тохиолдуулан Маршал ...

img

2 цагийн дараа

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна

Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

бесплатные ставки на футбол

Hello there, just became alert to your weblog thru Google, and found that it is truly informative. I am gonna be careful for brussels. I will be grateful if you continue this in future. A lot of other people shall be benefited from your writing. Cheers!

trend

микрозаймы

Автор старается сохранить нейтральность, чтобы читатели могли сформировать свое собственное понимание представленной информации.

trend

кредиты наличными без посещения офиса

Я ценю фактический и информативный характер этой статьи. Она предлагает читателю возможность рассмотреть различные аспекты рассматриваемой проблемы без внушения какого-либо определенного мнения.

trend

Connietrirl

With thanks. Loads of erudition! http://ledyardmachine.com/forum/User-Bbhnmy

trend

blog link

Good day! I could have sworn I’ve visited this web site before but after browsing through some of the posts I realized it’s new to me. Nonetheless, I’m certainly happy I stumbled upon it and I’ll be bookmarking it and checking back frequently!

trend

Connietrirl

xenical pills – on this site buy xenical 60mg pills

trend

https://rpgdom.ru/

Please let me know if you’re looking for a article writer for your blog. You have some really great posts and I feel I would be a good asset. If you ever want to take some of the load off, I’d absolutely love to write some content for your blog in exchange for a link back to mine. Please shoot me an email if interested. Cheers!

trend

Connietrirl

order forxiga 10 mg online – https://janozin.com/ where to buy forxiga without a prescription

trend

Connietrirl

trend

стеллажи для воды 19 л

Статья содержит дополнительные ресурсы для тех, кто хочет глубже изучить тему.

Онцлох нийтлэлүүд