мэдээ
Нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орлоо

Админ
2025 оны 5 сарын 10

20

Дугуйтай Улаанбаатар 2025″ өдөрлөг эхэллээ. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00-13:00 цагийн хооронд болох тул авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орох талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Үүнд,
- Их тойруугаар явах чиглэлүүд: Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолоор,
- Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд: Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолоор,
- Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолоор,
- Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.
Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах аж. Мөн хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчлэх бөгөөд орой 18:00 цагаас хойш үндсэн замаар хэвийн үйлчилж эхэлнэ гэдгийг мэдээллээ.





Богдхан ууланд зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа
Түймрийн хуурайшилт өндөр байгаа тул Богдхан уулын уулын хамгаалалтын бүсэд зорьж буй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Иргэдийн х...
6 цагийн дараа
Долдугаар сард БНСУ-аас Хөвсгөл аймаг руу шууд нислэг үйлдэнэ
БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлийн олон улсын анхны шууд нислэг долдугаар сарын 29-нөөс эхэлнэ. Энэхүү түүхэн ...
5 цагийн дараа
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
“Microsoft” компанийг хамтран үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс ирэх 20 жилийн хугацаанд хувийн хөрөнгөө үндсэндээ бүгдийг нь ...
4 цагийн дараа
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна. Уг уулзварын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд одоо байгаа дулаан...
3 цагийн дараа
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 12-НООС 16-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДА...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд