Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

С.Одонтуяа: Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт бол нэг улсын асуудал биш, дэлхийн нийтийн асуудал

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 5 сарын 16

img

47

news-img

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Салдангийн Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад бүтэн жилийн нүүрийг үзэх гэж байна. Энэ утгаараа та Засагт хамтарсан асуудлыг нэг жилийн хойно юу гэж дүгнэн харж байна вэ?

-Ардчилсан нам Засгийн газарт орж ажиллаж байгаад хүн бүр өөр өөрийн дүгнэлт, саналтай байдаг. Энэ бол ардчилсан нийгэмд байдаг хэвийн л үзэгдэл. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр АН сөрөг хүчин болсон ч, УИХ-д 42 мандат авсан нь 2016, 2020 оны сонгуулийн үр дүнтэй харьцуулахад том үр дүн юм. Нөгөөтэйгүүр, АН сөрөг хүчний байр сууриа хадгалаад явахад бүрэн боломжтой байсан хэдий ч Засгийн газрыг нэг нам дангаараа 12 жилийн турш бүрдүүлнэ гэдэг Улс орны хувьд улс төрийн тогтворгүй байдал, хяналтгүй засаглал бэхжих эрсдэлтэй байлаа. АН-ын ҮБХ-ны хамтарсан Засгийн газар орж ажиллах шийдвэр оновчтой байсныг цаг хугацаа гэрчилж үл дэнэ гэдэгт би итгэж байна. Улс орны өмнө тулгамдсан асуудлууд, олон жил хүлээгдсэн төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулж, шийдвэрлэж ажиллахад хамтарсан Засгийн газар ихээхэн чармайлт гаргаж, үр дүнд хүрч байна. Төрийн алба, төрийн өмчийн байгууллагуудад нэг намын гишүүнчлэл бүхий хүмүүс зонхилж байсан үеийг эцэслэж, төрийн албаны шаардлага хангасан олон арван хүмүүсийг төрийн жинхэнэ албанд ажиллуулах боломжийг нээлээ. Бүхэлдээ харилцан хяналттай, тэнцвэртэй ажиллах боломжийг Засгийн газрын түвшинд бүрдүүлж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагш луулах, хамтарч асуудлаа шийдэх, хамтарч эрсдэлээ үүрэх, хамтарч хөгжих шинэ улс төр, эдийн засгийн орчин бүрдүүлж байна.

-Хэрэв ардчилсан нам Засагт хамтрахгүйгээр сөрөг хүчний байр сууриа хадгалаад явсан бол өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, түүнээс гарах үр дүн ямар байх байсан бол гэж та бодож байна вэ?

-Ардчилсан нам Засгийн газарт орж ажиллаагүй тохиолдолд улс оронд улс төрийн тогтворгүй байдал ноёлох байсан. Өнгөрсөн жилүүдэд улс оронд авлига газар авч, хэвлэл мэдээллийн эрх чөлөө хумигдаж, хүний эрхийн байдал улам бүр дордсоор байсныг олон улсын байгууллагуудаас гаргадаг индекс, судалгаа, тайланд дурдсаар байсан. Ард түмний эсэргүүцэл, бухимдал ч хуримтлагдсан байсан. Ийм нөхцөлд Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, илүү улс төрийн хонжоо олж болох байсан байж магадгүй. Гэхдээ бидэнд аль нэг намын улс төрийн хонжооноос улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжлийн сорилтыг даван туулах нь чухал юм. Бүгдэд үр өгөөжтэй хөгжлийн зам бол харилцан ойлголцож, хамтран ажиллах л зам байна. Улстөржилт, хийрхлээ хойш тавьж, улс орныхоо тулгамдсан нэг ч гэсэн асуудлыг зохистой шийдвэрлэх нь өнөөдөр нэн чухал гэж бодож байна.

-Таны хувьд Байгаль орчин, уур амьсгалын асуудлыг хариуцан ажиллаж байна. Засагт хамтарснаасаа хойш энэ салбарт хийж хэрэгжүүлсэн томоохон бодлогын болоод шийдэл, шийдвэрүүд юу байна вэ?

-Онцолж хэлэхэд, Уур амьсгалын асуудал эрхэлсэн яамтай болсон нь манай Засгийн газрын томоохон шинэчлэлийн эхлэл байлаа. Олон жил яригдсан “Эгийн голын УЦС” төслийг эхлүүлэхэд шаардлагатай судалгааг ОХУ-ын холбогдох байгууллагуудтай тохиролцож эхлүүлэх, Говийн эко системийн тэнцвэртэй байдалд онц ач холбогдол бүхий Онги голыг тэтгэж, Улаан нуурын усан хангамжийг нэмэгдүүлэх “Цагаан бургастай-Онги” усан санг байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг ажлуудыг амжууллаа. Байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийг суутган тооцох боломжтой болсноор байгаль орчныг хамгаалахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Татан буугдсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо болгон зохион байгуулсан Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаг уур, орчны шинжилгээний салбарт 2025 оноос нэг секундэд 100 их наяд үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай шинэ супер компьютерын систем нэвтрүүлж, тав хоногийн урьдчилсан мэдээг гурван км тутамд өндөр нарийвчлалтай гаргах, хиймэл оюуны технологи ашиглах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Нөгөөтэйгүүр бид нэг зүйлийг энэ салбарт орхигдуулдаг. Бүр мартсан ч гэж хэлж болох. Тэр бол байгаль хамгаалагчдаа бид анхаарах цаг ирсэн. Байгалиа хамгаалах ажил бол хүн бүрийн, иргэн бүрийн үүрэг ч тэр дундаа байгаль хамгаалагчдынхаа асуудлыг шийдвэрлэхгүйгээр энэхүү ажил бодлогын түвшинд, хэрэгжилтийн түвшинд ахиц гарахгүй. Тиймээс салбарын сайдын хувьд уг асуудлыг цаашид илүү анхаарч ажиллана гэдгээ илэрхийлье.

-Мөн уур амьсгалын өөрчлөлтийг анхаарч байгаа. Монгол Улсын хувьд энэхүү уур амьсгалын өөрчлөлт яг өнөөгийн түвшинд хэрхэн явагдаж байна вэ. Бид юунд анхаарах шаардлагатай вэ?

-Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт маш хурдтай явагдаж байна. Манай орон сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд 2.55 градусаар дулаарсан нь дэлхийн дунджаас 0.9 градусаар илүү байна. Энэхүү эрчимтэй дулаарал цөлжилтийн нэг үндсэн шалтгаан болдог. 2020 онд хийсэн цөлжилтийн үндэсний хэмжээний судалгаагаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртсөн, цөлжилт явагдах шалтгааны 56 хувь нь байгалийн, 44 хувь нь хүний үйл ажиллагааны үр дүнд үүссэн байна. Мөн мөстлөг, мөсөн голын талбай 50 хүртэлх хувиар багассанаас цэнгэг усны нөөц багасах эрсдэлд орж, биологийн төрөл зүйл хомсдож, экосистемийн тэнцвэр алдагдаж байна. Сүүлийн жилүүдэд ган, зудын давтамж болон эрч нэмэгдэж, нийгэм эдийн засгийн олон салбарт, ялангуяа мал аж ахуйн салбарт ажиллаж амьдардаг иргэдийн амьдралын чанарт ихээхэн сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсын хүлэмжийн хийн нийт ялгарлын 51.1 хувийг хөдөө аж ахуйн салбар, 44.7 хувийг эрчим хүчний салбар эзэлж, үлдсэн хувийг аж үйлдвэр, тээвэр, хог хаягдал зэргээс үүдэлтэй гэж тооцогдож байгаа. Үүнтэй уялдуулан анх удаа ногоон эдийн засаг, ногоон хөгжил, уур амьсгалын асуудлын эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилт тавьж ЭЗХ-ийн яамтай хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Мөн Хөрсний эвдрэл, цөлжилттэй тэмцэх тухай, Ойн тухай, Усны тухай хуулийг шинэчилсэн найруулгаар боловсруулаад санал авч байна. 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулахын төлөө ажиллаж байна. Цөлжилт, газрын доройтлыг бууруулах хүрээнд 200 га гаруй газарт нөхөн сэргээлт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 оны байдлаар 84 сая мод таригдаад байна.

Саяхан Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран Шинэ Хархорин хотын бүтээн байгуулалтад зориулан нэг сая модыг богино хугацаанд тарих аяныг эхлүүллээ. Азийн хөгжлийн банктай хамтран “нэг сум-нэг хөв цөөрөм” буюу “333 хөв цөөрөм” төслийг эхлүүлээд байна. Мөн 35.1 сая га газрыг тусгай хамгаалалтад авч, ойн сан, хүлэрт намаг, гол мөрний эхийг хамгаалахад анхаарч байна. Үүнтэй зэрэгцэн байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар цаг уурын радарын станцуудын сүлжээ байгуулахаар ажиллаж, Архангай аймагт болсон Хангайн бүсийн хуралдааны үеэр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар анхны радарын хөрөнгө оруулалтыг батлууллаа. Монгол Улсын хөгжлийн бодлого ба төсвийн төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлт, түүний эрсдэлийг харгалзан үзэх нь зайлшгүй болсон тул уур амьсгалын эрсдэлийн индексийг боловсруулж нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн чиг үүрэг нэмэгдсэнтэй холбогдуулан нүүрстөрөгчийн татварын механизмыг нэвтрүүлэх, экосистемийн үйлчилгээний төлбөр тооцох, ногоон санхүүжилт, эдийн засгийн хөшүүргээр эрчим хүчний х эмнэлттэй, ногоон технологи салбар бүрд нутагшуулахад илүү төвлөрч ажиллана. Энэ мэт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд салбар яам анхаарч байгаа. хүчний станц барих ажлыг хариуцан ажиллаж байна. Нийслэл энэ онд гэр хорооллын 172,000 айл өрхийн 30 хувийг хийн түлш болон цахилгаанд шилжүүлнэ. Үлдсэн 70 хувь нь ирэх өвөл “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсээр хийсэн сайжруулсан шахмал түлш түлж, ирэх өвлөөс хийн түлш, цахилгаан халаагуурт шилжинэ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын алба 15-100 кВт-ын хүчин чадалтай 2306 халаалтын зуух, 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын 174 зуухны түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халахаар ажиллаж байна. 2025-2026 оны халаалтын улиралд нийт зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр судалгаа, тооцоо хийж байна. Уурын зуухнуудыг технологийн шийдэлд шилжүүлснээр 20-30 мянган айл өрхтэй дүйцэх хэмжээний нүүрсний хэрэглээг бууруулж чадна. Эрчим хүчний яамнаас улсын хэмжээнд 2028 он гэхэд нийт 10 аймагт дулааны станцыг барьж ашиглалтад оруулна. Айл өрх, аж ахуйн нэгжүүдээс гадна тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулахын тулд Үндэсний хорооноос эхний ээлжинд төрийн байгууллагуудын тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн автобуснуудад шатахуун зарцуулалтыг бууруулж, угаарын хийг багасгадаг нэмэлт төхөөрөмж суурилуулахаар ажиллаж байна.

-Хүйтрээд өвөл болохоор утаагаа гэнэт санадаг. Ер нь утааны асуудлыг бид яаж шийдэхээр байгаа юм бэ?

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос цаг хугацаа алдалгүй ажиллах зорилгоор салбар дундын уялдаа холбоог хангаж, нэг бодлогоор агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ойрын болон богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө гарган баталж, Засгийн газарт хүргүүлсэн. Ер нь хатуу түлшийг халж, цэвэр эрчим хүчний шилжилтийг хийж байж л утааны асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Гэвч манай орны хувьд эдийн засгийн чадавх хязгаарлагдмал, цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай, өвлийн улирал урт үргэлжилдэг, эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрс байгаа зэрэг нөхцөл байдлын улмаас шууд цэвэр эрчим хүчний шилжилтийг хийх боломж хомс байна. Хэдий тийм ч бид нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж, богино хугацаанд нийслэлд түүхий нүүрсийг бүрэн халж, шахмал түлшний хэрэглээг 30 хувь бууруулах, орон нутагт цахилгаан станц барьж аймгийн төвүүдийн халаалтын зуухнуудыг төвийн дулаанд холбосноор агаарын бохирдлыг 50-80 хувь бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Энэ хүрээнд халаалтын зуухтай аж ахуйн нэгжүүдийн зууханд технологийн шинэчлэл хийх, Нийслэлийн Засаг даргын тамгын газар гэр хорооллын айл өрхөөс үүсэх агаарын бохирдлыг бууруулах, Эрчим хүчний яам аймгуудад дулааны болон сэргээгдэх эрчим хүчний станц барих ажлыг хариуцан ажиллаж байна. Нийслэл энэ онд гэр хорооллын 172,000 айл өрхийн 30 хувийг хийн түлш болон цахилгаанд шилжүүлнэ. Үлдсэн 70 хувь нь ирэх өвөл “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсээр хийсэн сайжруулсан шахмал түлш түлж, ирэх өвлөөс хийн түлш, цахилгаан халаагуурт шилжинэ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын алба 15-100 кВт-ын хүчин чадалтай 2306 халаалтын зуух, 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын 174 зуухны түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халахаар ажиллаж байна. 2025-2026 оны халаалтын улиралд нийт зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр судалгаа, тооцоо хийж байна. Уурын зуухнуудыг технологийн шийдэлд шилжүүлснээр 20-30 мянган айл өрхтэй дүйцэх хэмжээний нүүрсний хэрэглээг бууруулж чадна. Эрчим хүчний яамнаас улсын хэмжээнд 2028 он гэхэд нийт 10 аймагт дулааны станцыг барьж ашиглалтад оруулна. Айл өрх, аж ахуйн нэгжүүдээс гадна тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулахын тулд Үндэсний хорооноос эхний ээлжинд төрийн байгууллагуудын тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн автобуснуудад шатахуун зарцуулалтыг бууруулж, угаарын хийг багасгадаг нэмэлт төхөөрөмж суурилуулахаар ажиллаж байна.

-Эрх баригч намын хувьд засагт хамтарсан АН-ын сайд нарт тухайн салбарын галтай асуудлыг атгуулж, асуудлыг шийд гэдэг чиглэлийг өгч байгаа нь улс төрийн давхар зорилго явагдаж байна уу даа гэж хардах хүн олон байна. Таны хувьд уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Тэглээ ингэлээ гэж хардаж сэрдээд явбал яаж ажил бүтэх вэ дээ. Миний хувьд гэхэд дэлхий нийтийн анхаарлын төвд орсон байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн салбарыг удирдаж байна. Намын дарга Л.Гантөмөр тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн яамыг, О.Алтангэрэл сайд Хууль зүй, дотоод хэргийн яамыг, Э.Одбаяр сайд Хяналт үнэлгээний үндэсний хороог, Р.Эрдэнэбүрэн сайд 20 минутын хот төслийн үндэсний хороог, Ц.Туваан сайд аж үйлдвэр, уул уурхайн яамыг, Ж.Батсуурь сайд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамыг, Ц.Баатархүү сайд Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамыг удирдан ажиллаж байна. Ингээд харахад төвөгтэй асуудал ихтэй, хүндхэн салбар мэт харагдаж байгаа ч аргагүй л баруун төвийн үзэл баримтлалтай намын удирдвал зохих гол яамдууд байгаа биз дээ. Тиймээс хүнд хэцүү гэхээсээ илүүтэй Ерөнхий сайд баруун төвийн үзэл баримтлалтай намын хувьд энэ салбаруудад ахиц гаргахын тулд бидэнд өгсөн байх гэж нам нь ч, УИХ дахь бүлэг нь ч, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд нь ч бодож, дотооддоо бас хамтын шийдвэр гаргаж хүчтэй ажиллах ёстой гэж би боддог. Ингэж ажиллах нь АН-ын нэр хүндийн асуудал. Миний бие хэдийгээр байгаль орчин уур амьсгалын асуудлаар мэргэшсэн хүн биш ч парламентад гурван удаа сонгогдсон улстөрч хүний хувьд, эмэгтэй хүний хувьд мэргэжлийн хамт олондоо түшиглээд хийж бүтээхийн төлөө л зүтгэж байна. Салбарын хүрээнд хамааралтай Агаарын бо хирдлыг бууруулах Үндэсний хороо, 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын XVII бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах Үндэсний хороог удирдан ажиллаж байна. СОР-17 бол 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-аас дөрөв дахин том хэмжээний дэлхийн улс орнуудын удирдагчид, зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн гээд 10 мянга орчим хүн оролцох том хэмжээний арга хэмжээ. Энэ том ажлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бид хоёрт хариуцуулсан. Ерөнхий сайд хоёр намын хоёр эмэгтэй улстөрчдөд чадна л гэж итгэж энэ ажлыг хариуцуулсан байх. Хоёр яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Гадаад харилцааны яаман дээр төвлөрөн ажиллаж байна.

-Таны хувьд мэдээж баруун төвийн үзэл баримтлалтай намаас энэхүү сайдын албан тушаалд томилогдсон хүн. Энэ утгаараа улс төрийн бодлогын түвшинд салбар удирдахад тулгамдсан асуудал гарч байна уу?

-Тийм ээ, АН бол баруун төвийн үзэл баримтлалтай, Монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн том хүчин. Тийм ч учраас манай нам нийгмийн эмзэг бүлгээ хамгаалахын хамт хувийн өмч, бизнес эрхлэх эрх, эрх чөлөөг дээдэлж, зах зээлийн эдийн засгийн зарчмыг баримталж төрийн оролцоог хязгаарлах, үндэсний үнэт зүйл, уламжлалаа хүндэтгэж хууль ёсны дагуу авлигаас ангид байж ил тод нийгмийг бий болгох, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, иргэдийн боломжийг нэмэгдүүлэх замаар нийгмийн тэгш бус байдлыг арилгах үндсэн чиглэлийг баримталдаг. Сонгуулийн үр дүнгээс үзэхэд ард түмний сонголт нэг намд дангаараа давуу эрх эдлэх боломж олгохыг үл зөвшөөрөх хандлага бий болсон байна. Тэгэхээр улс төрийн хүчнүүд хамтрах, эвсэх зарчмаар ажиллахаас өөр гарцгүй болж байна. Энэ үзэгдэл ганц манай улсад болоод ч байгаа юм биш. Дэлхийн чиг хандлага ч тийм л байна. Энэ үндэслэлийг эш үндэс болгож АН-ын улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хороо энэ удаад МАН-тай хамтарч ажиллах нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Ингээд бидний найман гишүүн хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байна.

Мэдээж зүүн төвийн үзэл баримтлалтай намтай хамтарч ажиллаж байгаа болохоор янз бүрийн асуудал гардаг ч бид бие биенээ хүндэтгэж, аль болохоор зохицоод л ажиллаж байна. Ард түмний нийтлэг эрх ашиг, улс орны хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн харилцан зөвшилцөж ажиллахаас өөр аргагүй шүү дээ. Би хувьдаа яг энэ зарчмаар л ажиллахыг хичээдэг.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Э.Мөнхтүвшин

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Морингийн даваа чиглэлийн наадамчдын гудамжийг маргаашнаас түр хаана

Хан-Уул дүүргийн 10-р хороо, Залуус-I орон сууцны хорооллын гаднах дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд Морингийн даваа ч...

img

4 цагийн дараа

“Улаанбаатар аялал жуулчлалын үзэсгэлэн-2025” эхэллээ

“Улаанбаатар травэл экспо- 2025” аялал жуулчлалын үзэсгэлэн 11 дэхь жилдээ Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдаж ...

img

3 цагийн дараа

Багш Ц.Намуун: Гүйцэтгэлийн үнэлгээ нэртэй шударга бус дарамтуудаас болж багш нар ажиллах ямар ч урам зориггүй болж байна

Физикийн багш Ц.Намуунтай Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ шударга явагддаггүй болон энэ нь багш нарт дарамт болж байгаа талаар ярилцлаа...

img

3 цагийн дараа

Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна

Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг цувралаар танилцуулж байна. Өнгөрсөн оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг...

img

2 цагийн дараа

“Гэгээн муза-18” наадамд нэр дэвшигчид

 “Гэгээн муза 18” наадмын шилдгүүд тавдугаар сарын 24-ны бямба гарагт тодорно. Ингээд тус наадамд өрсөлдөх театрууд боло...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд