Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

Бэлтгэл дэд хурандаа Ж.Дугардорж: Олигархиуд нэгдэж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагахаар улайрч байна

trend

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА

img

2025 оны 5 сарын 28

img

112

news-img

Төрийн тусгай албанд 32 жил ажилласан бэлтгэл дэд хурандаа Ж.Дугардоржтой ярилцлаа.


-Яг одоо засаг төрийн тогтворгүй байдал анхаарлын төвд байна. Та төв талбайд болж буй жагсаалын үеэр үзэл бодлоо илэрхийлж харагдсан. Тийм ч учраас байр суурийг тань илүү тодруулж асуумаар байна?

-Би төрийн тусгай албанд 32 жил ажилласан хүн. Хууль, журмынхаа дагуу төрийн тусгай албан хаагчийн хувиар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй байсан юм. Одоо тэтгэвэрт гарсан учраас иргэн хүний хувиар үгээ хэлж байна. Үгээ хэлж тэмцэхгүй бол эх орондоо тайван амьдрах арга үнэхээр алга. Хууль бусаар хөрөнгөжиж, Монголын баялгаар хөлжсөн олигархиуд ард түмнийг хоёр талцуулж, улмаар Засгийн газрыг огцруулахаар нэгдэж, жагсаал хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарын эхлүүлсэн шударга тэмцэл хэсэг бүлэг хүмүүсийн дургүйг хүргэсэн учраас тэд нэгдчихлээ л дээ. Засгийн газраас бодлогоор уул уурхай стратегийн баялгийн ордуудын хувийг ард түмэндээ өгье, стратегийн ордуудын 34-51 хувийг баялгийн сандаа төвлөрүүлж, Монгол Улсын хуримтлалын санд бүрдүүлэх, мөн авлигачдын хууль бус хөрөнгийг хураах тухай гэх мэт хуулийн төслийг санаачилж, шударга зөв ажил явуулж эхэлсэн. Тийм учраас олигархиудын ийм эсэргүүцэлтэй нүүр тулж байна. Монголын ард түмэн эх орны баялгийг нийтээрээ хүртэх ёстой шүү дээ.

-Засгийн газрын эхлүүлсэн, сая таны дурдсан ажил сүүлийн 30 гаруй жил хууль бусаар хөрөнгөжсөн олигархи, бүлэглэлийн дургүйцлийг төрүүлсэн гэсэн үг үү?

-Яг тийм. Олон жил гацсан том төслүүдийг хөдөлгөх сонирхол тэдэнд алга. Тийм учраас олигархиуд Засгийн газрыг яль шальгүй шалтгаанаар огцруулахаар улайран дайрч байна. Монголын ард түмэн тэнэг биш. Энэ бүхний цаана хэн байгаа, ямар эрх ашиг, санаархал нуугдаж байгааг ялгаж салгаж ойлгож байгаа.

-Засгийн газрыг огцруулах жагсаалын ард чухам ямар эрх ашиг байгаа юм бэ?

-Энэ бүхний ард Монголын төрийн номер нэг хүн байгаа нь тов тодорхой байна шүү дээ. Хамгийн аюултай нь тэр хүн олигархиудтай нэгдээд, Засгийн газрын эсрэг хөдөлж байна. Энэ хүнийг мөнгөжүүлсэн хүн нь Сү.Батболд тэргүүтэй олигархиуд гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Н.Энхбаяр гэх мэт улстөрчид МАНАН бүлэглэл болтлоо өөр хоорондоо эрх ашгийн сүлбээтэй болчихсон. Засаглал ингэтлээ хямарсныг өнөөдөр нийтээрээ харж, мэдэрч байна шүү дээ. Н.Энхбаяр гэхэд ил цагаандаа гарч, “Оюун-Эрдэнэ огцорно гэчихээд яагаад огцрохгүй байна вэ” гээд яриад явж байна. Монголд төрийн алба дампуурсан. Эрх ашгийн бүлэглэлүүд ямар хүчтэй байдгийг төрийн тусгай албанд дотор нь олон жил ажилласны хувьд би сайн мэднэ.

-Та өмнө нь хаана ажиллаж байсан бэ?

-Би Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат. Цагдаагийн дээд сургууль төгссөн. 1992-2021 он хүртэл төрийн тусгай албанд тасралтгүй ажилласан. Хэнтий аймгийн цагдаагийн газар, Цагдаагийн сургуульд тусгай бэлтгэлийн багшаар ажиллаж байсан. Замын цагдаа, Улсын мөрдөн байцаах газруудад 14 жил мөрдөн байцаагчаар ажилласан. Сүүлийн таван жил ШШГЕГ-ын Хянан шалгахад ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би Монголын цагдаад ажиллахдаа олон ноцтой гэмт хэргийг илрүүлж, нэр төртэй ажилласан мөрдөн байцаагч хүн. Харин одоо бол эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө санаа зовниж яваа жирийн иргэн.

Дахиад хэлье. “Эм Си Эс”-ийн захирал тэргүүтэй уул уурхайн хөрөнгөтнүүд, тэднээр тэтгүүлдэг, тэднийг хаацайлдаг нэр бүхий улстөрчид өнөөдөр бүлэглэл болж нэгдчихээд байгааг ард түмэн харж байна. Ийм эрх ашгийн бүлэглэлийн нөгөө талд нь ард түмэн бий. Ер нь хөрөнгөтэй улсууд хөрөнгөнөөсөө сална гэхээр амиа ч өгөхөөс буцахгүй болдог юм байна. Энэ бүхнийг Засгийн газрыг огцруулах гэж улайраад байгаагаас нь харж болно. Хууль бус хөрөнгийг хураана, авлигачидтай тэмцэнэ гэхээр тэд айж тэвдэж байна.

Төр засаг байгалийн баялаг уул уурхайн үр шимийг ард түмэндээ хүртээх тухай санаачилга гаргаад ажиллаад эхлэхээр Засгийн газрыг эсэргүүцэж, унагахаар улайрч, өөрсдийн эрх ашигт нийцэхүйц хууль батлуулж ажиллах санаархлаа нуухаа ч болилоо. Засгийн газрын тэргүүн байгалийн баялгийн хувь хишгийг ард түмэндээ өгөх тухай дандаа ярьдаг. Ажил хэрэг ч болгож байна. Гэтэл баялгийн хувьсгал хийнэ, баялгийг ард түмэндээ өгнө гэж амлаад, Монгол төрийн тэргүүн сэнтийд заларсан хүн өнөөдөр энэ талаар юу ч дуугарахгүй таг чиг яваад байгаа биз дээ.

-Улстөрчид болон олигархиуд эрх ашгаараа нэгдэхийн гол аюул нь юу байх вэ?

-Олигархи бүлэглэл Засгийн газрыг унагаснаар ард түмэн л хохирно. Цаашлаад Монгол Улс тусгаар тогтнолоо алдах эрсдэл рүү гулсана. Залуусын нэг хэсэг нь гадаад руу гарах нь гараад явлаа гэж бодъё. Хөгшид, хүүхдүүд хөрөнгө мөнгө муутай нь үлдэж, ядуурал улам газар авч, тусгаар тогтнолоо алдах эрсдэлтэй нүүр тулна шүү дээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, О.Алтангэрэл, Ж.Батзандан нарын шударга залуус эх орныхоо хишиг байгалийн баялгийг ард түмний санд бүрдүүлэх, Монгол Улс хуримтлалтай болох, авлигачдын хөрөнгийг хураах гэх мэт ард түмэнд хэрэгтэй ажил хийгээд эхлэхээр олигархи бүлэглэл үүнийг нь таслан зогсоохоор улайрч буйд үнэхээр гутарч байна.

Би иргэн хүнийхээ хувьд байгалийн баялгийг төрд авах, ард түмэнд өгөөжийг нь хүртээх нь зөв гэж үздэг. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хууль шүүхийн нотолгоон дээр суурилж хураах санаачилгыг бас дэмжиж байна. Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуай энэ талаар хэвлэлд маш тодорхой ярьсан байна лээ.

-Ерөнхийлөгчийн засаглал руу улсаа шилжүүлэх улайрал Засгийн газрыг унагах тэмцлийн гол шалтгаан гэж яриад эхэллээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Би ч гэсэн тэгж хардаж байна. Хэрэв тэгвэл бид жинхэнэ утгаараа тусгаар тогтнолоо алдана. Хэрвээ бид дэглэмийн шилжилт хийвэл хоёр том хөрш маань ээлжлээд манай улсын ерөнхийлөгчийг тавьдаг болно. Шуудхан хэлэхэд, бид тоглоомын улс болж хувирна. Тийм учраас бидэнд нэг хүний дарангуйлал огт хэрэггүй. Улсыг дотор нь хагаралдуулж, тоглоомын улс болгох, хоёр их гүрний эрх ашиг орж ирэх чинь маш том аюул шүү дээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

О.Уламсайхан: Уулзалтаар хүссэн хариултаа 100 хувь авч чадсангүй

“Огцрох амархан” жагсаалын зохион байгуулагчид Их хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ардчилсан намын дарга Л.Га...

img

7 цагийн дараа

Дархан бэр, Уран бэрээр өргөмжлөх нь Үндсэн хууль болон хүний эрхийг зөрчиж байгааг анхааруулав

“Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөх зэрэг хүйсэд суурилсан алагчлалын агуулга, нөлөөлөл бүхий санаачилга, арга хэмжээг төрийн бүх шат...

img

7 цагийн дараа

Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг Брюссель улсад зохион байгуулна

Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг ирэх сарын 28-нд Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион зохион байгуулах юм байна. Наадмын ү...

img

7 цагийн дараа

Үүсмэл хогийн цэг байсан газарт 10 мянган мод тарьж ойн зурвас үүсгэжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар тус дүүргийн 13 хорооны 45 байршилд үүссэн 500 орчим тн хогийг 14 хоногийн хугацаа...

img

6 цагийн дараа

“Guys” хамтлаг “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан 2800 одонтой ээжид тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлнэ

GUYS хамтлаг 28 жилийн ойн баярын “Сургууль минь Баяртай” тоглолтоо 2025 оны тавдугаар сарын 31-нд “Socialpay Park”-д хи...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

сонгогч

энэ жагсаал Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал биш….Гол зорилго нь байгалийн баялаг хулгайлж баяжсан 30 гэр бүлийн олиграхуудын эрх ашгийг хамгаалж, Монголын төр засгийг тогтворжгүйлэх, баялагийн сан, хөрөнгө хураах хуулийн эсрэг гэдгийг нотолсон жагсаал болж бна. Жагсаалд 300,0 сая, 270,0 сая, 30,0 саяыг зарцуулж байгаа гэсэн мэдээлэл байна. шодойгийн яриагаар бол 2 трилион …..Ухамсар мөчид олон түмэн, хулгайч олигарх, сошиал 3 нийлэхээрээ төрөөр яаж тоглодогыг батлав.СЭРЭМЖИЛ !!!

Онцлох нийтлэлүүд