Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 23

Валютын ханш

value

гадаад

ОХУ-ын Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулган ба АНУ-ын гүний бөмбөг

trend

Админ

img

2025 оны 6 сарын 23

img

75

news-img

ОХУ-ыг Украинд довтлохоос өмнө дэлхийн том улстөрчид, хөрөнгө оруулагчид цуглардаг байсан Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум(SPIEF) энэ удаа ядмагхан болж өндөрлөв. Бүгд Найрамдах Индонез Улсын ерөнхийлөгч Прабово Субианто, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Сюэсян, Өмнөд Африкийн дэд ерөнхийлөгч Пол Машатиле, Бахрейны Хатан хааны цэргийн командлагч Нассер бин Хамад Аль Халифа нараас өөр олигтой улс төрч ирээгүй бол гадны томхон хөрөнгө оруулагчдаас нэрлэчих хүн, хуулийн этгээд байсангүй. Энэ чуулганд байнга оролцдог байсан Оросын 50 тэрбумтнаас л гэхэд ердөө зургаа нь хүрэлцэн ирсэн нь энэ форумыг зүгээр л хоосон шоу болсныг батлав.
Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр үг хэлсэн. Путин яриагаа Орос улсын сүүлийн хэдэн жилийн хугацаанд тогтоосон дэлхийн дээд “амжилтууд”-ын жагсаалтаас эхлэв. Түүний хэлснийг үнэн, бодит байдалтай нь тулган “орчуулах” аваас:
“Сүүлийн хоёр жилийн хугацаанд Оросын ДНБ дөрөв орчим хувиар өссөн нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. 2025 оны эхний дөрвөн сард Оросын ДНБ жилийн дүнгээр 1.5 хувиар өссөн байна-Юу яасан өсөлт, Оросын эдийн засаг стагфляциас хальж рецесс буюу сүйрэл рүү орсон/”, “Байгалийн бэлэн баялгийн Оросын эдийн засагт оруулах хувь нэмэр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхээ больсон-Нефтийн үнийн уналт ОХУ-ыг ЗХУ-тай адил түүх болгон үлдээх гэж байна/”, “Орос улс ядуурлын түвшинг рекорд түвшинд бууруулж чадсан-Энэ бол цэргийн үйлдвэрт ажиллаж буй хүн амын 20 хувийн цалинг ярьж бусдыг төөрөгдүүлж буй хэрэг/, “Орос ус хамгийн бага ажилгүйчүүдтэй болсон-Чадвартай залуучууд нь гадаадад дүрвэж, үлдсэн нь дайнд үрэгдэж ажиллах хүнгүй болсон/”, “Дижитал рублийн хэрэглээг иргэд, аж ахуйн нэгж, банкнуудын аль алинд нь өргөн дэлгэр хэрэглүүлэх хэрэгтэй-Путин энэ үлгэрийг дөрвөн жил ярьж байгаа ч одоогоор энэ талаар хийсэн ганц ч зүйл байхгүй/, Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор эрч хүч авч, тус салбарын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ хэд дахин нэмэгдүүлж, шинэ төрлийн зэвсэг, цэргийн техникийг манай цэргүүд эзэмшиж байна-Путины авлига Орос улсыг ганц ч шинэ зэвсэг бөөнөөр нь үйлдвэрлэх боломж олгоогүй. Оросууд ЗХУ-аас үлдсэн танк, хуягт, их буугаа дуусгаж, цэргүүд нь одоо хятад мотоцикл унадаг болж, Иран, Хойд Солонгост үйлдвэрлэсэн зэвсэг хэрэглэж байна”, “Компаниудыг цэвэр батлан хамгаалах, иргэний гэж хуваахаас татгалзаж, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг иргэний салбартай нэгтгэх хэрэгтэй-ЗХУ ч ОХУ ч зөвхөн барууны зэвсгийг хуулбарлаж үйлдвэрлэдэг учир оросуудад Оюуны өмч гэж байдаггүй. Цэргийн нууцаас гаргасан юуны өмч л иргэний бүтээгдэхүүн болж хувирдаг учир Путин огт бүтэхгүй зүйл ярьж байна“ гэж хэлсэн. Харин түүний Украины талаар хэлсэн үг барууны хэвлэл болон улс төрчдийн анхаарлыг татав. Путин “Би Орос, Украины ард түмнийг нэг үндэстэн, үнэн хэрэгтээ нэг ард түмэн гэж үзэж байгаагаа олон удаа хэлсэн. Энэ утгаараа бүх Украйн бол биднийх. Оросын цэргийн хөл хаана гишгэнэ, тэр нь биднийх гэсэн Оросын “эртний дүрэм” манайд бий” гэж ярьсан билээ.
Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига “Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын энх тайвны төлөөх хүчин чармайлтыг үл тоомсорлож буйгаа нотлон харуулав. АНУ болон дэлхийн бусад улс орнууд гал зогсоохыг уриалж байхад ОХУ-ын ерөнхийлөгч Украины шинэ газар нутгийг булаан авах, аль болох олон Украин иргэдийг устгах тухай ярьж байна. Путины хийсэн галзуу мэдэгдлүүдийн дотроос Оросын цэргийн хөл хаана гишгэнэ тэнд тэд зөвхөн үхэл, сүйрэл авчирдаг гэдгийг тодотгосон нь онцлох эшлэл болов. Украинд амь үрэгдсэн, хөл гараа дронд таслуулсан орос цэргүүдээ Путин огт тоодоггүй. Тэр бол өөрийн ард түмнийг үй олноор нь хөнөөж байгаа алуурчин” гэж мэдэгдэв. Мөн Европын Холбооны Гадаад харилцааны дээд төлөөлөгч Каяа Каллас “ Бид Украины асуудлыг хариуцдаг Европын Холбооны цэргийн сургалтын төлөөлөгчийн газар(EUMAM) болон Украин дахь Европын Холбооны иргэний төлөөлөгчийн газар(EUAM Украин)-ын хүчин чадлыг өргөжүүлэх саналыг энэ сарын 23-ны өдөр Европын Холбооны Гадаад харилцааны зөвлөлд оруулж шийдвэрлүүлэх болно. Европын Холбоо Украинд цаашид дэмжлэг үзүүлэх, түүний ашиг сонирхлыг хамгаалах дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлэх, Орост үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэх шаардлагатай болоод байна” гэж мэдэгдэв.
Путин мөн энэ чуулганы дээр “Хэрэв Израилийн удирдлагад санаа зовоосон асуудал байгаа бол тэдгээрийг арилгах хэрэгтэй. Миний бодлоор үүнийг шийдэх хэлбэр, боломжууд байгаа. Иран цөмийн зэвсэг бүтээж байгаа нотлох баримт байхгүй гэдгийг Орос Израильд удаа дараа мэдэгдсэн. Исламын Бүгд Найрамдах Улс энхийн зорилгоор цөмийн технологийг хөгжүүлэх эрхтэй” гэж хэлсэн. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон нийтийн сүлжээнд “Бямба гаригаас ням гаригт шилжих шөнө Ираны цөмийн хөтөлбөрийн гол гурван цэг болох Фордоу, Натанз, Исфахан хотууд дахь байгууламжуудыг АНУ-ын Агаарын цэргийн хүчин амжилттай бөмбөгдөж сүйрүүлсэн. Манай бүх онгоц одоо Ираны агаарын орон зайгаас гарсан. Гол газар болох Фордо гэх газар доорх цөмийн байгууламж манай бөмбөгөнд өртөж сөнөсөн. Манай гайхалтай америк цэргүүдэд баяр хүргэе. Дэлхийн өөр ямар ч цэрэг үүнийг хийж чадахгүй байсан. Одоо энх тайван цаг ирлээ!” гэж бичив. АНУ-ын ерөнхийлөгч дараа нь ард түмэндээ хандан үг хэлж, уг ажиллагааг “Ер бусын цэргийн амжилт” гэж нэрлэн “Терроризмын гол ивээн тэтгэгчийн цөмийн аюулыг арилгасан” гэж мэдэгдэв. АНУ-аас өөр улсад байхгүй, газарт 10 метрээс илүү гүнд байгаа бэхлэлтийг устгах зориулалттай, тус бүр нь 13.6 тонн жинтэй 6,2 метр урт Massive Ordnance Penetrator GBU-57A/B (MOP) бөмбөгийг хосоор нь зөвхөн Америкийн B-2 бөмбөгдөгч онгоц л тээвэрлэх боломжтой байдаг. Тэгвэл АНУ-ын хэд хэдэн ийм онгоцыг өмнөх өдөр нь Ираны орчим байрлуулаад байсан нь АНУ-ын цохилт өгөхөд бэлтгэж байгаагийн дохио гэж ойлгогдож байсан билээ. Америкийн энэхүү цохилтын дараа Ираны эрх баригчид ямар хохирол учирсныг мэдээлээгүй ч өөрийн Фордо, Натанз, Исфахан дахь цөмийн байгууламжууд бөмбөгдөлтөд өртсөн гэдгийг баталсан мэдээлэл хийв. Энэ явдал АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд өөрийн тогтоосон гаалийн татвараас болж иргэдийнх нь өргөн хэрэглээний барааны үнэ өсч, улмаар ирэх жил болох завсрын сонгууль ойртож буйгаас нэг намынхан бас Конгрессын гишүүдийн шахалт бас Ираныг хэлэлцээний ширээний ард суулгах өөрийнх нь хүсэл түүнийг ийм зөв алхам хийхэд хүргэв. Мөн энэ нь АНУ-ын ерөнхийлөгч удахгүй Путины эсрэг ч хатуу арга хэмжээ авч магадгүй болсон гэсэн үг юм. Иймээс энэ удаагийн Санкт-Петербургийн эдийн засгийн чуулган гаднын улсуудад бус зөвхөн орос иргэддээ зориулсан зөвхөн Путины нэр хүндийг л аврах гэж л зохион байгуулсан хоосон, жүжиг гэдэг нь тодорхой болов. Тухайлбал, энэ чуулган дээр ОХУ-ын Эдийн засгийн сайд нь “ОХУ-ын эдийн засаг рецессийн ирмэг дээр ирээд байна. Иймээс бид манай улсад гадны компаниудыг оруулах талаар амжилттай ажиллаж байна” гэж байхад түүний дараа үг хэлсэн Оросын Сангийн орлогч сайд нь “Сар бүр олон арван гадны компани манай улсаас гарч байгаа тухай мэдэгдлээ манай яаманд ирүүлж байна” гэж ярьж байв. Энэхүү Кремлийн тавилттай жүжиг юм ойлгодог хэсэгт Оросын өнөөгийн харгис дэглэмд хэдхэн сарын нас үлдсэн гэдгийг батлан харуулсан явдал болж өндөрлөв.

 

Бэлтгэсэн
Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Их эмч С.Батсүх: Өвдөгний гэмтэл ихэсч байгааг үгүйсгэхгүй

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн Спортын гэмтлийн тасгийн эрхлэгч С.Батсүхтэй уулзаж ярилцлаа. -Монголы...

img

4 цагийн дараа

Ж.Золжаргал: Засгийн газрын ажиллагаа буруу явбал солихоос айх шаардлагагүй

Энэ удаагийн “Speak out” булангаараа УИХ-ын гишүүдийн шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн дээрх байр суурь хийгээд яма...

img

4 цагийн дараа

Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голын усанд осолдож амиа алдлаа

2025 оны зургаадугаар сарын 23-ны 17:00 цагийн байдлаар нийслэлийн Шуурхай штабт үер усны холбогдолтой дуудлага мэдээлэл бүртгэгдээг...

img

4 цагийн дараа

Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн Онцгой комиссын II хурал өнөөдөр болж, улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улаанбаатар хоты...

img

4 цагийн дараа

Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчилж байна

Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Энэхүү ...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Зочин

Худлаа юм бичихээ больж үзв Ард түмэн тэнэг биш. Олон сувгаар мэдээлэл авдаг болсон.

trend

333

Өөрсдийгөө л хичээ төсвийн алдагдал 3.3 их наяд болсон биз дээ.

Онцлох нийтлэлүүд