мэдээ
“Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол” болов

2018 оны 9 сарын 06

205
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл, Шүүхийн хүний нөөцийн газартай хамтран “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын үйл ажиллагааг өнөөдөр (2018.09.06) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа.
Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 19 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албаны хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Нийслэл дэх 8 шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны 82 ажилтан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм.
Ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн албан зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга Ж.Сайнхишиг нар болон шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж, хэлсэн үгэндээ “Та бүхний амьдралд чухал үйл явдал болж байна. Төр гэдэг нь ард түмнээс эрх мэдэл шилжүүлж авсан хэсэг бүлэг хүнийг хэлдэг. Та бүхэн тэр хэсэг бүлэг хүний нэг боллоо. Та бүхэн төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг эд эс боллоо. Өндөр хариуцлага, итгэл та бүхэнд ирж байна. Монгол Улсын шүүх эрх мэдлийг шүүхийн захиргаагүйгээр төсөөлөх аргагүй. Монгол Улсын хуулийг хүндэтгэж, хүний эрхийг дээдэлж, үйлчлүүлэгчдэдээ хүний сайхан сэтгэлээр хандаж, төрийн албанд итгэл зүтгэлтэй, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллахыг хүсье” гэлээ.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн шүүхийн захиргааны ажилтнуудад ажлын амжилт хүсье.





Дөрвөн улирал нэг дор орших Алтай таван богд
Жилийн дөрвөн улирал нэг дор хослон оршдог Монголын дээвэр хэмээн нэрлэгддэг Алтай Таван Богд үнэхээр сүрдэм байлаа. Энэ зуны амралт...
8 цагийн дараа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13140 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батла...
7 цагийн дараа
Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг тохижуулж байна
Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар 14 байрш...
7 цагийн дараа
НОК-ын шуурхай штабаас Нийслэлд усархаг бороо орохыг анхаарууллаа
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын хурал өнөөдөр /2025.08.04/ боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатарын өгсө...
6 цагийн дараа
Иргэдийн төсөв биш эрх баригчдын төсөв
Бид ард түмнээ үндсэн хуулийн эрхээ бодитоор эдэлж чадахгүй байдал руу хазайх вий л гэхээс үндсэндээ ихэд хичээж ирсэн билээ. Хамгий...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд