Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг тохижуулж байна

trend

Админ

img

2025 оны 8 сарын 04

img

16

news-img

Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар 14 байршилд явган хүний зам шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байгаа юм. Ингэхдээ стандартад нийцүүлж байгаа бөгөөд өргөн байснаа нарийсах, тасрах, нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн зогсоол болгох, явган зам руу оруулж барилга барьсан зэрэг зөрчлийг арилгуулж байна.

Энэ хүрээнд Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх явган замыг шинэчлэх ажлыг “ТАСО” ХХК өөрийн үйлдвэрлэсэн чулуугаар тохижуулж байна. Энэ талаар тус компанийн ерөнхий захирал Т.Отгонбаяр “Ажил ерөнхийдөө 40 орчим хувьтай үргэлжилж байна. Манай компанийн чулууны орд Төв аймгийн Сэргэлэн суманд байрладаг. Бид 2021 оноос хойш хөгжүүлэлт хийгээд, олборлолт, суурилуулалтаа өөрсдөө хийгээд явж байна. Сүүлийн жилүүдэд технологийн хөгжүүлэлт хийж, орчин үеийн техникээр шинэчлэлт хийсэн. Хоёр төрлийн аргаар чулууг үйлдвэрийн нөхцөлд барзайлгаж, халтирдаггүй болгож байна. Мөн техникийн шинэчлэл хийсний дүнд чулууг маш нарийн зүсэж, хоргодолгүй үйлдвэрлэл явуулж байгаа. Манай үйлдвэр өдөрт 400 ам метр чулуун хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай” гэв.

Шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй буюу алхахад саад болохгүй. Мөн явган замын хавтанг том хэмжээтэйгээр буюу 30смx60см болон 30смх30см хэмжээтэй хийх чадалтай. Ингэснээр дугуй болон скүүтэр зэрэг цахилгаан хэрэгсэлтэй зорчигчдод саадгүй байх юм. Харин явган замын эвдрэл багатай хуучин хавтангуудыг дүүргүүдэд хүлээлгэн өгч, дүүргүүд шаардлагатай байршлуудаа гаргаж, явган замгүй газруудад шинээр зам тавих юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Г.Лувсанжамц: Айдас төрүүлсэн, хүмүүсийг төөрөгдүүлсэн, тодорхойгүй байдлыг үүсгэсэн гүйцэтгэх засаглал байж болохгүй

Улсын их хурлын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа. -УИХ-ын чуулган амарсан энэ цаг үед Та ямар ажил дээр төвлөрч байна вэ? -Хоёр гурва...

img

8 цагийн дараа

СЕХ: 2026 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2026 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.08.04) зохион байгууллаа. Хэл...

img

7 цагийн дараа

Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна

Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 38 хувьд гантай б...

img

7 цагийн дараа

Цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 04, 07-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. Хур тунадас: 04-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн ...

img

6 цагийн дараа

Дөрвөн улирал нэг дор орших Алтай таван богд

Жилийн дөрвөн улирал нэг дор хослон оршдог Монголын дээвэр хэмээн нэрлэгддэг Алтай Таван Богд үнэхээр сүрдэм байлаа. Энэ зуны амралт...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд