Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Дөрвөн улирал нэг дор орших Алтай таван богд

trend

ДАВААДОРЖИЙН ОТГОНТУЯА

img

2025 оны 8 сарын 04

img

34

news-img

Жилийн дөрвөн улирал нэг дор хослон оршдог Монголын дээвэр хэмээн нэрлэгддэг Алтай Таван Богд үнэхээр сүрдэм байлаа. Энэ зуны амралтаараа зорьж очсон гайхалтай үлгэрийн мэт газар байсан юм.

Улаанбаатараас аяллаа эхлүүлж, эхний өдрөө Элсэн тасархай үзэн тэр хавьд майхнаа босгон хоноглолоо. Энэ бол жил бүр зорин очих жуулчдын тоо нэмэгддэг ховор тогтоцтой газар. Тэнгэрийн хаяа ягаарч, элсэн манхан, ногоон тал уулсын үзэсгэлэнд баясч хээрийн хоол, цай идэж уух ямар амттай гэж санана.

Зорин очих газар маань хол, үзэх газар ч их тул өглөө эртлэн босож цайгаа уугаад л аян замдаа гарна. Замдаа “Гурван Сэнхэрийн агуй”-г очиж сонирхон зургаа татуулав. Агуйг дотор талаас гадагш харвал ульж буй чонын дүрстэй аж. Бид цааш явж Хар ус нуурын захад очиход цахлайнууд бүчин ирсэн юм. Тэдэнд хоол өгдөг болохоор хүнд бүр дасал болчихжээ. Жаахан талх бариад гараа өргөхөд шүүрч аваад л явчихна. Ингээд цааш явсаар Ховдын “Буянт гол”, “Толбо нуур” гээд хэдэн хэдэн газар үзэж, замдаа хоноглон байгалийн сайхныг биширсээр Баян-Өлгий аймгийн төвд ирлээ. Эндээс фургон олж, хоол идэж аваад л зорьсон газрын зүг хөдөллөө.

Баян-Өлгий аймгийн байгалийн гайхалтай тогтоц бүхий Сүүн гол, Потанины мөсөн гол, мөнх цаст ноён оргилууд, Хурган, Хотон, Номин нуур, Их бага Түргэний хүрхрээ гээд аяллын турш үзэх, бишрэх зүйл зөндөө. Машинтай наанаас нь өгсөж байхад дуу алдам үзэсгэлэнтэй байгаль тослоо. Уулын цаст орой дүнхийх “Алтай таван богд”- ын наана очиход тэврээд авч буй мэт сэтгэл тайвшрах шиг л болсон.

Хараад бишрэм энэ сайхан газрууд сэтгэлд тодоор үлдэх нэг дурсамж байлаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Г.Лувсанжамц: Айдас төрүүлсэн, хүмүүсийг төөрөгдүүлсэн, тодорхойгүй байдлыг үүсгэсэн гүйцэтгэх засаглал байж болохгүй

Улсын их хурлын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа. -УИХ-ын чуулган амарсан энэ цаг үед Та ямар ажил дээр төвлөрч байна вэ? -Хоёр гурва...

img

8 цагийн дараа

СЕХ: 2026 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2026 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.08.04) зохион байгууллаа. Хэл...

img

7 цагийн дараа

Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна

Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 38 хувьд гантай б...

img

7 цагийн дараа

Цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 04, 07-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. Хур тунадас: 04-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн ...

img

6 цагийн дараа

Дөрвөн улирал нэг дор орших Алтай таван богд

Жилийн дөрвөн улирал нэг дор хослон оршдог Монголын дээвэр хэмээн нэрлэгддэг Алтай Таван Богд үнэхээр сүрдэм байлаа. Энэ зуны амралт...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд