Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

ДАВААН ДЭЭРХ ХЯНГАН: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ДЭМЖИХ БРЭНДИЙГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

trend

Админ

img

2025 оны 6 сарын 26

img

38

news-img

Уртын дууны уянгат шуранхай өглөөний манан бүрхсэн Улаанмодын тал нутаг даяар цуурайтаж, цагаан будааны талбайн үзэмжит дүр зураг болон хөгжөөнт андай бүжиг Жалайд хошуунд бие биесээ тодотгон гялалзах агшинд “зун аялахад хамгийн тохиромжтой газар” гэгддэг Рашаан хот нь жилийн дундаж 22 хэмийн сэрүүн уур амьсгалаараа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдод хөдөө талын цэвэр агаар, ойт газрын тааламжит дулааны аль алиныг мэдрүүлнэ.
Их Хянганы нурууны өмнөд бэлд орших энэхүү эко хот нь “Өвөр Монголоор дуу хууртай аялъя” брэндийг хөгжлийн чиглэлээ болгож, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын хөгжлийг гүн гүнзгий уялдуулах замаар өргөн уудам хойд хязгаар нутагт цэцэглэн хөгжсөн аж үйлдвэр, үзэсгэлэнт хөдөө нутаг, чинээлэг ардын гайхалтай дүр зургийг урлаж байна.
Жилээс жилд тогтвортойгоор нэмэгдэж буй тоон үзүүлэлтүүд нь Хянган аймагт соёлын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буйн тод нотолгоо юм. Статистик мэдээнээс үзвэл, 2025 оны 1-5 дугаар сард Хянганы дотоодын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 30.45 хувиар өсөн 14.43 сая хүрсэн бол аялал жуулчлалын салбараас олсон орлого өмнөх оны мөн үеэс 28.75 хувиар өсөн 9.6 тэрбум орчим юань болжээ. Соёлын аялал жуулчлалын салбарын эрчимтэй хөгжил нь 30 гаруй мянган тариаланч болон малчныг тогтвортой ажлын байраар хангаж, тэдэнд орлогоо нэмэгдүүлэх, амьдрал ахуйгаа сайжруулах шинэ хуудсыг нээж өгсөн байна.
Хянган аймаг хөгжлийн бодлогынхоо хүрээнд дуу хуураар аялал жуулчлалын хөгжилд хөг нэмж, хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын хөгжлийг уялдуулж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хэрхэн хангах талаар идэвхтэй эрэл хайгуул хийж, шинэ санал санаачилгуудыг хэрэгжүүлсний үр дүнд эдгээр гайхалтай ололт амжилтыг гаргасан байна.

ДУУ ХУУРААР ХӨГЛӨГДСӨН СОЁЛ-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИНТЕГРАЦ

Рашааны хүчилтөрөгчийн ойд нээлтээ хийсэн “Өвөр Монголоор дуу хууртай аялъя: 100 хөтчийн манлайлал” аяны хүрээнд “Өвөр Монголоор дуу хууртай аялъя” гэсэн бичиг бүхий малгайгаар хөтчүүд жигдэрч, туг далбаа намируулж, өвөр монгол дуунуудыг жуулчдад зааж өгч байна.
Харин Улаанхотоос Рашаан чиглэлийн K7595 галт тэргэнд “Улаан мөчир” чуулгынхан “явуул”-ын уран бүтээлчид болж хувирч, морин хуурын аялгуу эгшиглэж, дуучид болон зорчигчид “Хөдөө талд мөнхийн наран мандлаа” хэмээх тал нутгийн сонгодог дууг хоршин дуулцгаан аяллын туршид хөг аялгуу, баяр хөөрөөр бялхана. Урлаг, уран сайхны уур амьсгалаар дүүрэн эдгээр үйл явдал нь Хянган аймаг дуу хуурын элементүүдийг соёлын аялал жуулчлалын салбарт гүн гүнзгий шингээж буйн тод жишээ юм.
2024 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орон “Өвөр Монголоор дуу хууртай аялъя” бүс нутгийн соёлын аялал жуулчлалын брэнд хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаснаас хойш Хянган аймаг нь аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг түргэсгэх, аялал жуулчлалын хувилбаруудыг бүтээлчээр шинэчлэх, боловсон хүчний тогтвортой байдлыг бэх­жүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, “дуу хөгжим ба аялал жуулчлал” хоршсон аялал жуулчлалын цогц системийг бий болгож, олон чиглэлд шинэлэг ахиц дэвшил гаргаад байна.
Бодлогын хэрэгжилтийн хувьд Хянган аймаг нь “Хянганы хурд”-ыг бүрэн утгаар нь харуулж, бүс нутагтаа анхдагч олон амжилтын эзэн болжээ.
Тухайлбал, Улаанмодын тал нутгийн хөгжмийн наадмыг зохион байгуулсан нь “Дуу хууртай аялъя” сэдвийн хүрээнд бүс нутагт болсон анхны арга хэмжээ байсан бөгөөд тухайн өдөрт л гэхэд 23 мянган жуулчин татаж, жуулчид болон малчид хөдөө талд хамтдаа бүжиж, жинхэнэ дуу хөгжмийн цэнгэлийг мэдэрчээ.

Хорчин баруун гарын өмнөд хошууны Улаанмод суманд дуучин Улаантуяа “Цэцэгс дөрвөн улиралд дэлгэрнэ” тоглолтоороо үзэгчдийг байлдан дагуулж байна.

Мөн анхны “хөгжимт эмчилгээний зочид буудал” болох “Зяньгуо” хэмээх зочид буудал нь тэг даралтын гудас, хүмүүсийн онцлогт тохирсон дуу аялгуу, эмчилгээний зориулалттай идээ ундаа тэргүүтэй тусгай үйлчилгээнүүдийг жуулчдад үзүүлж, хөгжимт эмчилгээний гайхамшгийг мэдрүүлж байна.
Түүнчлэн “Өвөр Монголоор дуу хууртай аялъя” брэндийн хүрээнд 1,000 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдийн сан байгуулж, тэдгээр уран бүтээлчийг аялал жуулчлалын бүсүүд дэх арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцуулж байна. Тухайлбал, 2024 оны өвөл Рашааны цас, мөсний тосгоны том тайзан дээрээс сошиал од У Ланьлань, Бай Жүнань тэргүүтэй алдартнууд гайхалтай үзүүлбэр үзүүлж, өвлийн соёлын аялал жуулчлалын шинэ уур амьсгалыг жуулчдад мэдрүүлсэн юм.
Мөн Хянган аймаг нь “Хойд хязгаарын соёлын аялал жуулчлалыг дэмжих 10×100 санаачилга”-ыг хэрэгжүүлсэн нь богино хугацаанд гайхалтай үр дүнд хүрсэн. Тухайлбал, ердөө хагас жилийн хугацаанд урлагийн 100 шилдэг бүтээл төрж, “Улаан мөчир” чуулгын 100 тоглолтыг амжилттай зохион байгуулсан байна. Тэдгээрийн нэг болох “Хөдөө талд мөнхийн наран мандлаа” баримтат киног Хятадын Төв Телевизээр (CCTV) цацаж, хойд хязгаарын соёлын өнгө төрхийг хөгжмийн эгшигт нэвт шингээн Хятадын өнцөг булан бүрд түгээсэн юм.
Тайзны инновац нь “Хянганы мэргэн ухаан”-ыг илтгэн харуулж, соёл-аялал жуулчлалын туршлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж байна.
Хорчин баруун гарын өмнөд хошууны Гүйлиү голын экологийн цэцэрлэгт хүрээлэнг “Өвөр Монголоор дуу хууртай аялъя” брэндийн хүрээнд бүс нутгийн анхны аялал жуулчлалын гудамж болгож, урлагийн тоглолт, амралтын кэмп, урлагийн эд зүйлсийн дэлгүүр, орон нутгийн онцлогтой идээ ундаа гэх мэтийг нэг дор төвлөрүүлсэн бөгөөд тус газар нь 2024 оны өвөл ашиглалтад орсноосоо хойш 300 мянга гаруй жуулчин хүлээн авч, 24 сая юанийн орлого олсон байна.
“Өвөр Монголоор дуу хууртай аялъя-Мөрөөдлийн Рашаан” хэмээх дуу хөгжимт галт тэргийг үндэстний гайхамшигт дүр төрх, Зүүн хойд нутгийн шинэ жилийн уур амьсгал, мөс цасны ертөнц болон ан амьтан-онгон байгалийн хүрээлэн хэмээх дөрвөн сэдвийн хүрээнд аялуулж байна. Уг галт тэрэг нь зорчигчдод Хянганы соёлын онцлогийг бүрэн харуулж, соёлын үзэсгэлэнгийн танхимд байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, хүн бүрд амар тайван байдал, аз жаргалыг мэдрүүлж байна.
2024 оны 11 дүгээр сараас хойш уг галт тэргэнд 10 удаа урлагийн тоглолт амжилттай зохион байгуулж, 6,400 гаруй зорчигч хүлээн авч, тоглолтын үеэр суудлууд бүрэн дүүрсэн байна.
Мөн “Өвөр Монголоор дуу хууртай аялъя” брэндийн хүрээнд “Хянганы нуруугаар дуулан аялъя” хэмээх дөрвөн улирлын аяллын маршрутыг гаргасан бөгөөд одоогийн байдлаар хавар болон зуны аяллын 19 чиглэлийг танилцуулж, аяллын бүх бүсэд урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж байна. Маршрутын дагуух зочид буудал, зоогийн газруудыг сурталчлан таниулж, “Өвөр Монголоор дуу хууртай аялъя” сэдэвт долоон төрлийн соёлын болон шинэлэг бүтээгдэхүүнийг хөгжүүлж байна.

Сурагчид Хорчин баруун гарын өмнөд хошууны улаан лоолийн талбайд судалгааны ажилд оролцож буй нь.

“Тал нутгийн нууц ертөнц” маршрутад багтсан хоёр зочид буудлын урьдчилсан онлайн захиалга шинэ дээд амжилтад хүрч, аялал жуулчлалын оргил үед тэдгээрээс сул өрөө олно гэдэг амаргүй болжээ.
Уран бүтээлчид соёлын өв болон зах зээлийг дэмжих хоёр талт “Хянганы загвар”-ыг мөн бий болгоод байна. Улаантуяа, Хүслэн нарын алдарт дуучид “соёлын тосгоны тэргүүн”-ээр ажиллаж, хөдөө орон нутагт байнга очин урлагийн сургалт явуулж, үндэстэн ястны өв уламжлалыг сурталчлан таниулж буй бол сошиал од Уудам нь богино хэмжээний дүрс бичлэгүүдээр Хянганы үзэсгэлэнт байгаль, амтат идээ ундааг сурталчилж байгаа бөгөөд түүний дүрс бичлэг тус бүр нь 50 мянгаас цөөнгүй хандалт авч байна.
Мөн Хянган аймаг нь Бээжингийн их сургуулийн Урлаг ба эрүүл мэндийн менежментийн лабораторийн захирал Зинь Манийн багтай хамтран “Алтан аялгуу, уран хөдөлгөөн – Эрүүл аялал” нэртэй цогц бүтээгдэхүүн боловсруулсан бөгөөд үүний хүрээнд энергийн найрал дуу, байгалийн тоглолт, ойн йог зэрэг өвөрмөц үйлчилгээнүүд санал болгон соёлын аялал жуулчлалын брэндийг улам бүр баяжуулж байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙ БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИНТЕГРАЦ: ХӨДӨӨГИЙН СЭРГЭН МАНДАЛТЫН ШИНЭ ДҮР ТӨРХ

Хянган аймгийн өргөн уудам тариан талбай дахь “дуу хууртай хавар, зах зээлтэй намар”-ын зураглал нь хөдөө аж ахуйг үндэс суурь болгож, соёлоор сэтгэл баясгаж, аялал жуулчлалаар эдийн засгийг тэтгэх хөгжлийн загварын бодит илэрхийлэл юм. Хянган аймаг нь хүлэмжийн аж ахуйгаас хөдөө талын тариалангийн талбай, судалж суралцахуйгаас экологийн эргэлт хүртэлх “хөдөө аж ахуй- соёл- аялал жуулчлал᠌᠌”-ын гурвалсан хөгжлийн загвараар унтаа байсан газрын нөөцөө “нэрийн хуудас” болтол өөрчлөн хөгжүүлээд байна.
Одоогийн байдлаар тус аймаг нь хөдөөгийн аялал жуулчлалаар улсад тэргүүлэх нэг суурин болон гурван гол тосгон, өөртөө засах орны дэсийн 17 тосгон, сууринтай болоод байна. Хөдөөгийн аялал жуулчлал нь 2024 онд малчид, тариаланчдын жилийн орлого дунджаар 2,000 юаниар нэмэгдэхэд түлхэц үзүүлж, хөдөө нутгийг сэргэн мандалтын зам руу оруулсан байна.
Аж үйлдвэрийн интеграц нь “гурвалсан үсрэлт”-д хүрч, уламжлалт газар тариалан, мал аж ахуйн бүс нутгийг шинэчлэлд хөтөлж байна.
Улаанхотын Шэньжюньван цэцэрлэгээс өөрийн гараар түүсэн жимс, хүнсний ногоогоо зочид зэргэлдээх ресторанд хүргүүлэн хоол хийлгүүлж идэх нь “тариан талбайгаас хоолны ширээнд” хэмээх зорилтын бас бодит хэрэг­жилт юм.
Хорчин баруун гарын өмнөд хошууны Пинань тосгон дахь улаан лоолийн хоршоо нь “тарих-судлах-талх барих” гэсэн инновац бүхий бизнесийн загварыг боловсруулж, талх барих сургалтад өдөрт дунджаар 30 орчим гэр бүлийг хамруулж байна.
Харин Хорчин баруун гарын дундад хошууны Баян-Овоо гацаа нь аялал жуулчлалын баялаг нөөцдөө тулгуурлан хөдөө аж ахуйн аялал, боловсрол, өв соёл, экологийн аяллыг нэгтгэсэн цогц амралтын бүс байгуулжээ.
Баян-Овоо гацаагаар алхахад айл бүрийн тариан талбай эмх цэгцтэй, улаан лооль, өргөст хэмх, хаш зэрэг нарийн ногоог гоёмсог хулсан сараалжаар тусгаарлан тарьсан байх нь хөдөө тосгоны “амьд” уур амьсгалыг бүрдүүлнэ.
Аялал жуулчлалын бүсэд усан парк, майхант кэмп, өвөрмөц болон уламжлалт хэв маягтай гэр буудал зэрэг олон төрлийн үйлчилгээ бүхий аялал жуулчлалын цогц орчин бүрдүүлсэн байна.
Тус бүс нь хоол хүнс, орон байраар хангахаас гадна тахиа, галуу, гахай, хонь, өндөг зэргийг нутгийн иргэдийн гар дээрээс шууд борлуулах боломжийг бүрдүүлж өгснөөр хөдөө аж ахуйг дэмжиж, хөдөөгийн амьжиргааны түвшнийг сайжруулахад тусалж байна.
Энэ бүс нь үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш жилд дунджаар 300 мянган жуулчин хүлээн авч байна. Тус гацаа нь 2024 онд аялал жуулчлалаас 1.8 сая юанийн орлого олж, нэг оршин суугчид ногдох ногдол ашиг 3,000 юань хүрчээ.
Баян-Овоо гацаа нь орон нутгийн хөгжлийг хөхиүлэн дэмжиж, ард иргэдийн амьжиргааг бэхжүүлэхэд чиглэсэн, бодит нөхцөл байдалдаа тохирсон хөгжлийн замаа олж чаджээ. Тодруулбал, тус гацаа нь хоршооллын эдийн засгийн үндэс суурийг тасралтгүй бэхжүүлэн нутгийн оршин суугчдад чинээлэг амьдрах боломжийг бүрүүлж өгсөн байна.
Ардын соёл, ёс заншлыг хөхиүлэн дэмжих санал санаачилга амжилттай хэрэгжсэнээр уламжлалт соёл нь “жуулчин татах шидэт арга” болж хувирчээ. Тухайлбал, Улаанхотын Саньхэ тосгон нь үндэстний зан үйлийн онцлогтой гудамж байгуулсан бөгөөд жуулчид тэнд очсоноор үндэстний цөөнх солонгосчуудын ардын дуу хөгжим, бүжгийн үзүүлбэрийг үзэж, гоёмсог ханбуг өмсөж, үндэсний хоолыг амтлах боломжтой. Жуулчдын очих дуртай газруудын нэг болсон энэ гудамжинд 5 дугаар сарын 1-ний баяр буюу Хөдөлмөрчдийн баярын ганц өдөр л гэхэд очсон хүмүүсийн тоо 8,000 давсан байна.
Энэ оны 5 дугаар сарын 19-нд буюу Хятадын аялал жуулчлалын өдөр Хянган аймаг нь “Хянганы онцлох бүтээгдэхүүнүүд” хэмээх сэдэвт үзэсгэлэн худалдаанд аймгийнхаа зургаан хошуу, хотын соёлын биет болон биет бус өвийг шингээсэн бүтээгдэхүүнүүдийг нэг дор төвлөрүүлсэн нь соёлын аялал жуулчлалын бас нэгэн шинэлэг ажил болсон юм. Уг арга хэмжээ нь зөвхөн нэг өдөрт л гэхэд 22,300 жуулчин татаж, 28 сая юанийн орлого олсон байна. Энэхүү “соёлын үзүүлэн болон хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ”-г нэгтгэсэн соёлын аялал жуулчлалын загвар нь хойд хязгаарын соёлыг “гэрээс” гаргаж, олон нийтэд сурталчлан таниулах боломжийг олгож, аялал жуулчлалын хөгжлийг дэмжих хүчтэй хөшүүрэг болсон.
Байгаль экологийн үнэ цэнийг сурталчлан таниулах нь “цэнгэг усыг алтан эрдэнэ, цэцэгт уулсыг мөнгөн эрдэнэ” болгон хувиргах буюу байгалийн сайхнаас эдийн засгийн үр өгөөж хүртэх гүүр болж байна.

Жуулчид цасанд хучигдсан ойн гүүрээр алхаж буй нь.

Сүүлийн жилүүдэд Рашаан хотын Сикөү тосгон нь Цинхуа их сургуулийн урлагийн нөөцийг ашиглан бүх нийтийг урлаг соёлыг хөгжүүлэх 20 ландшафтыг бүтээж, долоон хашааг уран сайхны байдлаар тохижуулан жуулчдын нүдийг баясгах орчин бүрдүүлж, хөдөө орон нутгийг урлагаар хөгжүүлж байна. Жалайд хошууны Хаолибао хэмээх 10 мянган мү тутаргын талбайг “газар дээрх урлагийн бүтээл” болгон хувиргаж, тутарга тариалах баяр, “Тутаргын давлагаа” хөгжмийн наадам зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах болсноор тутарга худалддаг төдийгүй байгалийн үзэмжийг худалддаг хэлбэр рүү шилжиж, тариаланчдын нэг мү талбайгаас олох орлогыг 2,000 юаниар нэмэгдүүлсэн байна. “Урлаг соёлын оролцоо болон экологийн нэмүү өртөг” бүхий энэ шинэлэг санаачилга нь соёл, аялал жуулчлалын бүтээлч үйл ажиллагаагаар байгалийн баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжийг олгож байна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАЖ БАЙНА

Өнгөрсөн онд болсон Хянганы 33 хоногийн наадам нь дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид татсан. Өргөн уудам нутагт жуулчид чөлөөтэй баярлан зугаалж, майхантай амарч, хөдөө талын соёлын онцгой сайхныг гүнзгий мэдэрцгээсэн байна.
Хөдөө жуулчны бааз ажиллуулагч малчин Чуньси богино хэмжээний видео платформоор дамжуулан 60 мянга үйлчлүүлэгч татжээ. Жуулчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор тэрбээр “малчны хоол” санаачилсан бөгөөд түүний баазын гараар татсан, бэлчээрийн хонины махаар хийсэн шөл болон бусад хоол жуулчдын таашаалд ихэд хүрчээ. Амтат хоол зооглоод зогсохгүй морь унаж, нум сур харвах гэж олон жуулчин түүний баазыг тусгайлан зорин ирдэг байна. “Энэ ажлыг эхлүүлэхдээ би эргэлзэж байсан. Ийм олон хүн дэмжиж, зорин ирдэг болно гэж огт төсөөлөөгүй. ‘Малчны хоол’ гаргадаг болсноор манайх алдаршиж, ширээ хүрэлцэхээ байсан” гэж Чуньси сэтгэл догдлон ярив.
Өдгөө Хорчин баруун гарын өмнөд хошуунд 100 гаруй малчны жуулчны бааз “офлайн туршилт ба онлайн борлуулалт”-ын аргаар тал нутгийн амтат хоолыг улс даяараа түгээж байна. Энэ арга нь Хянганы “аялал жуулчлалаар хүмүүс татаж, хандалтаар хэрэглээг өсгөж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах замаар салбарыг хөгжүүлэх” бодлогын тод жишээ юм.
Хянган аймаг нь 2024 онд соёл-аялал жуулчлалын сувгаар дамжуулан хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн борлуулалт, нийлүүлэлтээ тогтвор­той өсгөж, тариаланчид болон малчдын олон хоршоо “тасралтгүй” өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүл­сэн байна. “Соёл, аялал жуулчлалын хэлбэр”-т оруулснаар хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнүүд үнэ цэн нь эрс өсжээ.
Хянган аймаг нь “Даваан дээрх Хянган” брэндийн давуу талдаа тулгуурлан аялал жуулчлалын бүсүүдэд мах амталгааны лангуу байршуулж, гараар татсан мах амтлах арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг болжээ. Үүний зэрэгцээ “бэлчээрийн хонь үрчилж авах” үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Жуулчид Улаанмодын хөдөө нутгаас хурга авч, хурганы өсөлт хөгжлийг гар утасны хяналтын системээр дамжуулан хянах боломжтой. Мөн худалдан авсан хонь хургаа төхөөрүүлэн хүйтэн хэлхээний хүргэлтийн үйлчилгээгээр дамжуулан авах, эсвэл газар дээр нь төхөөрүүлэн хоол хийлгүүлж идэх боломжтой.
Борлуулалтын энэхүү шинэ арга барил нь хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын аль алинд нь харилцан ашигтай нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.
“Улаанмодод ирснээр би хөдөө талын уур амьсгалыг мэдэрлээ. Нум сум харваж, морь унаж үзсэнээс гадна бэлчээрийн малын мах амталж үзлээ. Эндхийн хонины мах үнэхээр амттай байна. Би бас нэг хонь аваад, хонины мах идэх улирал ирэхээр Улаанмодод дахин ирж, тоглож наадахыг хүсэж байна” гэж Гуаньси мужаас ирсэн жуулчин Чэнь Факсу ярилаа. “Тал нутгаас хоолны ширээнд” хэмээх хэрэглэгч төвтэй бодлого нь хонины махны борлуулалтын сүлжээг орон даяар тэлж, уламжлалт үйлдвэрлэлд шинэ эрч хүч нэмсэн байна.
Хянган аймаг нь нөөц баялгаа аж үйлдвэр болгож, үзэсгэлэнт байгалиараа хэрэглэгчдийг татаж, дөрвөн улирлын турш соёл, аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулснаар аялал жуулчлалын салбарын улирлын хараат байдлыг халж чаджээ. Тус аймаг нь “хүйтний нөөц”-өө ашиглан 100 хоногийн өвлийн наадам зохион байгуулдаг болсноор аялал жуулчлалын салбарын хөгжилд ихээхэн түлхэц үзүүлсэн байна. Рашаан хотод хонины махны халуун тогооны ресторан ажиллуудаг Жан Сяошэн ярихдаа “Өмнөх жилүүдэд өвөлдөө манай ресторан хоосорчихдог байсан бол энэ жил Өвлийн наадмын үеэр бараг өдөр бүр дүүрэн хүнтэй байсан. Бизнес маань санаанд оромгүйгээр сайжирсан нь Рашааны аялал жуулчлал улам бүр хөгжих юм байна гэсэн итгэл үнэмшлийг надад төрүүллээ” гэв. Мөн Хянган аймаг нь “мөс цас+” загварыг ухаалгаар ашигласнаар өвлийн жуулчдын тоо болон өвлийн аялал жуулчлалаас олох орлогын аль алиныг өсгөж чаджээ.

Хорчин баруун гарын өмнөд хошууны Улаанмод суманд Хянганы Наадам эхэлсэн бөгөөд уг наадам нь соёл, спортын арга хэмжээ, өв соёл, амттай зоог зэргээр улс орны өнцөг булан бүрээс 178 мянган гаруй жуулчин татав.


Зуны улиралд Рашаан байгалийн үзэсгэлэнд жуулчид өөрийн эрхгүй татагддаг. Жуулчдын ая тухтай байдлыг хангах үүднээс Рашааны байгалийн үзэсгэлэнт газруудад ойн аялал, майхант амралт, соёлын судалгаа зэрэг олон арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд ингэснээр жуулчид байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхоод зогсохгүй мэдлэгээ тэлж, биеэ эрүүлжүүлж, чийрэгжүүлэх боломжтой болсон байна.
Рашаан нь дөрвөн улирлын аялал жуулчлалын салбарын сүлжээг тасралтгүй өргөжүүлснээр аялал жуулчлалын оргил үеийг бүтэн жил болгон тэлсэн байна.
Хянганы нурууны оргилоос доош харахад хөдөө талын хөгжмийн наадмын цоглог аялгуунаас эхлээд тариан талбайн дунд суунаглах гэр буудлын утаа, сэдэвт галт тэрэгний намуухан дуунаас малчны хотны “амьд” уур амьсгал хүртэл байгаль, аялгуу хоёр хослон эгшиглэж, хөдөө аж ахуй, соёл болон аялал жуулчлал ийнхүү харилцан уялдан хөгжиж байна. Хянган аймаг нь шинэчлэлийг үзэг болгож, салбаруудын уялдаа холбоог бэх болгон ашиглаж, хойд хязгаарын уудам нутагт үйлдвэрлэл хөгжин цэцэглэж, ард иргэд нь хангалуун амьдарч, соёлын сэргэн мандалтыг илтгэх шинэ цагийн түүхийг бичиж, өндөр чанартай соёлын аялал жуулчлалын шинэ ирээдүй рүү итгэлтэйгээр урагш тэмүүлж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Долдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Долдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр 7...

img

7 цагийн дараа

ОХУ-д зорчих иргэдийн анхааралд

Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолоор 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 30...

img

7 цагийн дараа

ТБХ: Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.26/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, ...

img

6 цагийн дараа

Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын э...

img

5 цагийн дараа

УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь

Энэ 7 хоногт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ тү...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд