Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

С.Гэндэнжамц: Нийгмээрээ шуугьж, эцэг эхчүүдийн шүүмжлээд байгаа элсэлтийн шалгалтын даалгавар сурах бичигт бүгд бий

trend

Админ

img

2025 оны 6 сарын 26

img

77

news-img

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга С.Гэндэнжамцтай эцэг эхчүүдийн шүүмжлэлд өртөөд буй элсэлтийн шалгалтын даалгавруудын талаар ярилцлаа.


-Энэ жилийн элсэлтийн шалгалтын даалгавруудад эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Манай улсын хэмжээнд элсэлтийн шалгалтыг стандартчилагдсан шалгалт гэж үздэг. Бүх зохион байгуулалт нь маш нарийн үе шат, системтэйгээр явагддаг. Хүүхдийн ирээдүй, хувь заяаг шийдэж байгаа учраас хариуцлагатай хандах ёстой. Шалгалтын материал хүнд байна. Сэдэв даалгавар бидний бэлдэж байснаас зөрсөн. Хугацаандаа амжсангүй, эсвэл машин буруу уншсан, харандаа хугараад хийж чадсангүй. Балруул нь муу байсан гэх мэт асуудлууд жил бүрийн элсэлтийн шалгалтад гардаг. Энэ жил ч гарлаа. Үүнд бид тодорхой тайлбаруудыг хийгээд явж байна. Энэ жилийн хувьд нэг онцлог нь гэвэл төгсөгчдийн тоо нэмэгдсэн. Өмнөх жилүүдэд ойролцоогоор 36 мянган хүүхэд ЭШ өгдөг байлаа. Энэ жил бүртгэлээрээ бол 43.300 хүүхэд байсан. Үүнээс шалгалтдаа орсон нь 41 мянга орчим хүүхэд байна. Нийтдээ 10 хичээлээр элсэлтийн шалгалт өгдөг. Энэ жилийн хувьд бас нэг онцлог гэвэл эцэг эхчүүд шалгалтын даалгавар руу орж шүүмжилсэн байна. Өмнө нь бол харьцангуй ийм асуудал бага гардаг байсан. Одоо бол хүүхдийн мэдлэг чадварыг ямар түвшний даалгавраар шалгасан юм. Багш нар миний хүүхдэд зааж чадсан уу. Элсэлтийн шалгалтад орж ирсэн даалгавар нь сурах бичиг дээрээ байсан уу гээд иймэрхүү асуудал ихээхэн хөндөгдлөө. Энэ нь нэг талаараа сайн үр дүн. Яагаад гэвэл шалгалтын даалгавар гэдэг зүйлийг аль, аль түвшинд ойлгож эхэлж байна шүү дээ. Хүүхдийн мэдлэгийг үнэлдэг сорилт өөрөө даалгавар байдаг. Тэгвэл энэ нь ямар байх ёстой вэ. Яаж асуувал хүүхдийн мэдлэгийг зөв үнэлж, гаргаж ирэх вэ гэдэг тал дээр нийгмээрээ жаахан шуурлаа.

-Хүүхдийн ирээдүйн амьдрал шийдэх чухал шалгалтад солонгос дуучин, “Тамгагүй төр” жүжгээс оруулж ирсэн гэж эцэг эхчүүд шүүмжилсэн байсан. Яагаад үүнийг оруулах болсон юм бэ?

-Энэ жилийн хувьд гурав орчим хичээл дээр улсын дундаж жаахан буурсан үзүүлэлттэй байгаа. Бусад нь бол өмнөх жилүүдтэйгээ адилхан байна.

Сэдэв даалгавар хүн дэдсэн тохиолдолд бүх хүүхдийн шалгалтын оноо огцом доошоо унадаг. Эсвэл хүүхдүүд маань хангалттай сайн бэлтгэлээ хангаагүйгээс ийм асуудал гардаг тал бий. Мөн төлөвлөгөөний дагуу материал нь ирээгүй буюу хэт хүндэдсэн тохиолдолд унадаг. Энэ жилийн дундаж өмнөх жилдүүдтэйгээ адил хан гарч ирсэн. Тиймээс эхний байдлаар даалгавар өмнөх жилтэйгээ адилхан байсан гэж дүгнэж болно. Шалгалтын даалгавар дотор “Тамгагүй төр”, хувь тэнцүүлсэн тэтгэвэр, солонгос дуучин, нутгийн аялгуунуудыг оруулж ирсэн нь буруу хэмээн шуурлаа. Сурах бичиг бол сурагчдын хувьд хэрэглэгдэхүүн мөн. Багш үүнийг хүүхдүүддээ заадаг. Нөгөө талд багшийн заах ёстой агуулга гэж байдаг. Багш хүүхдэд сурах бичгийн агуулгыг ойлгуулж эзэмшүүлэх ёстой. Манайх бол сургалтын хөтөлбөрөө даалгавар боловсруулах хүмүүстээ судлуулсан. Нийгэм судлалын хичээл дээр гэхэд 12 дугаар ангиа төгсөж байгаа хүүхэд ийм хэмжээний мэдлэг чадвартай болсон байна. Тиймээс сурах бичгүүдийг даалгавар боловсруулагч нарт өгдөг. Мөн блюпринт гаргаж өгөх журамтай. Блюпринт гэдэг нь аль сэдвээс хэдэн даалгавар ирэх вэ гэдгийг нарийвчлаад зааж өгсөн төлөвлөгөө юм. Ингээд сурах бичгүүдийн дагуу материалаа боловсруулна. Жишээ нь, нийгмийн ухааны 10 дугаар ангийн сурах бичиг дээр соёлыг хэрхэн ангилж болох вэ гэх онол байна. Үүн дотроо соёлын илрэх хэлбэр, үзүүлэлт бий. Манай даалгавар боловсруулагч маань үүнийг ашиглаад даалгавраа котекст буюу агуулгажуулсан. Саяхан манай улсад Солонгосын алдартай дуучин ирлээ. Мэдээж энэ дуучин манай улсын уламжлал, шашны онцлог шинжийг сонирхоно. Тэгвэл энэ нь ямар соёлын үзүүлэлт, илрэх хэлбэр вэ. Үүнийг сонго гэх байдлаар орж ирсэн. Зүгээр л нийгмийн давхраажилт гэж юу вэ. Илэрхийллийг хялбарчил. Чингис хаан хэдэн онд төрсөн бэ. Ньютоны хууль аль нь вэ. Иймэрхүү асуулт, сэдэв, агуулгыг одоогийн хүүхдүүд сонирхохоо больсон. А хотоос Б хот гэх мэтчилэн ийм тодорхойгүй асуултыг ойлгоход бэрх байдаг. Нийгмээрээ шуугьж, эцэг эхчүүдийн шүүмжлээд байгаа элсэлтийн шалгалтын даалгавар сурах бичигт бүгд бий.

-Олон улсын боловсролын хандлага ийм байна уу?

-Тийм. Олон улсад яаж байна вэ гэхээр үүнийг контексжуулах буюу илүү агуулгажуулж өгч байна. Чи Улаанбаатар хотоос Эрдэнэт хүртэл тэдэн км цагийн хурдтай явжээ. Замдаа “Урьхан” зоогийн газар зогсоод нэг цаг хоол идсэн. Тэгвэл чи Эрдэнэтэд очсон дундаж хурдаа тооцооол. Ийм амьдралтай агуулгаар даалгавар өгвөл хүүхдэд илүү бодитоор төсөөлөгдөнө. А хотоос Б хот гэдэг чинь өөрөө хэт хийсвэр болж байгаа юм. Нийгмийн ухааны хичээл дээр бол үүнийг кейс рүү оруулж өгсөн. Илүү амьдралд ойр байдлаар агуулгажуулсан. Зүгээр л соёлын үзүүлэлт, хэлбэрүүдийг хооронд нь холбо гэхээр энэ шалгалт утгагүй болно. Өмнө нь бол иймэрхүү байсан. Сурах бичгээ хэн нь илүү автоматаар цээжилсэн байна. Тэр хүүхэд л хариулдаг. Одоо бол даалгаварын тавилт, онцлог өөр болсон. Илүү амьдралд ойр, хэрэглэгдэхүйц дасгал даалгавар бэлтгэдэг болж байна.

-Тэтгэврийн хувь тэнцүүлэх гэсэн даалгаврыг нийгмийн ухааны хичээлд хамааралгүй гэж бас шүүмжилсэн байсан уу?

-Энэ бол үнэхээр муу шүүмж байна. Сурагчдын үзэж, судлах ёстой 10 дугаар ангийн номны 69 зүгээр хуудсан дээр байгаа. Нийгмийн ухааны хичээл гэдэг зүгээр л нэг тодорхойлолт цээжилдэг шинжлэх ухаан биш ээ. Номон дээр байгаа тодорхойлолтуудыг шууд автоматаар цээжлээд л байвал өндөр оноо авна гэдэг ойлголтоос салах цаг болсон. Бид цээжилсэн зүйлийг нь эргүүлээд асуухаасаа илүү хэрэглээ талаас нь асуугаад байгаа юм. Энэ сэдвийг багш чинь заасан. Сурсан зүйлээ бодит амьдрал дээр хэрэглэж харуулаач ээ гэж байгаа юм. Тэгвэл чиний чадвар батлагдана. Элсэлтийн шалгалтын үеэр болон дууссаны дараа ийм агуулга сурах бичиг дээр байгаагүй гэж эцэг эхчүүд болон хүүхдүүд их бухимдсан. Одоо бол байсан юм байна шүү дээ гээд байгаа. Тухайн хичээлийнхээ номын агуулгыг сайн хар. Энэ нь нэг талдаа тухайн хүүхдийн бэлтгэл муу байсны шинж юм.

-Монгол хэлний элсэлтийн шалгалтын даалгавар дээр маргаан үүссэн үү?

-Бид монгол хэл гэсэн ганцхан хэлтэй. Нутаг нутгийн аялгуу гэж бий. Энэ нь Монгол хэлний наймдугаар ангийн сурах бичгийн 3438 дугаар хуудсанд байгаа. Цөөн хэдэн үгийг тайлбар тольтой нь оруулсан. Хичээл бүр өөрийн гэсэн үүрэгтэй. Монгол хэлний хичээл бол хүүхдүүдийг эх оронч хүн болгон төлөвшүүлэх үүрэгтэй. Тиймээс нутаг нутгийн аялгууг иргэн бүр мэддэг байх нь зүйтэй. Мөн хамгийн их шуугиан болоод байгаа даалгавар бол “Тамгагүй төр” жүжгээс оруулсан хэсэг байгаа юм. “Тамгагүй төр” жүжгийн оргил хэсгийг нь аваад оруулсан. Мөн энэ зохиол сурах бичиг дээр байгаа. Тэгэхээр сурагчид заавал уншиж, мэдсэн байх ёстой зохиол гэсэн үг. Энэ зохиолыг цээжилнэ гэхээсээ илүү задлан шинжилж утга санааг нь ойлгох хэрэгтэй. “Тамгагүй төр” бол зүгээр л театрт тоглогддог жүжиг биш. Энэ зохиол 1998 онд бичигдсэн.

Манай эцэг эхчүүд аливаа юмыг шүүмжилж болно. Гэхдээ элсэлтийн шалгалтыг бүх хүүхдийг тэнцүүлэх гэж авдаггүй. Хүүхдүүд элсэлтийн шалгалтдаа сайн бэлдэхгүй байна гээд түүнд тааруулж даалгавар бэлтгэж болохгүй. Үнэхээр судлах ёстой сурах бичгээ судлаад мэдлэг эзэмшиж чадсан бол дараагийн шат буюу Их сургуульд орно. Бид хэт доогуур босго тавьж бүх хүүхдийг тэнцүүлж болохгүй. Бас хэт дээгүүр бол бүгд унана. Элсэлтийн шалгалт гэдэг өөрөө уралдаан юм. Тухайн хүүхдийн чадвар чансааг харуулж өгөх зорилготой шалгалт шүү дээ. Маш ойрхон зайнд бүх морьдыг уралдуулбал бүгд байранд орж ирдэг. Аль нь нэг, хоёрдугаар байранд орсон нь мэдэгдэхгүй. Тиймээс зайлшгүй нэгээс хоёр хүнд даалгавар орж ирнэ. Хөнгөн, дунд түвшний даалгавар ч орж ирдэг юм. Тиймээс хүүхдүүд чансаагаа харуулах хэрэгтэй. Ийм л зарчимтай.

-Эцэг эхчүүд юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Эцэг эхчүүд маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Элсэлтийн шалгалтыг бүх хүүхэд давах албагүй. Хэрвээ үүнийг давж, Их сургуульд оръё гэвэл хичээл зүтгэл хэрэгтэй. Элсэлтийн шалгалт олон улсад өндөр хариуцлагатай шалгалт гэж явдаг. Тиймээс зүгээр л явж байгаад цаг нь тулсан хойно заавал ЭШ өгнө гэх бодлоор ханддаг шалгалт биш шүү. Одоо багш нарын дургүйцээд байгаа зүйл энэ байхгүй юу. Сууриасаа тоохгүй явж, явж байснаа ЭШ болох үеэр л хийж эхэлдэг. Гэтэл 8, 9, 10 дугаар ангиасаа тууштай хийж ирсэн хүүхэдтэй өрсөлдөнө гэхээр багш нарт нь хүртэл асуудалтай.

Ээж аав нь хүүхдээ ямар ч бэлтгэлгүй байсан хамаагүй шууд оруулна гэж зүтгэдэг. Байнгын бэлтгэл хийж байсан тамирчинтай өрсөлдөхөд асар их ялгаа гарч ирнэ. Ингээд л нөгөө ЭШ-д өндөр оноо авсан хүүхдээ хардаад эхэлдэг. Хүүхдүүдийн нэг онцлог нь шалгалтаа өгч гарч ирээд даалгавруудаа сайн гүйцэтгэсэн гэдэг итгэл үнэмшилтэй байдаг. Эцэг эх, багш нартаа хүртэл сайн хийсэн гэж хэлдэг. Тэгээд оноогоо харахаар бага байдаг шүү дээ. Ингээд эцэг эх нь уурлана. Хамгийн сүүлд нь өөр газраас бурууг хайж эхэлдэг. Машин нь буруу уншсан. Балруул нь муу байсан гэх мэт асуудлууд хөндөгддөг. Ер нь бол зарчмын дагуу хүүхдүүд хоорондоо мэдлэг, чадвараар уралддаг.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Долдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Долдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр 7...

img

7 цагийн дараа

ОХУ-д зорчих иргэдийн анхааралд

Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолоор 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 30...

img

7 цагийн дараа

ТБХ: Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.26/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, ...

img

6 цагийн дараа

Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын э...

img

6 цагийн дараа

УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь

Энэ 7 хоногт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ тү...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Сур

Үнэн шүү. 6-12 анги хүртэл хичээсэн хичээлээ сайн хийсэн хүүхдүүдтэй. Зөвхөн 12-р ангидаа сайн хийсэн хүүхдүүв өрөсөлдөх ямар ч боломжгүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ анхаар, багш нараас шаардлагаа тавих хэрэгтэй. ЭЕШ бол уралдаант шалгалт. Тэнцээгүй бол дахиад бэлдээд сургуульдаа орох хэрэгтэй. Дээд боловсрол ингэж байж чанаржина.

Онцлох нийтлэлүүд