Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

Сэлэнгэ аймагт Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

trend

Админ

img

2025 оны 6 сарын 26

img

18

news-img

Сэлэнгэ аймгийн засаг дарга өчигдөр А/333 тоот захирамж гаргаж, 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн аймгийнхаа хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл, улсын хэмжээнд өчигдөр өглөө 6 түймэртэй байсан бол орой 13 болж нэмэгдсэн юм. Үүний 5 нь Сэлэнгэд гараад байна. Эдгээр нь бүгд ойд дэгджээ.

Тодруулбал:

  • Алтанбулаг сумын Цөх 3-р баг Доргонтолгойд ойн түймэр,
  • Цагааннуур сумын Оргих 1 дүгээр баг Товхонхан уулын ар Хоорондын аманд ойн түймэр,
  • Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг Даваат гэдэг газар ойн түймэр,
  • Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг Ялбагийн Асгатын аманд ойн түймэр,
  • Түшиг сумын Жаргалмандах 1 дүгээр багийн Самданшовход ойн түймэр

Ойн түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Алтанбулаг, Түшиг, Цагааннуур, Мандал, Ерөө сумын ЗДТГ, сумдын мэргэжлийн анги, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны болон орон нутгийн иргэд ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор тус аймгийн сумдын Онцгой комисс өчигдөр шуурхай хуралдан, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Үүнтэй холбоотойгоор түймрийн мэргэжлийн анги, алба, хүн хүч, нөөц, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангаж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Долдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Долдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр 7...

img

8 цагийн дараа

ОХУ-д зорчих иргэдийн анхааралд

Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолоор 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 30...

img

8 цагийн дараа

ТБХ: Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.26/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, ...

img

7 цагийн дараа

Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын э...

img

7 цагийн дараа

УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь

Энэ 7 хоногт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ тү...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд