Ой, хээрийн болон объектын түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө.

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Улсын хэмжээнд 2025 он гарсаар 12 аймгийн 14 сум, нийслэлийн гурван дүүрэг нийтдээ 128 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.7 хувиар нэмэгдсэн байна.

Өчигдөр өглөө 121 ой, хээрийн түймэр бүртгэгдсэн бол өнөөдөр 128 болж долоон түймрээр нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар 13 түймэр гарсан бол тавыг нь цурманд оруулж, наймыг нь унтраахаар ажиллаж байна. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг сумын Гурван цагаан толгой, Хаза, Орос даваа гэх газруудад гарсан таван түймрийг унтраахаар цурманд оруулсан. Харин Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурав, Цагааннуур, Алтанбулаг сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур сум буюу дөрвөн аймгийн найман суманд гарсан түймрийг унтрахаар ажиллаж байна. Мөн дөнгөж сая хэвлэлийн хурал хийх үеэр Дорнод аймгийн Баян суманд гал түймэр гарсан гэх дуудлага мэдээлэл ирсэнУлмаар алба хаагчид унтраахаар дуудлагад гарсан.

Түүнчлэн, нийт нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй байгаагийн улмаас түймэр унтраахаар 4 газар зориудаар үүлэнд нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Улсын хэмжээнд онцгой байдлын 420 алба хаагч, 25 автомашин, зэвсэгт хүчний нэг нисдэг тэрэг, 243 иргэн 53 автомашинтай нийтдээ 663 хүн, 78 автомашин, техник хэрэгсэлтэй ажиллаж байна.