мэдээ
Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү

Админ
2025 оны 6 сарын 26

16

Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд багтах бөгөөд биеийн ерөнхий зүс их төлөв хул шарга юм уу хар хүрэн, нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, сүүл богино бөгөөд хүүхэн хараа нь босоо, нүд хамрын сүвний хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.
Он гарсаар нийслэлийн Байгаль орчны газарт суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтны 39 дуудлага ирснээс 9 нь могойн дуудлага байна. Могой нь оройн 18 цагаас хойш дуудлага ирэх их бөгөөд хот орчим хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа, орон сууцны хотхон, хотхоны автограш аж ахуй нэгж байгууллагын авто зогсоол, барилгын суурь, шат орчмоос олдох нь их байдаг. Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайн хотын захын хэсгээр могой орж ирж байгаа бол хотын төв хэсэгт хөдөө орон нутагт аялж яваад ирсэн иргэдийн авто машины моторын хэсэгт, ачаа тээшинд тээвэрлэгдэн ирсэн байх магадлал өндөр тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Энэ нь хотын аль ч дүүрэгт могой орж ирэх боломжтой байгаа тул орон сууц хотхоны оршин суугчид СӨХ, албан газруудын жижүүр, зам талбайн цэвэрлэгээний ажилчид тухайн орчиндоо өглөө, үдэш оройн цагаар хашаа хашлага, шат, барилгын суурь, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж орчмын нүх сүвтэй газруудад сайтар ажиглалт хийн сэжигтэй болон могой таарсан тохиолдолд бусдад анхааруулж ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу.





Долдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Долдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр 7...
7 цагийн дараа
ОХУ-д зорчих иргэдийн анхааралд
Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолоор 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 30...
6 цагийн дараа
ТБХ: Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.26/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, ...
6 цагийн дараа
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын э...
5 цагийн дараа
УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь
Энэ 7 хоногт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ тү...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд