мэдээ
ЗТЯ: Өмнөговь аймаг дахь “Гурван сайхан” Нисэх буудлын хөөрч буух зурвас эвдрэл гэмтэлгүй байгаа

Админ
2025 оны 7 сарын 08

26

Өмнөговь аймагт аялах 5000 жуулчин нисэх буудлын хөөрч буух зурвасаас болж, гэрээгээ цуцалсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгсэн. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Зам, тээврийн яамнаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Олон нийтэд эх сурвалжгүй худал мэдээлэл түгээх нь ард иргэдэд буруу ойлголт төрүүлэхээс гадна Зөрчлийн тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль, ИКАО-н баталсан pans-aim зохицуулагдана гэдгийг анхаарна уу. Өнөөдрийн байдлаар ИНҮТ ТӨХХК-ийн Өмнөговь аймаг дахь “Гурван сайхан” Нисэх буудлын хөөрч буух зурвас эвдрэл гэмтэлгүй хэвийн байгаа бөгөөд “МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Даланзадгад, Даланзадгад-Улаанбаатар чиглэлд CRJ-700 маркын агаарын хөлөг, “Геосан” ХХК, “Тэнгэрийн улаач” ХХК, зэрэг агаарын тээвэрлэгч нарын С208 агаарын хөлгөөр захиалгат болон төлөвлөгөөт нислэгүүд үйлдэж байна. Нислэгийн цаг төлөвлөлт оны эхэнд урьдчилсан байдлаар төлөвлөгдөн батлагдаж тус нисэх буудлын зурвас засварын ажлыг энэ онд хийхээр төлөвлөсөнтэй холбоотой “МИАТ” ТӨХК-ийн нислэгийн цагийг нэмэлт байдлаар шөнийн цагаар төлөвлөсөн тухай тайлбар өгсөн. Иймд агаарын тээвэрлэгчийн нислэг төлөвлөлттэй холбоотой асуудлыг тухайн байгууллагатай холбогдож хариу тайлбар авахыг хүсье” хэмээжээ.





Монголын өсвөрийн волейболчид Казахстаныг багийг хожлоо
Тайланд улсад U16 насны волейболын хөвгүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Монголын өсвөрийн шигшээ баг өчигдөр Каза...
8 цагийн дараа
Олон улсын математикийн 66 дугаар олимпиадаас Монгол Улсын сурагчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
Австрали Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо энэ дугаар сарын 10-20-нд зохион байгуулагдаж буй Олон Улсын Математикийн 66 ду...
7 цагийн дараа
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаас 1800 жилийн өмнөх Сяньбийн үеийн хөндөгдөөгүй, язгууртны бунхан олджээ. Энэхүү олдвор нь Монгол У...
7 цагийн дараа
БОХХААБХ: 18 удаа хуралдаж 36 асуудал хэлэлцэн, нэг хууль, УИХ-ын тогтоол хоёрыг батлуулжээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлын х...
6 цагийн дараа
Улаанбурхан өвчний дэгдэлт 10-14 насныхны дунд өндөр байна
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой юм. Улаанбурхан өвчнөөр өвдсөн хүнээс халдвар аваагүй б...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд