мэдээ
Вакциныг эсэргүүцдэг хүмүүс өвдөхдөө хаана ханддаг вэ?

ДАМЖИНГИЙН БАТТОГТОХ
2025 оны 7 сарын 18

42

Зуны дэлгэр цаг ирж, гэр бүлээрээ аялал, зугаалгаар явах нь нэмэгдэж байна. Харин бага насны хүүхдүүд улаанбурханд өртөх эрсдэлтэй хэвээр байгаа тул эцэг эхчүүд бид вакциныг хугацаанд нь хийлгэх нь нэн чухал юм. Сүүлийн жилүүдэд сошиал орчинд вакцины талаарх ташаа мэдээлэл, хардалт, төөрөгдлөөс үүдэн зарим эцэг эх хүүхдээ вакцинд хамруулахгүй байх хандлага нэмэгдэж байна.
Тэр бүү хэл, шинжлэх ухааны үндэслэлгүй, нотолгоогүй мэдээлэл түгээгч вакцин эсэргүүцэгчдийн нэгдсэн групп хүртэл сошиал орчинд идэвхтэй байна. Тэнд ямар мэдээллүүд хөвөрдөг вэ гэвэл “Вакцин бол эмч нарын бизнес”, “Төрийн шахалт”, “Хятадын бид нарыг устгах бодлого”, “Вакцин бол хор”, “Вакцин хийлгэснээр өвчин тусдаг”, “Эмч нар өөрсдийнхөө үр хүүхэд, ач, зээд вакцин хийлгэдэггүй гэж олон хүнээс сонссон” гэх мэт олон нийтийн ойлголтод эргэлзээ төрүүлэхүйц, ямар ч үндэслэлгүй, хувь хүний үзэл бодолд тулгуурласан мэдээллүүдийг хоорондоо хуваалцдаг.
Яг ингэж вакцин эсэргүүцэгчдээс асуумаар байна. Та өвдөхдөө хаана хандаж, хэнд үзүүлдэг вэ? Эмчид ханддаг бол, эмчилгээ хийлгэдэг бол та шинжлэх ухаанд итгэж л байгаа хэрэг. Учир нь өнөөдөр бидний хэрэглэж буй эм, эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэлт гээд энэ бүхэн шинжлэх ухаанд үндэслэж бий болсон зүйлс. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдэдээ улаанбурханы вакциныг хийлгэж, тэдний амьд явах эрхийг хамгаалаарай.
Д.Баттогтох





УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд
УИХ-ын 126 гишүүнтэй шинэ парламентын ес дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол баталсан. Ү...
8 цагийн дараа
ОБЕГ-ын алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байна
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өглөө. Баяр наадмын амралтын өдрүүдэд Дор...
7 цагийн дараа
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өнөөдөр Казахстаны багтай тоглоно
БНХАУ-ын Шэнжэнд зохиогдож буй Азийн эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах “FIBA Women’s Asia Cup 2025” тэмцээнд...
6 цагийн дараа
Хуучны автомашины үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Монгол улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Сүхбаатарын талбайд...
5 цагийн дараа
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчлэх ажлын хүрээнд зарим байршилд хийгдэж дууссан авто замын мэд...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд