мэдээ
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өнөөдөр Казахстаны багтай тоглоно

ДАМЖИНГИЙН БАТТОГТОХ
2025 оны 7 сарын 18

48

БНХАУ-ын Шэнжэнд зохиогдож буй Азийн эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах “FIBA Women’s Asia Cup 2025” тэмцээнд манай улсын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг хэсгээсээ шалгарсан билээ. Тэд B хэсгийн эхний тоглолтоо Тайландын багтай хийж 81:74-өөр хожсон юм. Харин удаах тоглолтоо Ираны шигшээ багтай хийж хожигдсон боловч энэ хэсгийн сүүлийн тоглолтод Күүкийн арлуудын багийг 82:55-аар хожиж дараагийн шатанд шалгарч чадав.
Тус тоглолтод шинэхэн гавьяат тамирчин Б.Ариунцэцэг 25 оноо, арван самбар, гавьяат тамирчин О.Хулан 18 оноо, гурван самбар, гавьяат тамирчин Н.Нандинхүсэл 16 оноо, зургаан дамжуулалт, Б.Болор-Эрдэнэ 10 оноо, долоон самбар авсан амжилтыг үзүүллээ.
Тэд өнөөдөр Казахстаны шигшээтэй багтай тоглоно. Монгол, Казахстаны аль ялсан нь хагас шигшээд Тайванийн багтай тоглох юм.





Гол мөрний дийлэнх олон жилийн дундаж түвшинг 5-60 см давжээ
Хангайн нурууны араас усжих Орхон, Идэр, Урдтамир, Хойдтамир болон Хангайн нурууны өврөөс эхтэй Байдраг, Түйн, Таац, Онги зэрэг голы...
5 цагийн дараа
Багануур ХК-нийн ажилчид “Эрдэнэс Монгол”-ын хууль бус томилгоог эсэргүүцэв
Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдаж Багануур ХК-нийг энэ оны эхний хагас жилд ашиггүй ажилласан гэх үндэслэлээр тус компани...
4 цагийн дараа
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд
УИХ-ын 126 гишүүнтэй шинэ парламентын ес дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол баталсан. Ү...
4 цагийн дараа
ОБЕГ-ын алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байна
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өглөө. Баяр наадмын амралтын өдрүүдэд Дор...
3 цагийн дараа
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өнөөдөр Казахстаны багтай тоглоно
БНХАУ-ын Шэнжэнд зохиогдож буй Азийн эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах “FIBA Women’s Asia Cup 2025” тэмцээнд...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд