мэдээ
Гол мөрний дийлэнх олон жилийн дундаж түвшинг 5-60 см давжээ

Админ
2025 оны 7 сарын 18

33

Хангайн нурууны араас усжих Орхон, Идэр, Урдтамир, Хойдтамир болон Хангайн нурууны өврөөс эхтэй Байдраг, Түйн, Таац, Онги зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 20-120 см-ээр өссөн байна. Ихэнх гол, мөрөн олон жилийн дундаж түвшинг 5-60 см давчээ. Тодруулбал, Орхон, Хөгшин орхон гол Хархорин сум, Байдраг гол Баянбүрд орчим үерийн түвшинг 5-10 см даван үерлэжээ. Мөн Орхон гол Бат-Өлзий сум, Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн аюултай түвшинг 1-5 см даван үерлэж, олон жилийн дунджаас өндөр гарлаа. Иймээс иргэдийг орон нутагт аялахдаа үер, усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.
Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.
Гол, усны осол нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдлээс их болж байгааг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхисон зэрэг нийтлэг шалтгаанаас үүдэж байгаа тул иргэд сонор, сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагааас сэрэмжлүүлсээр байна. Наадмын баярын амралт эхэлсэн энэ үед бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй, зориулалтын бус хийлдэг завь ашиглахгүй байх, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг албаныхан анхааруулж, байнгын хяналт шалгалтыг хийж байна.
Энэ оны эхний долоон сарын байдлаар 37 хүн гол усанд эндсэний 10 нь насанд хүрээгүй хүүхэд амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Харин 2024 онд улсын хэмжээнд 102 хүн гол усанд живж амиа алдсаны 17 нь насанд хүрээгүй хүүхэд байжээ.





Гол мөрний дийлэнх олон жилийн дундаж түвшинг 5-60 см давжээ
Хангайн нурууны араас усжих Орхон, Идэр, Урдтамир, Хойдтамир болон Хангайн нурууны өврөөс эхтэй Байдраг, Түйн, Таац, Онги зэрэг голы...
2 цагийн дараа
Багануур ХК-нийн ажилчид “Эрдэнэс Монгол”-ын хууль бус томилгоог эсэргүүцэв
Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдаж Багануур ХК-нийг энэ оны эхний хагас жилд ашиггүй ажилласан гэх үндэслэлээр тус компани...
1 цагийн дараа
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд
УИХ-ын 126 гишүүнтэй шинэ парламентын ес дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол баталсан. Ү...
39 минутын дараа
ОБЕГ-ын алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байна
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өглөө. Баяр наадмын амралтын өдрүүдэд Дор...
24 минутын дараа
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өнөөдөр Казахстаны багтай тоглоно
БНХАУ-ын Шэнжэнд зохиогдож буй Азийн эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах “FIBA Women’s Asia Cup 2025” тэмцээнд...
36 минутын өмнө
Сэтгэгдлүүд