Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Ш.Отгонтөгс улсын начин цолны болзол хангалаа. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболдоор тав давж, начны болзол хангалаа.
Ш.Отгонтөгс 22 настайдаа аймгийн харцага цолонд хүрч, хоёр жилийн дараа цолоо баталсан төдийгүй 2016 онд Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлснээр аймгийн арслан цолыг авсан юм.