Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Батцэнгэл: Яруу найраг бол хүмүүний сэтгэлийн ертөнц дэх баяр хөөр, уй гунигийн бичээс шүү дээ

trend

Админ

img

2025 оны 7 сарын 12

img

1

news-img

ӨДРИЙН СОНИНЫ  АРХИВААС…………….

Монголын зохиолч­дын эвлэлийн болон Ч.Лхам­­сүрэнгийн нэ­рэм­­жит шагналт яруу най­рагч Лхагва­сү­рэн­гийн Бат­цэнгэлтэй ярилц­лаа. Тэрээр “Ми­ний элсэн цаг” хэмээх яруу найргийн шинэлэг  бүтээлээ саяхан
хэв­л
үү­лээд байгаа юм. Уг номын баяр “Интер­ном” номын их дэл­гүүрт өнөө­дөр болно. Д.Энх­болд­баатар, Нам­барын Пү­рэв, Эмүү­жин, Цэндийн Дорж­сэм­бэ, Д.Ган-Очир нартай ерээд оны дунд үеэс Монголын утга зо­хиолд  хөл тавьсан түү­­нийг Тангадын Гал­сан, Очирбатын Даш­бал­бар нар тосч авсан байдаг шүү. “Миний эл­сэн цаг” бол Л.Бат­цэнгэл найраг­чийн тав дахь бүтээл юм. Өмнө нь “Бүсгүй цэнхэр сал­хи” (2004 он), “Сэтгэл
минь тэнгэрийн уяхан шат” (2006), “З
үрх сэтгэ­лээ нэгжнэм” (2008), “Өр зүрхний хавар” бүтээ­лүү­дээ хэвлүүлж байсан. Мөн яруу найргаас гадна сэтгүүл зүйн талбарт хүчээ сорьж аян замын тэмдэглэл, олон арван ярилцлага, хөрөг нийт­лэл, эсээ тэм­дэг­лэ­лийг “Өдрийн сонин”-доо
хэвл
үүлснийг ун­шигч түмэн мэдэх билээ.  


Яруу найргийн тань шинэхэн бүтээл олны хүр­­тээл бол­лоо. Уран бү­тээ­лийн ганзага дүү­рэн хал­гиж, цалгиж л явна уу?

-Яруу найрагч уран бүтээлчдэд л олддог баяр хөөрийг мэдрээд сайхан л явна. “Миний элсэн цаг” уран бүтээлийн минь тав дахь ном. “Бадрангуй сэт­гэ­лийн бадагс”, “Нутгаа санахын өвчин”, “Итгэл, хайр, хүлээлт… Энэ: Ми­ний элсэн цаг”, “Ерээд оны нимгэн дэвтрүүдээс” тэргүүт зургаан бүлэгтэй. Эх орон, ус нутгийнхаа тухай омог бардам шүл­гүүд, мөн хайр, итгэл, орь ганцаардал, уй гунигийн бадгууд, ерээд оны ахуй үе анд нөхдөө үгүйлсэн санаашрал зэрэг цөм багт­сан ийм л ном бол­лоо. Монгол Улсын тө­рийн шагналт яруу най­рагч, зохиолч Пүрэв­жа­вын Пүрэвсүрэн ах номыг минь ариутган шүүж, анхны уншигч нь болсон. Өөрөө хэдий хэвтэрт бай­гаа ч “Ах нь шүлгүүдийг чинь нэг хармаар байна” хэмээн хэлж санаа оноо­гоо нэмэрлэн, “Нутгаа санахын өвчин” бүлэг туурвилыг нулимстай унш­санд нь ихэд баярлаж байна аа.

Таны анхны номБүс­­гүй цэнхэр салхи“. Хоёр мянган оны эхээр хэв­лэг­дэж байсан. Уг но­мын өмнөтгөлийг Тан­гадын Галсан багш тань бичсэн бай­­даг. Ингэхэд их утга зо­хиолын ер­төн­цөд хөл тавьж, но­мын багш нар­тай­гаа хэрхэн учирснаа ярихгүй юу?

-Миний бие ерэн хоёр онд Баянхонгор аймгийн Заг сумандаа арван жи­лийн сургуулиа дүүргээд хөдөө малчин болсон. “Дипломгүй, зангиагүй сэхээтэн болно оо” гээд хөдөө гарсан байдаг. Мөн өвчтэй амьтан шүү. Тэгтэл тухайн жил Баянхонгор аймаг зудлаад байдаггүй ээ, хэдэн малаа тавиад туучихсан. Ингээд зангиа­гүй сэхээтэн болно гэдэг өнгөрч байгаа юм. Тухайн үед Галсан багш руугаа хэдэн халтар шүл­гээ за­хид­лын хамт дай­сан түүх­тэй. Бас болоо­гүй ээ, тэд­гээр халтар “юм”-нуудын ихэнх нь хай­рын шүлэг гэж байгаа. Тэгтэл багш маань хөдөөх товари­щийн бүтээл гэж гололгүй өмнөтгөл үг би­чээд ту­хайн үеийн “Хөдөл­мөр” сонинд гаргачихсан байж билээ. Тэгээд ерэн дөр­вөн онд аймгийн ойгоор очихдоо намайг хүн амьт­наас сурч байж уулзаад өнөөх сониноо өглөө. Миний баярлах, гайхах, айх, эргэлзэх зэ­рэгц­сэн нь мэдээж. Ингэж л багш­тай­гаа учирсан. Багш бид хоёр чинь Заг, Байд­рагийн Хүрэн бэл­чирийн найрагчид шүү дээ.

С.Жамъянгаравын нэрэмжит Дорно да­хи­ны сургуулийг төг­сөгч­дийн нэг бол өөрөө. Уг сургуульд ирээд Очир­батын Даш­бал­бар багш­тай­гаа учирсан нь мэ­дээж. Оюутан ахуй ца­гийн дурсам­жаа­саа ху­ваал­цахгүй юу?

-Галсан багшийн л буян. Мань хүн хөдөөний малчин эрийг хотод ав­чир­сан. “Утга зохиолын ямар нэгэн сургуульд ча­майг оруулмаар байна. Харин чи сургуулиа сон­го. Би оруулахыг нь ха­риу­­цъя” гэж билээ. Ингэж л би чинь Тангадын Гал­сан гэж аварга том уулын хормойноос зуурч их хотын бараа харж, ул­маар утга зохиолын гэ­рэлт ертөнцөд хөл алхсан азтай хүн дээ. Тэгээд л С.Жамъянгаравын нэ­рэм­жит Дорно дахины сургуулийн босго алхсан. Тэнд Очирбатын Даш­бал­бар багш минь ха­луун сэтгэлээр угтаж ав­сан. Шанжмятавын Гаа­дамба агсан, Шаравын Сүрэн­жав гуай, төвд хэл­ний Лхамсүрэнгийн Хү­рэл­­баа­тар багш, гавж Шаг­­­дар­сүрэнгийн Сонин­баяр гуай, доктор Чойсү­рэнгийн Дагвадорж гээд ханайсан амьтад, эрдэм оюуны нэвтэрхий толь, уулс тосч авсаан. Балбар багштайгаа эхний хоёр жил ойр дотно байгаагүй ээ. Уул нь бол ойр байгаа. Ухаандаа, бид баг­шийн­даа очно. Үймэлдэж шуу­гил­дана, шүлэг зохио­лоо уншина. Багшийн охин, манай нэртэй нийт­лэлч­дийн нэг Мөнгөндалай манай анги байсан ч бо­лоод тэр үү, багшийнхаар их очдог байж билээ. Гэх­дээ би гэдэг хүн баг­шаа­саа айна, сүрдэнэ. Оюут­ны эхний хоёр жилд ба­раг л зугтах нь холгүй явсан. Харин сургуулиа төгсөх жил багш маань миний дипломын ажлыг удирдаж, “Сэтгэлийн ариун сүмдээ залбирсан найрагч” хэмээн бичиж байлаа. Багш тэр үед Их хурлын гишүүн байсан.

Багшийн тань бич­сэнийгБүсгүй цэн­хэр салхиномноос тань уншиж байсан юм бай­на?

-“Орчлонгийн цэнхэр хавар шиг охидын тухай бичдэг энэ хөвгүүн өөрий­гөө “цагийн боол” хэмээн гүн ухааны үүднээс зөв ойлгож, амьдрахуйн үнэ­нийг эгэл боргил хоо­лой­гоор эр бор харцага шиг өгүүлж байна. Тансагхан бичлэгтэй хөдөөний эр “хувь заяа минь ариун тэнгэрийн эрхшээл” гэж ухааран, “хундага дарс­наас үнэгүй энэхэн амьд­ралаа бодохоор хув­хай мөчир дээр жиргэх өнчин болжмор шиг хөөрхий дөө” гэж дуун алджээ. “Цэцгийн сүрчиг анхи­луул­сан хаврын салхи”-ны сайхныг мэдэрч, “Ил­бийн хоосон чамайгаа үнсэж чадахгүй минь хөөр­хий дөө” хэмээн гуниг­лаж, “живаа живаа жилийн ариун гунигийн тодруулж”, “уйлж үзээгүй хүн нулимсны амт мэд­дэггүй” тухай өгүүлж энэ найрагч хүүг төгсгөж буй­даа Жамьянгаравын нэ­рэм­жит утга зохиолын сургууль баярлах ёстой” хэмээн халуун дотноор бичсэнийг хааяа уншаад нулимс гардаг.

Балбар найрагчийг та бол эртнээс мэд­нэ биз дээ?

-Өө мэдэлгүй яахав. Би чинь хөдөө малын захад Хонгор нутгийнхаа аараг толгодын дунд явах­даа тухайн үед хэв­лэгд­сэн бүхий л номыг элгийг нь элтэл уншиж байлаа. Шүлэг найргаар өвчилж явсан үе минь тэндээс эхтэй. Тийм ахуй цагтаа Балбар баг­шийн­хан “Оддын аялгуу”, “Зүүд­ний мөнгөн шувуу”, “Бурхны мэл­мий” гээд л номуудыг нь уншиж бус­дын адил би­ширч бай­лаа. Балбар багшийн шүл­гүүд Мон­голын утга зохиолыг наяад оны эхэн үед үнэн­дээ сэрээсэн шүү. За тэ­гээд “Мөнхийн бүтээл мөх­лийн ирмэгт”, “Номон дээр гишгэсэн алдас” гээд нийтлэлүүд нь байна. Нэг хөгтэй зүйлийн тухай хэ­лэ­хэд, багшийнхаа номыг өвөртөлчихсөн эмнэг үрээ­тэй шуугьж явлаа. Гэтэл өврөөс ном унаад өнөө үрээ чинь гэнэт бул­гиад шидчихэж билээ. Тэгэхээр миний бие эр­дэм номын өргөөнд ч, эмнэг хангалын нуруун дээр Дашбалбар баг­шийн­хаа номнуудыг ун­шиж явж дээ.

Таны шүлгүүдээс бадрангуй өнгө аяс мэд­рэгддэг. “Манай Бат­цэнгэл бол ха­луун сэтгэлтэй омог бардам найрагч даахэмээн үзэг нэгт нө­хөд чинь үнэлдэг. “Тэнгэрт өргөх шү­лэгтэргүүт бүтээ­лүү­­дийг чинь унши­хуйд яалт ч үгүй тийм бодол төрөх нь бий. Мөн ган­цаар­дал ганихралын, уй гуни­гийн өнгө аяс ч мэд­рэгд­дэг. Тэгэхээр өөрийнхөө яруу найр­­гийн өнгийг то­дор­­хой­лооч?

-Яруу найраг бол хү­мүү­ний сэтгэлийн ертөнц дэх баяр хөөр, догдлол, уй гунигийг багтаасан зүрхний бичээс шүү дээ. Тэгэхээр дотоод ахуй эд­гээр хувиралтын аль аль нь л миний шүлгэнд бий. Сүүлийн бүтээлд маань ч омог бардамнал хийгээд уй гуниг, ганцаардал зэ­рэг­цэж л байна. “Яруу найраг бол уйтгар гуни­гийн дурсамж” гэж Сергей Есенин нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгэхээр уйтгар гунигийн дурсамж хүнд сэтгэлийн гэгээ гэрлийг хайрладаг болов уу. Наа­наа шаналалтай, гуниг­тай юм шиг хэрнээ цаад мөн чанартаа хүмүүний орчлонгийн гэгээ гэрлийг л дуулж яваа хүмүүс шүү дээ, энэ найрагчид чинь. Түүнээс хэзээ ч үхэл хага­цал, өш хонзонгийн тухай бичдэггүй л байхгүй юу. Энэхэн амьдралын юунд ч болов ан цав үүсэхэд хамгийн түрүүнд яруу най­раг­чийн зүрхэн дун­дуур туучиж өнгөрдөг. Тиймийн учир л хөн­дүүр­хэн зүрхнийхээ уянгаар шүлгээ бичээд байдаг юм. Би тэдний л нэг. Цаг хуга­цааны хар цагааныг үнэн мөнөөр нь дэвтэрлэж л явна.

-“Сэтгэл минь тэнгэ­рийн уяхан шат“, “Өр зүрхний хаваряруу найргийн шилдэг бү­тээ­­лүү­дээрээ МЗЭийн шаг­нал, Буриа­дын УлаанҮдэд бол­­сон Нам­жил Ним­буе­вын нэ­рэм­жит олон ул­сын яруу найр­гийн наа­дамд дэд байрын шаг­­нал хүртсэн гээд ам­жил­туудыг тань мэдэх юм аа. ХаринМиний элсэн цагномын шүл­гүү­дээс со­нирх­моор бай­на л даа?

-Номоо нэрлэсэн шүл­­­гийг минь хүмүүс со­нир­хоод байгаа. Түүнээ уншъя.

Итгэл, хайр, хүлээлт

Энэ гурван үг

Элгээ эгштэл санагалзсан

Энхрий түүнтэй минь учруулах

Элсэн цаг юм

Цаг хугацааны далавч

Цадиггүй бардмаар дэвсээр

Арав, хорь, зуун түмэн жил

Алсарч хулжлаа ч гэсэн

Элсэн цагаа эвдэлгүйгээр

Эндээс явна би“. Ийм нэг богино шүлэг юм.

-“Монголын мөнгөн үеийн яруу найрагбо­тид таны шүлгүүд ор­сон. “Ми­ний элсэн цагномноосМонголын мөн­гөн үеийн яруу най­раг ботийн хав­тас­наа ижийдээ бичсэн шү­лэг“-ийг тань олж унш­лаа. Эхний мөрүүдээс тань хараад л жинхэнэ яруу найрагч л ингэж бич­нэ дээ гэсэн бодол төрснөө нуух юун?

-“Гуч хүрээ ч үгүй байж

Гуниглаж юунд сурав даа

Орчлонг огоорно гэж зовлон үүрч

Од хийморио гундааж явна даа гэж

Эжий минь та санаж суугаа

Эвий муу хүү минь гэж шаналж суугаа

Ялгуун цагаан сарны дор

Яруу найрагч хүн гуниглаж суудаг

Яахын аргагүй эхийн цагаан сүүнээс

Яргаж ургасан үндэс учраас тэр дээ

Гуниглаж орчлонг хайрладаг энэ цөөхөн хүмүүс

Гундаж шанданхан, мандаж бадранхан

Эхнэртээ хаягдаж, элдвийг үзэвч

Ээж та нарыгаа л бурхан гэдгээ мартахгүй ээ…” гэж бий дээ. Ингэхэд хүүгийнхээ номын баярт оролцоор ижий минь Баян­хонгороос ирээд бай­гаа. Мөн хоёр охин минь ирнэ. Ах нь хоёр охиныхоо ээжид зориулж “Зүрх сэтгэлээ нэгжнэм” хэмээх яруу гунигийн дурсамж хэвлүүлсэн шүү дээ. За тэгээд номын баярт утга зохиолын хү­рээ­нийхэн мэдээж ирнэ. Мөн дизайнер Чойжил­сүрэнгийн Ууганбаяр, зу­раач Мягмарын Амархүү, “Мөнхийн үсэг” группын хамт олон ирнэ. Эдгээр эрхмүүд миний номыг бүтээлц­сэн хүмүүс ээ.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Долоодугаар сарын 12-13-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн нутгаар ахиухан...

img

6 цагийн дараа

Аймгийн арслан М.Бэлгүтэй улсын начин цолны болзол хангалаа

“Дорнын Хүчтэн” дэвжээ, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 ангийн бөх аймгийн арслан М.Бэлгүтэй тав давж, улсын н...

img

5 цагийн дараа

Аймгийн арслан Ш.Отгонтөгс улсын начин цолны болзол хангалаа

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Ш.Отгонтөгс улсын начин цолны болзол хангалаа. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум...

img

5 цагийн дараа

Соёолон насны морьдын уралдаанд айргийн тавд орсон хүүхдүүдэд батламж гардууллаа

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан Үндэсний их баяр наадмын Соёолон насны морьдын уралдаанд айр...

img

4 цагийн дараа

Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 341 хүн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол долдугаар сарын 12-ны байдлаар нийт батлагдсан тохиолдол 12162 мянгад хүрсэн байна. Халдварт...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд