Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Б.Ганбат улсын наадамд анх удаа түрүүллээ

trend

НОРОВЫН ГАНТУЛГА

img

2025 оны 7 сарын 12

img

1

news-img

ӨДРИЙН СОНИНЫ О”АРХИВААС…………..


Өнөө жилийн наа­дамд шинэ бөх түрүүлнэ гэсэн ард түмний таамаг үнэн болов. Гэхдээ Б.Ган­бат зааныг гарьд цолыг алгасч шууд арслан цолд хүрнэ хэмээн тийм ч олон хүн тааварлаагүй байх. Бөх сонирхогч олны дийлэнх нь даян аварга Г.Өсөхбаяр, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нарын нэг түрүүлнэ гэц­гээж байсан. Сар шинийн барилдаанаас хойш л
Санжаадамбын тухай яриа гарч, наадмаар яа­даг бол, цаад чинь наа­дамд ч сааралтдаг нөхөр шүү, гэхдээ л тун чиг задгай барилдах юм, ер нь түүнийг тогтоох хүн ховор л харагдаад байх шиг хэмээн хот хөдөөгүй л цуурч байлаа. Сан­жаа­дамба уг яриа хөөрөөг нь бат­лах гэсэн мэт заал танхимын хэд хэдэн ба­рилдаанд хэнд ч тахимаа өгсөнгүй.
Тэгсгээд л наа­дамтай золгосон доо. Гэ­тэл наадмын түрүү, бө­хийн өнгө гэж томтой жи­жигтэйгээ хэлцэж бай­сан залуу бөх дөрвийн да­ваанд яваад өгөв. Говь-Ал­тай аймгийн Чандмань су­мын харьяат, улсын заан Р.Да­вааням агсны хүү Лхагва­доржид элэг бүсээ тайлах нь тэр ээ. Их
ярих, их магтах ийм л хортой байдаг даа гэж учир мэдэх хүмүүс халаг­лаж харагдсан. Үнэн­дээ олон түмний эрт­нээс хэт их итгэл найдвар хүлээл­гэсэн явдал нь залуу бөхийн бяр тэнхээг нь бус сэтгэл зүрхний нь угт орших тийм нэг нан­дин зүйлийг нь мохоосон бололтой. Мөн гурвын даваанд “Бөх билэгт” дэв­жээнийх нь багш, Архан­гай аймгийн
Батцэнгэл сумын харьяат заан Д.Хи­шигдорж түүнийг амлаж аваад бараг л барил­дал­гүй
тахимаа өгчихсөн. Нутгийн хүүгээ дэмжиж, гар амар даваа ахиулсан нь Санжаадамбад
муу­гаар нөлөөлчих шиг са­нагдсан. Учир нь түүнийг гар хөнгөн давуу­лалгүй гурвын давааны төгсгөлд үе тэнгийн залуучуудтай нь тунаж үлдээх байлаа. Тэгж барилдааныг
нь задгайлж өгөх байлаа. Хэрвээ гурвын даваанд жаахан барил­даан хий­сэн бол яалаа ч гэж дөр­вийн даваанд биеэ барьж бээ­вэгнэн Д.Лхагвадор­жид шороодохов дээ.

Өөр нэг бөхийг бас онцолмоор байгаа юм. Тэр бол Төв аймгийн Баянцогт сумын харьяат,
улсын залуу харцага Ө.Даваабаатар. Жинхэнэ торгон ирэн дээрээ яваа хүчтэн өнөө жилийн наа­дамд зодоглосонгүй. Мон­гол Улсын гавьяат тамирчин, даян аварга А.Сүхбат аваргыг
зодог тайлсны дараа жилийн наадмуудад сэтгэл дагаад ч тэр үү, уран хурц барил­даан  огт гарахгүй байгаа юм шиг нэг л уйтгартай болчихсон
санагддаг.

Харин түүний гарын шавь Ө.Даваабаатар баг­шийнхаа уран сүлжээ мэ­хийг уралдуулан хийж,
ёстой нэг бужигнуулж эхэл­сэн юм. Одоогоос хоёр жилийн өмнөх наа­дамд тэрээр шинэхэн
арс­лан Д.Азжаргалыг дөр­вийн даваанд, залуу начин Т.Өсөх-Ирээдүйг тавын даваанд,
хүчтэй заан Д.Раг­чааг зургаа­гийн даваанд өвдөг­лүүлж хар­цага цолны болзол ханга­сан
билээ. Өнгөр­сөн жил тавын даваанд Баянхон­го­рын Д.Батболд харца­гад тахимаа өг­сөн.
Яа­гаав, усан бороонд баа­хан бөхчүүд хальтирч унаад амаа бариад бай­гаагүй юу.
Тийм л юм бол­сон. Дараа нь өнөө Бат­болд­тойгоо Ламын гэгээ­ний ойд, үнд­сэндээ
нутагт нь очиж барил­даад давж түрүүлснийг манайхан мэднэ. Ийм л иртэй залуу харцага
маань бэртлийн улмаас барилдсангүй. Аварга Д.Сумьяабазар, гарьд Б.Гантогтох нар зодог­лохгүй гэдгээ наад­мын өмнө мэдэгдэж байсан билээ.

Наадамд уламжлал
ёсоор 512 бөх зодог­ло­сон. Хэн хэн улсын цолонд хүрсэн, бөхийн барил­даан хэрхэн өр­нөс­нийг олон түмэн бүгд үзсэн учир тэр бүгдийг дурдахаас татгалзав. Гэх­дээ уншигч олонд сонир­хуулалгүй орхиж болом­гүй зүйлс багагүй байна аа. Нэгийн даваанд
ул­сын заан Ч.Бям­бадорж, улсын на­чин Д.Доржбат нар цэр­гийн хүүд тахи­маа өглөө. 1964 оны алдарт луу жилт­нүүдийн нэг Бям­ба­дорж заан ийнхүү нэгийн даваанд элэг бүсээ тайлж байхад төрсөн хүү нь төрийн наадамд тав давж байх жишээний. Өнгөр­сөн
жилийнхийг бодоход цэрэг харьцангуй цөөхөн зодоглосон юм уу даа.

90 гаруй улсын цолтон, тийм хэмжээний цэрэг барилд­сан гэсэн. Хоёрын даваа эхлэхийн
өмнө цэнгэл­дэхэд усархаг бороо ороод товлосон цаг мину­таасаа багагүй хойшил­лоо.
Үзэгчид хоёрын да­ваанд ч яахав, маргааш тавын даваанаас л битгий бороо ороосой
гэж залбирч байлаа. Л.Цэвээн, “дүүгүүр” М.Болдбаатар, Говь-Алтайн Д.Бадрах гээд
ахмад начингууд зодог­лодгоороо зодог­лож, нэг даваад хоёрын даваанд аймгийн начингуудад
тахимаа өгсөн.

Залуу начингуудаас Дорнодын Д.Цогзолдорж, Увсын Б.Насандэл­гэр нар аймгийн харцага Буянжар­гал,
аймгийн начин Элбэгбаяр нарт өвдөглөв.

Гурвын даваанд улсын цолтнууд нутгийн залуусаа гарыг нь амраадаг жишиг бий. Уг жиш­гийн
дагуу заан Ч.Батзориг өөрийн­хөө багшийн хүү Б.Заяа­ман­дахыг, харцага Ц.Магалжав
Ч.Булганхүүг, начин М.Жамьян­пүрэв Т.Санчирыг, Б.Адьяахүү Ш.Жаргалсайханг, Ц.Цогтжаргал
А.Отгонбаатарыг амласан. Ч.Бат­зориг заан, Ц.Магалжав харцага хоёрын хувьд арай
л эрт тахимаа өгчихсөн санагдсан. Гурвын давааны төгс­гөлд Өвөрхангайн Б.Сангисүрэн
Увсын П.Бүрэн­төгстэй, Архангайн Р.Пүрэвдагва Говь-Алтайн Л.Цэ­рэнтогтохтой учраа
таарсан. “Дээрээ татаасгүй хэд нь ингээд л үлддэг юм даа” гэх яриа чих дэлсч байлаа.

Үндэсний бөхийн шинэчилсэн дүрмийн дагуу дөрвийн даваа оноолтоор барилддаг. Энэ да­ваанд Б.Сангисүрэн, А.Отгон­баа­тар, Ш.Жаргалсайхан нарын шилдэг залуу аймгийн арслангууд
харцага Д.Баасандорж, Ө.Бат-Орших, начин Г.Эрхэмбаяр нарт өвдөг шороодож дараа жилийн
наадмыг хүлээхээс аргагүйд хүрэв. Гунаажавын Эрхэмбаяр начин Ш.Жаргалсайханыг улсын
наа­дамд хоёр удаа ийнхүү өвдөг­лүүлж, Завхан нутгийнхныг гом­доож байгаа юм. 2006 онд тэрээр начны даваанд унагаж уйлуулж байсан. Нутгийн бөхөө улсын цолонд хүргэх гэж Завханыхан мөн ч олуулаа хэлхэлдэж харагдсан. Бөхчүүд нь, нэртэй бизнесменүүд
нь бүгд л байсан. Гэвч Жаргалсайхан Эрхэмбаярыг бараагүй ээ. Дөр­вийн давааны оноолт зарим бөх­чүүдэд нь ийн хатуурхаж байхад, зарим нэгэнд нь азтай ч гэдэг юм уу, арай
ч гэмээр юм уу, их л зөөлөн байсан. Тухайлбал, Б.Заяамандах нутгийн ах Ц.Мягмарсүрэнтэйгээ
таардаг байгаа. Юу юугүй л гуяа алгадаад туг тойроод гүйчихэв. Заан аавынхаа шавь болох Ч.Бат­зориг, Ц.Мягмар­сүрэн нараар гурав, дөрөв давж санасандаа хүрсэн тэрээр Д.Азжаргал арс­лангаар тав давж, ногоон гэрлээр л начин болж байгаа юм. Түүний хувьд улсын наадамд хоёр, гурав л зодоглож байгаа болов уу. Азтай байгаа хэрэг шүү.

Харин сүүлийн арваад жил начны тааварт орж, дөрөв, тавын даваанд л дандаа луугаруудын
гарт “шархдаж” нүдэндээ нулимс­тай дараа жилийн наадмыг хүлээж явсан Увс аймгийн Сагил сумын харьяат, цэргийн хурц арслан А.Бямбажав, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн арслан Т.Санчир нар улсын цолонд хүрэхэд наадамчин олон уухайлан баяр хүргэж байлаа. Олон жил хүлээсэн цол гэдэг авч байгаа эзэндээ ч тэр, өөрөө
хүртэж буй мэт баярлах наадамчин олонд ч тэр үнэхээр үнэтэй байдаг юм билээ. Наадмын өмнө найраанд орлоо хэмээн барилдах эрхээ хасуулж явсан А.Бямбажав начнаар тогтолгүй харцага цолны болзлыг шууд хангасан.

Ер нь өнөө жил Увсынханд ээлтэй сайхан наадам болов уу даа. 1991 оноос хойш Увсын цэн­хэр
хязгаараас улсын наадмын түрүү бөх тодроогүй юм. 1991 онд ардын хувьсгалын 70 жилийн
ойгоор О.Балжинням аварга П.Сүх­бат гарьдаар ес даван түрүүлж, тугийн мандал руу
эрчээрээ гүйж ирээд, уулын оройгоос нисэх бүргэд адил дээш хөөрөн дэвхэрч баярлаж
байв. Тэгтэл өнөө жил Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын заан
Батжаргалын Ганбат ес даван түрүүлж, наадамчин олноо баяс­галаа. Түүнийг төрийн
наадамдаа түрүүлээсэй хэмээн ард түмэн олон жил хүлээсэн дээ.

“Залуу зургаан заан” хэмээн монгол бөхийн нэгэн өнгө, үзэгдэл болж явсан хүчтэнүүдээс заан цолтойгоо үлдсэн нь ганцхан Б.Ганбат байлаа.

Сүүлийн хоёр, гурван жилийн наадмыг түүнийх гэсэн яриа байдаг байв. Гэвч тэрээр дандаа л
азгүйт­дэг байсан. 2008 онд До.Ганхуя­гийг түрүүлдэг жил шөвгийн дөрөвт гурван залуу
бөхтэй Ганбатыг үлдэж, наймын даваанд ам авахаар явахад наа­дамчин олон Ганбатын
наадам болчихлоо шүү гэж байтал тэр Нямдоржийн Ганбаатар гарьдад хийн дээрээ ганц
хүчтэй татуулаад л унаж бай­сан. Өнгөрсөн жил тавын даваанд Ц.Сумъяабэйс начинд
унаад олны урмыг бүр нэг хугалж орхисон билээ. Тэгтэл өнөө жил залуу заан М.Өсөхбаяр,
арс­лан Х.Мөнхбаа­тар, даян аварга Г.Өсөхбаяр нарыг цувуулан орхиж, гарьд цолыг
алга­сан шууд арслан цолонд хүрлээ. Жилийн жилд дунд шөвөгт үлдээд, заримдаа шөвгөрч
ч чадалгүй унаж түмэн олныхоо гомдож, гуньсан сэтгэлийг нь тэр хаврын бороо шиг
сэлбэлээ. Даанчиг сайхан.

Шинэхэн цолтнууд төрийн тэргүүнээс цол тэмдгээ гардаж аваад индэрт суух нутгийнхандаа арай л элгэмсүү хандах ажээ. Ухаандаа, шинээр харцага цол хүртсэн Увс нутгийн хөвгүүд
болох С.Мөнхбат, А.Бямбажав нар Б.Бат-Эрдэнэ аваргын өмнүүр зүтгэж байгаад Монгол
Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт үнсүүлж байгаа нь харагдсан. Б.Ганбат заан ч
ялгаагүй, бас л аваргын өмнүүр зүтгээд Дорлигоо даргадаа хацраа өгөв.

Д.Дэмбэрэл дарга болохоор Ховдоос төрсөн начныхаа хоёр хацрыг үнсээд, бусадтай нь зүгээр гар барьж ч байх шиг. Үүний цаана нутаг ус гэх торгон утас хөврөөд байгаа юм л даа.

Булганы Бүрэгхангайн Д.Баа­сандорж харцага төрсөн эгчийнхээ хүү болох М.Өсөхбаяр заантай зургаагийн даваанд тунасан, Сэ­лэн­гийн өндөр Ч.Баянмөнх арслан Л.Пүрэвжав харцагаар тав давж хүчээрээ начин болсон, Дундговь аймгийн харьяат, “Хур харцага” дэвжээний
бөх А.Алтанхуягийг М.Баяржавхлан заан Пүрэвжаваас харцагаас нь урьтаж амлаж унагасан гээд наадмын сонин дуусахгүй ээ. Ингээд уншигч олондоо бөхийн барилдааны дүй­зийг гурвын даваанаас толилуулж байна.

Н.ГАНТУЛГА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Долоодугаар сарын 12-13-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн нутгаар ахиухан...

img

5 цагийн дараа

Аймгийн арслан М.Бэлгүтэй улсын начин цолны болзол хангалаа

“Дорнын Хүчтэн” дэвжээ, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 ангийн бөх аймгийн арслан М.Бэлгүтэй тав давж, улсын н...

img

5 цагийн дараа

Аймгийн арслан Ш.Отгонтөгс улсын начин цолны болзол хангалаа

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Ш.Отгонтөгс улсын начин цолны болзол хангалаа. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум...

img

4 цагийн дараа

Соёолон насны морьдын уралдаанд айргийн тавд орсон хүүхдүүдэд батламж гардууллаа

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан Үндэсний их баяр наадмын Соёолон насны морьдын уралдаанд айр...

img

4 цагийн дараа

Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 341 хүн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол долдугаар сарын 12-ны байдлаар нийт батлагдсан тохиолдол 12162 мянгад хүрсэн байна. Халдварт...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд