Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

“Найрамдлын Эрдэнэс” зусланд амарч байсан 33 хүүхдийг тусгаарлан эмчилж байна

trend

Админ

img

2025 оны 7 сарын 18

img

46

news-img

“Найрамдлын Эрдэнэс” зусланд гарсан нөхцөл байдлын улмаас үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн түр зогсоогоод байсан. Шуурхай комиссын хурлыг өнөөдөр яаралтай хийж, шийдвэр гаргалаа. Хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Захиргаа удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Зуслангийн удирдлага, эмч, багш нар, ЭҮТӨҮГ-ын Гамшгаас хамгаалах штаб болон холбогдох албаны мэргэжилтнүүд оролцжээ.

Зуслангийн тавдугаар ээлжинд амрахаар ирсэн 322 хүүхдээс одоогийн байдлаар 30 хүүхэд “Эрдэнэт сувилал” цогцолборт тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байна. Мөн Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвд гурван хүүхэд, хоёр багшийг эмчийн зааврын дагуу эмчилж байна. Нийт 33 хүүхэд, хоёр багшийг тусгаарлаж, шинжилгээний хариу хүлээхээр болжээ. Харин ямар нэгэн зовиур шинж тэмдэггүй хүүхдүүдийг өнөөдөр эцэг, эхэд нь хүлээлгэн өглөө. Гэхдээ шинжилгээний хариу гартал тодорхой хэмжээний хяналтад байлгахаас гадна бүлгийн багш, эцэг, эхийг бүх талын мэдээлэл авч байхыг сануулжээ.

“Найрамдлын Эрдэнэс” зусланд долоодугаар сарын 12-д тавдугаар ээлжийн 322 амрагч хүүхэд иржээ. Наадмын дараах энэ ээлжинд 3х3 сагсан бөмбөгийн хөтөлбөрийг багтаасан байна. Харин амрагч хүүхдүүдээс толгой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн учраас долоодугаар сарын 14, 15, 16-ны өдрийн хоолны дээжийн сорьц, 50 ширхэг орчны эрүүл зүйн арчдасын дээжийг авчээ. Мөн шүүлтүүртэй болон ундны усны дээж, шинж тэмдэг илэрч эмнэлэгт хэвтсэн хүүхдүүд, гал тогооны ажиллагсдыг вирусийн шинжилгээнд хамруулаад байна. Иймээс өнөөдрөөс эхлэн “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн үйл ажиллагааг хааж ариутгалын ажлыг эхлүүлжээ.

Харин зусланд дараагийн амрагч хүүхэд авах эсэх асуудлыг шинжилгээний хариу гарсны дараа шийдвэрлэхээр болжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд

УИХ-ын 126 гишүүнтэй шинэ парламентын ес дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол баталсан. Ү...

img

8 цагийн дараа

ОБЕГ-ын алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байна

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өглөө. Баяр наадмын амралтын өдрүүдэд Дор...

img

7 цагийн дараа

Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өнөөдөр Казахстаны багтай тоглоно

БНХАУ-ын Шэнжэнд зохиогдож буй Азийн эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах “FIBA Women’s Asia Cup 2025” тэмцээнд...

img

6 цагийн дараа

Хуучны автомашины үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ

Монгол улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Сүхбаатарын талбайд...

img

5 цагийн дараа

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчлэх ажлын хүрээнд зарим байршилд хийгдэж дууссан авто замын мэд...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд