мэдээ
Зургаа дахь удаагийн сарлагийн наадам Хөвсгөл аймагт болно

Админ
2025 оны 7 сарын 18

29

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Даланбулагт “Хоймор нутаг-Сарлаг наадам 2025” арга хэмжээ долоодугаар сарын 21-22-ны өдрүүдэд болно. “Сарлаг”-ийн баяр наадам хүрээгээ тэлсээр аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл нутагт зургаа дахь удаагаа болох гэж байна. Наадмыг зохион байгуулснаар сарлаг үхрийн үнэ цэнийг таниулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй уламжлалт мал ахуй, нүүдэлчин өв соёлоо хадгалан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулахыг уриалах зэрэг олон давуу талтайг зохион байгуулагчид онцоллоо. Мөн наадмын үеэр зочид, жуулчдад орон нутгийн бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах боломж гарах болсныг олон удаагийн арга хэмжээгээ харуулжээ.
“Хоймор нутаг – Сарлаг наадам 2025” арга хэмжээний үеэр эрдэм шинжилгээний хурал, тохоштой ганган сарлаг үзүүлбэр, сарлаг бугуйлдах, булгиулах тэмцээн болохоос гадна үндэсний бөхийн барилдаан, сур харвааны шилдгүүдийг тодруулна.
“Сарлаг”-ийн наадмыг санаачлагчид олон арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж байна. Сарлагийн түүхий эдээр химийн хольцгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр олон улсын болон шинжлэх ухааны байгууллага, малчид, хоршоод, үндэсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, аялал жуулчлалын нэг хэсэг болгон өргөжиж байгааг олон удаагийн арга хэмжээ харуулжээ.
Хамгийн олон сарлагтай таван аймгийн нэг Хөвсгөл нутгийнх болжээ. Хөвсгөлийн 22 сумын малчид 174800 гаруй толгой сарлаг маллаж байна. Мөн энэ удаагийн наадмыг зохион байгуулагч Алаг-Эрдэнэ сумын малчид орлогынхоо 30 гаруй хувийг сарлагаас авдаг байна.
Ташрамд дуулгахад, 2024 онд улсын хэмжээнд 13 аймгийн 132 суманд нийт 999.400 гаруй толгой сарлаг тоологджээ





УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд
УИХ-ын 126 гишүүнтэй шинэ парламентын ес дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол баталсан. Ү...
8 цагийн дараа
ОБЕГ-ын алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байна
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өглөө. Баяр наадмын амралтын өдрүүдэд Дор...
7 цагийн дараа
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өнөөдөр Казахстаны багтай тоглоно
БНХАУ-ын Шэнжэнд зохиогдож буй Азийн эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах “FIBA Women’s Asia Cup 2025” тэмцээнд...
6 цагийн дараа
Хуучны автомашины үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Монгол улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Сүхбаатарын талбайд...
5 цагийн дараа
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчлэх ажлын хүрээнд зарим байршилд хийгдэж дууссан авто замын мэд...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд