мэдээ
Баярын үеэр усны осол, объектын гал түймэр, үерт нийт 20 хүн амь насаа алдсанаас зургаа нь хүүхэд байна

Админ
2025 оны 7 сарын 21

26

Баярын амралтын өдрүүдэд онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд 513 орчим албан хаагч ажилласан байна.
Энэ өдрүүдэд эрэн хайх аврах ажиллагааны 21, объектын гал түймрийн 45, ой, хээрийн гал түймрийн 11, усны ослын 16, голд болон шаварт суусан ес, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн гурав, мал амьтны гоц халдварт өвчний нэг, нийт 106 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
Энэ хугацаанд усны ослоор 17, объектын гал түймэрт нэг, үерт хоёр нийт 20 хүн амь насаа алдсанаас зургаа нь хүүхэд байна. Тухайлбал, нийслэлийн нэг дүүрэг, найман аймгийн 10 суманд усны ослын 16 тохиолдлоор 13 том хүн, дөрвөн хүүхэд амиа алдсан байна. Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд ихээр амарч зугаалдаг 19 аймгийн 24 гол, долоон нууранд давхардсан тоогоор онцгой байдлын байгууллагын 1720 алба хаагч, цагдаагийн байгууллагын 664 алба хаагч, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын 160 ажилтан, сайн дурын бүлгийн 368 хүн нийт 2912 хүн, 656 техниктэйгээр хөдөлгөөнт эргүүлийн арга хэмжээг зохион байгуулжээ.
Өнгөрсөн 2024 онд улсын хэмжээнд 102 хүн гол, усанд живж амь насаа алдсанаас 17 нь насанд хүрээгүй хүүхэд байсан байна.
Гол, усны осол нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдэл болоод бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхисон зэрэг нийтлэг шалтгаанаас үүдэж байгаа тул иргэд та бүхэн сонор, сэрэмжээ дээшлүүлэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй, зориулалтын бус хийлдэг завь ашиглахгүй байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг сэрэмжлүүлж байна.
Б.СОЛОНГО





Хүрэн манжингийн үнэ буурчээ
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
7 цагийн дараа
Этүгэн Ирвэсүүд баг наймдугаар сарын 18-нд Японы Nippon Sport Science их сургуулийн багтай эхний тоглолтоо хийнэ
2024-2025 оны “Оюутны лиг”-ийн аварга ЭТҮГЭН ИРВЭСҮҮД баг 2025 оны наймдугаар сарын 18-аас 24-ний өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу (Hangzhou...
7 цагийн дараа
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын ...
7 цагийн дараа
О.Жаргалсайхан: Японы эзэн хааны айлчлал хүн хоорондын оюун санааны хамтын мэдрэмж, харилцан хүндэтгэл рүү илүү хөтөллөө
Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито болон эрхэм дээд хатан Масако нарын Монгол улсад хийсэн айлчлалын талаар Монгол Улсын Соё...
6 цагийн дараа
Г.Занданшатар: Ард иргэдийн оролцоотой байх ёстой болохоос авлигын цавчаа, шахааны уурхай байж болохгүй
-“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ҮЕД ТӨЛӨВЛӨСӨН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР КОМПАНИЙН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ГҮЙЦЭТГЭЛ ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд