Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 21

Валютын ханш

value

гадаад

Оросын эсрэг 18 дахь хориг арга хэмжээ

trend

Админ

img

2025 оны 7 сарын 21

img

46

news-img

Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас Европын Холбооны гишүүн орнуудын төлөөлөгчид ОХУ-ын эсрэг авах 18 дахь багц хориг арга хэмжээг баталсан тухай “Бид байр сууриндаа тууштай зогсоно. Европын Холбоо өнөөдрийг хүртэлх Оросын эсрэг хамгийн хатуу багц хориг арга хэмжээг дөнгөж сая баталлаа. Бид Кремлийн цэргийн төсвийг цаашид улам хязгаарлаж, “сүүдрийн флот”-ын 105 хөлөг онгоцыг хоригт хамруулж, мөн Оросын банкуудын санхүүжилтийг хязгаарлаж байна” гэж мэдэгдэв. Энэхүү шинэ хориг арга хэмжээний зорилго нь Оросын газрын тосыг гуравдагч орнуудад экспортлох замаар олж буй орлогыг улам хязгаарлах, тус улсын санхүүгийн салбарт цохилт өгөх явдал юм. Үүнээс гадна “Умардын урсгал” хий дамжуулах хоолойн үйл ажиллагааг сэргээх, мөн “Умардын урсгал-2” хоолойг ашиглах боломжийг бүрмөсөн хааж байгаа юм байна. Өнгөрсөн зургаадугаар сард болсон Европын Холбооны гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын дараа шинэ багц хоригийг тохиролцох ёстой байсан боловч Словакийн ерөнхий сайд Роберт Фицо хориг тавьсан учир уг үйл явцад саад учруулсан юм. Харин энэ удаа Словакийн тал буулт хийснээр зөвшилцөлд хүрчээ.

Германы канцлер Фридрих Мерц Европын Холбооны Оросын эсрэг баталсан 18 дахь багц хориг арга хэмжээг сайшаан хүлээн авч “Европын Холбоо одоо Оросын эсрэг 18 дахь багц хориг арга хэмжээнд тохиролцсон нь сайн хэрэг. Энэ нь банк, эрчим хүч, цэргийн үйлдвэрүүдийг онилсон бөгөөд Оросыг Украинд хийж буй дайнаа санхүүжүүлэх боломжийг нь сулруулна. Бид Орост дарамт үзүүлсээр байх болно” гэж мэдэгдэв. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Европын Холбоонд талархал илэрхийлж “Энэ 18 дахь багц хориг арга хэмжээ нь Оросын танкерийн флот, зөвхөн хөлөг онгоцууд ч биш, хар сүлжээний ахмадууд болон нефтийн мөнгөөр аллагыг санхүүжүүлэхэд оролцож буй компаниудад ч дарамт үзүүлэх болно. Бид энэ дарамтыг үргэлжлүүлнэ. Европын Холбоо Оросын “Умард урсгал” хий дамжуулах хоолойг бүрмөсөн хориглож,Оросын газрын тосны үнийг баррель тутамд нь илүү хатуугаар хязгаарласан” гэж мэдэгджээ.

Европын Холбооны 18 дахь багц хориг арга хэмжээ:

  • Шинэ хориг арга хэмжээний хүрээнд Европын Холбооны орнууд Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг хянаж, тогтмол шинэчлэхээр тохиролцсон бөгөөд хязгаарлалт нь тухайн зах зээлийн дундаж үнээс 15%-иар доогуур байх ёстой.
  • Эхний шатанд үнэ 60 ам.доллараас 47.60 ам.доллар хүртэл бууруулна.
  • Оросын газрын тосны бүтээгдэхүүн (автомашины түлш, онгоцны түлш, мазут)-ийг Европын Холбоо руу импортлохыг хориглож, гуравдагч улсуудаар дамжин орж ирэх боломжийг хаана.
  • Санхүүгийн гүйлгээгээр хоригийг тойрон гарахыг оролдсон гуравдагч орны компаниудтай хийх гүйлгээг хориглоно.
  • Оросын “сүүдрийн флот” хэмээн нэрлэгддэг 100 гаруй хөлөг онгоцыг хоригт оруулжээ. Эдгээр онгоцнууд Европын Холбооны боомт руу нэвтрэх, Европын Холбооны компаниудаас даатгал, санхүүжилт, засвар үйлчилгээ авах эрхгүй болно.

Үүнд нийт тээврийн 450 орчим хөлөг онгоц хамаарна.

  • Нэмэлтээр Оросын 22 банкны эсрэг хориг тавьсан ба эдгээрийг SWIFT системээс салгаж, санхүүгийн бүх гүйлгээг нь бүрэн хориглоно.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хүрэн манжингийн үнэ буурчээ

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...

img

7 цагийн дараа

Этүгэн Ирвэсүүд баг наймдугаар сарын 18-нд Японы Nippon Sport Science их сургуулийн багтай эхний тоглолтоо хийнэ

2024-2025 оны “Оюутны лиг”-ийн аварга ЭТҮГЭН ИРВЭСҮҮД баг 2025 оны наймдугаар сарын 18-аас 24-ний өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу (Hangzhou...

img

7 цагийн дараа

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын ...

img

7 цагийн дараа

О.Жаргалсайхан: Японы эзэн хааны айлчлал хүн хоорондын оюун санааны хамтын мэдрэмж, харилцан хүндэтгэл рүү илүү хөтөллөө

Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито болон эрхэм дээд хатан Масако нарын Монгол улсад хийсэн айлчлалын талаар Монгол Улсын Соё...

img

6 цагийн дараа

Г.Занданшатар: Ард иргэдийн оролцоотой байх ёстой болохоос авлигын цавчаа, шахааны уурхай байж болохгүй

-“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ҮЕД ТӨЛӨВЛӨСӨН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР КОМПАНИЙН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ГҮЙЦЭТГЭЛ ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд