Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Монголын залуу тамирчид  Азийн цомын тэмцээнээс 16 медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүллээ

trend

Админ

img

2025 оны 7 сарын 21

img

30

news-img

Олон улсын жүдо бөхийн холбооны хуваарьт багтсан Азийн цомын тэмцээнд Монголын залуу жүдочид амжилттай оролцож, 5 алт , 3 мөнгө , 8 хүрэл  нийт 16 медаль хүртэн, багийн дүнгээр тэргүүллээ

Азийн цомын тэмцээнээс Монголын жүдочид 16 медаль хүртсэн байна.

Тодруулбал, таван алт, гурван мөнгө, найман хүрэл медальтай эх орондоо ирж байна. Хонконгт болсон энэхүү тэмцээнд Азийн 13 орны өсвөрийн 120 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас эрэгтэй 15, эмэгтэй 12 жүдоч өрсөлдөв. Харин залуучуудын ангилалд 12 орны 160 тамирчин зодоглосны 34 нь монголчууд байлаа.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Далайцэрэн, 60 кг-д Н.Тэгш-Очир, охидын 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ, 52 кг-д Б.Гүндэгмаа, 57 кг-д Г.Энхжин нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэгвэл охидын 48 кг-д А.Хонгорзул, 52 кг-д Л.Булган, хөвгүүдийн -90 кг-д Т.Доржсүрэн нар мөнгөн медаль хүртсэн байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 48 кг-д П.Эрдэнэбулган, 63 кг-д Л.Нармандах, П.Нандинцэцэг, 70 кг-д Э.Анужин, хөвгүүдийн 55 кг-д А.Тэмүүжин, 60 кг-д Б.Цолмон-Од, Б.Тэмүүжин, 81 кг-д Б.Мөнгөндөл нар хүрэл медалийн тавцанд зогсов.

Тус тэмцээнийг багийн дүнгээр Монголын баг тэргүүлсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд “Степа Арена”-д болох аж.

 

Б.СОЛОНГО

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хүрэн манжингийн үнэ буурчээ

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...

img

7 цагийн дараа

Этүгэн Ирвэсүүд баг наймдугаар сарын 18-нд Японы Nippon Sport Science их сургуулийн багтай эхний тоглолтоо хийнэ

2024-2025 оны “Оюутны лиг”-ийн аварга ЭТҮГЭН ИРВЭСҮҮД баг 2025 оны наймдугаар сарын 18-аас 24-ний өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу (Hangzhou...

img

7 цагийн дараа

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын ...

img

7 цагийн дараа

О.Жаргалсайхан: Японы эзэн хааны айлчлал хүн хоорондын оюун санааны хамтын мэдрэмж, харилцан хүндэтгэл рүү илүү хөтөллөө

Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито болон эрхэм дээд хатан Масако нарын Монгол улсад хийсэн айлчлалын талаар Монгол Улсын Соё...

img

6 цагийн дараа

Г.Занданшатар: Ард иргэдийн оролцоотой байх ёстой болохоос авлигын цавчаа, шахааны уурхай байж болохгүй

-“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ҮЕД ТӨЛӨВЛӨСӨН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР КОМПАНИЙН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ГҮЙЦЭТГЭЛ ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд