Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Дэлхийн I дайны үед живсэн хөлөг онгоцны үлдэгдлийг 100 гаруй жилийн дараа олжээ

trend

Админ

img

2025 оны 7 сарын 23

img

515

news-img

Их Британийн хааны тэнгисийн цэргийн флотын дэлхийн I дайны үед живсэн хөлөг онгоцны үлдэгдлийг шумбагчид 100 гаруй жилийн дараа олжээ. Сайн дурын байгуууллагынхан “HMS Notting­ham” гэдэг нэртэй уг хөлөг онгоцыг Английн арлын эргэн тойронд сүйрсэн хөлөг онгоцнуудын байршлыг тогтоох зорилготой “ProjectXplore” олон улсын төслийн 10 шумбагчийн баг Шотландын эргээс 90 гаруй км зайд илрүүлсэн юм байна. Ойролцоогоор 14 м өндөр хөлөг онгоцыг 1916 оны наймдугаар сарын 19-нд Германы шумбагч онгоцноос торпедоор харвасны улмаас хөлгийн багийн 38 гишүүн амь үрэгджээ. Энэ сард “ProjectXplore” төслийнхөн баримтжуулах хүртэл 82 м-ийн гүн дэх хөлгийн байршил нууц хэвээр байсан юм байна. Хөлөг онгоцны нэрийн тамга, хэмжээ, тоног төхөөрөмж зэрэг нь дайралтын үеийн мэдээлэлтэй тохирч байгаа тул судлаачид огтхон ч эргэлзэхгүй болсон ажээ. Шумбагчид хааны тэнгисийн цэргийн хөх титэм бүхий тамгатай оройн хоолны цагаан таваг, мөн бусад олон батлах баримтыг олж илрүлжээ. Үнэндээ бол Английн “HMS Nottingham” халаг нь тагнуулын үүрэг гүйцэтгэж байхдаа очих гэж байсан боомтын талаас гурван удаа дайралтад өртжээ. Цохилт өгсөн Германы хөлөг онгоцыг өглөө эрт олж харсан боловч багийн гишүүн түүнийг загас агнуурын жижиг усан онгоц хэмээн андуурсан юм байна. Харин цохилт болж, онгоц живж эхлэнгүүт цохилтонд ортсон ахмад 20 офицер болон өөрийн онгоцны багийн бусад 357 гишүүнийг дуудлагаар ирсэн хааны тэнгисийн цэргийн хоёр эсминец онгноцонд хзлээлгэн өгчээ. Дараагийн зуун жил буюу уг хөлөг онгоцны байршлыг тогтоохыг олон удаа оролдсон бүх оролдлого боловч бүгд амжилтгүй болж байжээ.

Өнөөдрийн “ProjectXplore” төсөл нь 2024 оны есдүгээр сараас эхлэн уг хөлөг онгоцны бүртгэл, цахилгаан мэдээ, газрын зураг зэрэг баримт бичгүүдийг судалжээ. Улмаар энэ оны дөрөвдүгээр сард тухайн газар нутгийг дуу авианы локаторууд ашиглан судалж, “HMS Nottingham” хөлөг онгоц сүйрснийг баталгаатай нотлох баримтуудыг илрүүлжээ. Гурван сарын дараа тус газар руу экспедиц ирж, уг хөлөг онгоц мөн гэдгийг баталгаажуулсан юм байна.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Тээврийн хэрэгсэл хулгайлдаг 14-17 насны бүлэг этгээдүүдийг баривчиллаа

Энэ оны долдугаар сарын 25-ны өдрөөс хойш Нийслэл хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн эд анги, тээврийн хэрэгсэл хулгайлдаг 14-...

img

8 цагийн өмнө

Олон улсын хөл бөмбөгийн фестиваль Хонконгт боллоо

Хонконгт Олон улсын хөл бөмбөгийн наадам амжилттай болж өндөрлөсөн нь тус хот ямар ч түвшний уралдаан тэмцээн, түүний дотор Олимпын ...

img

9 цагийн өмнө

Улсын харцага М.Бэлгүтэйн цолны мялаалга наадам болно

2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд Монгол Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэйн цолны мялаалга наада...

img

10 цагийн өмнө

Өнөөдрөөс хааж, шинэчилж буй замууд

Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 120 мянгатын тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн уулзвар...

img

11 цагийн өмнө

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлнэ

2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны ө...

img

12 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд