Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэвэл олон нийт хүлээн зөвшөөрөхгүй учраас огцруулах асуудал дахиад үүсэж магадгүй

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 10 сарын 30

img

20

news-img

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Нийгэмд үүсээд байгаа тулгамдсан асуудал олон байна. Шатахуун, багш, эмч нарын ажил хаялт, цалин нэмэх шаардлага, үүнээс шалтгаалсан иргэдийн ажиллах, амьдрах хэвийн байдал алдагдаж байх шиг. Хууль тогтоогчийнхоо хувьд уг асуудлыг хэрхэн шийдэх ёстой гэж харж байна вэ?

-Өнөөдөр үүсээд байгаа асуудлууд бол тухайн тухайн салбарын асуудал огт биш юм. Энэ бол сүүлийн 10 жил эрх барьж байгаа улс төрийн хүчний хэрэгжүүлсэн төрийн бодлогын алдаа, хариуцлагын тогтолцооны доголдлын илрэл. Төр засгийн байгууллагуудын уялдаа холбоо маш тааруу байгааг, даргын засаглал хойморьт заларч, данхар төрийн оролцоо хэрээс хэтэрснийг илтгэж байна. Төрийн эдийн засаг дах оролцоог бид дахин авч үзмээр байна. Маш удаан ярилаа, одоо засгийн газраас саналаа оруулж ирээд шийдээд явмаар байна. Татвар төлөгчид жилд 30 их наяд төгрөгийн татвар төлж байна, энэ бол маш их мөнгө. Үүнийг бид хөгжилд хэрэгтэй төрийн болон нийгмийн суурь үйлчилгээнд зөв зарцуулбал хангалттай хүрнэ. Гэтэл өнөөдөр татвар төлөгчдийн энэ их мөнгийг данхар том төрийн салбар нэгжийг санхүүжүүлэхээр үр дүн гарахгүй болчихоод байна. Өөрөөр хэлбэл, Татвар төлөгчдийн мөнгийг мангас шиг л ховх сордог гэсэн үг. Тэгэхээр олон яам агентлагийг татан буулгаж нэгтгэе, зарим аймаг сумдыг ч нэгтгэх хэрэгтэй байна. Улаанбаатар хотын хороодын ажил үүргийг бас цэгцлэе, нийслэл эхлээд цахим больё. Гарц шийдэл их байгаа ч МАН засаглаад 10 дахь жилдээ орж байгаа ч дорвитой өөрчлөлт юу ч гарсангүй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хөгжил дэндүү удаан буюу яст мэлхийн хурдаар л явж ирлээ.

-Цэцээс Засгийн газрыг буцаагаад ажлууллаа. Ерөнхийлөгч хоригоо татлаа. Юутай ч Засгийн газар төсвөө баталтал тогтвортой ажиллах боломж бүрдлээ. Гэхдээ энэ Засгийн газар намын болон бусад шалтгаанаар дахиад огцрох эрсдэлтэй гэдгийг улс төр судлаачид ярьж байна. Таны хувьд Засгийн газар цаашид тогтвортой ажиллах тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Хамгийн нэгдүгээрт, тогтворгүй байдлыг эрх баригчид өөрсдөө л үүсгэж байгаа гэдэгт нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, Засгийн газар гэж юу вэ, юу хийх ёстой вэ гэдгээ хаа хаанаа маш сайн ойлгож байх ёстой. Үндсэн үүргийг нь маш товчоор илэрхийлбэл, татвар төлөгчдөөс татвар хурааж авч, түүнийгээ эргээд улс орон, иргэдийн сайн сайхан байдлыг сайжруулахын төлөө төсөвлөх юм. Мэдээж, аливаа үр дүнд хүрэхэд тодорхой хэмжээнд цаг хугацаа хэрэгтэй. Гэтэл тэр хугацаа нь болоод өнгөрчихөөд байхад хулгай луйвар, авлига хээл хахууль тасрахгүй. Улс төр, нийгэм, ардчилал, шударга ёсны индексүүд улам унаад, иргэдийн амьдрал улам сулраад байвал засаг үүргээ гүйцэтгэж чадахгүй, дорой буурай байна л гэсэн үг. Тэгэхээр, Засгийг тогтвортой байлгана гээд энэ бүх муу муухайтайгаа удаан зэрэгцэн оршоод байвал төдий чинээ Монгол Улсын хөгжил дэвшил удааширч, хохирол ихсэнэ.

-Тэгвэл муу ажилласан л бол солих ёстой гэж үү…?

-Тийм. Ийм нөхцөлд заавал сольж байх хэрэгтэй. Тэгэхээр зарчмын хувьд Засгийн газар тогтвортой ажиллах эсэх нь эрх баригчдаас өөрсдөөс нь л хамаарна гэсэн үг. Хулгайч авлигачдаасаа хэр хурдан салж, нэмж төрүүлэхгүй байхав, сонгогчдод амласан хөтөлбөрөө хэр хурдан хэрэгжүүлж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэх вэ төдий чинээ л тогтвортой байна. Мөн эрх баригч МАН зөвхөн улс орны эрх ашгийн төлөө эвлэж нэгдээд явах ёстойгоос тогтвортой байна, эсвэл намын нэр хүнд хэмээн хулгайч, авлигачидтайгаа эвлэвэл олон нийт хүлээн зөвшөөрөхгүй тул огцруулах буюу тогтворгүй байдлын асуудал дахиад үүсэхийг үгүйсгэхгүй. Бусдаар бол өөр хоорондын өс хонзон, үе, бүлэглэлийн зөрчил, эрх мэдэл сандал суудлын төлөөх тэмцлээсээ болж Засгаа тогтворгүй болгоод байж болохгүй л болов уу.

-УИХ-аар ирэх оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байгаа. Төсвийн хувьд та тодорхой байр сууриа илэрхийлдэг гишүүдийн нэг. Одоо төсөв дээр нэмэгдэж орох асуудал нь багш, эмч нарын цалинг хаанаас нь танаад яаж нэмэх үү гэдгийг тооцоолж байх шиг…?

-Өнгөрсөн жилийн төсвийг батлах үед УИХ-ын хоёр ч тогтоол хамт баталсан. Тэр хоёр тогтоолын хэрэгжилт ямар явцтай байгаа, хийгдээгүй үлдсэн ажлууд асуудлууд юу, юу байгааг энэ удаа бас авч хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Мөн тэр үед яригдаж байсан улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хуульчлах асуудал яагаад удаад байгааг тодруулна. Одоо энэ асуудлыг ирэх оны зургадугаар сараас өмнө батлах шаардлагатай байна. Эдгээр дээр нэмээд энэ жил төсөв хэлэлцэх явцад сайжруулах өөрчлөх ямар асуудлууд гарч байна, энэ бүгдийг багтаасан тогтоолын төсөл УИХ-аас батлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Багш, эмч нарын цалинг нэмэх боломж бол энэ төсөвт байгаа. Тэвчиж болох зардлууд, үр дүн хэрэгцээ шаардлага нь тодорхойгүй хөрөнгө оруулалтууд тоног төхөөрөмжүүдээс зардлыг нь багш эмч нарын цалинд хуваарилах боломж бий. Мөн зарим төрийн өмчийн компани, хөрөнгийг зарж борлуулж мөнгө босгож болно. Цаашдаа төрийн албан хаагчдын цалин хөлсний бодлогыг салбар салбараар нь биш, гүйцэтгэлийн үнэлгээтэй уялдуулсан тогтолцоог бий болгох чиглэлээр хууль эрх зүй, бодлогын шинэчлэл хийх шаардлагатай байгаа.

-МАН-ын хувьд УЗ-өө хуралдуулсан. Асуудлаа УЗ-өөрөө хэлэлцье гэж байх шиг. Харамсалтай нь тэдний хүслээр асуудал шийдэгдэхгүй байх шиг. Тэгэхээр шат бүрдээ хуваагдсан эрх баригч нам бодит байдал дээр эрх барих статусаа алдсан гэж үзэж байгаа. Тэгвэл УИХ-д 42 гишүүнтэй бүлэг төрийг хямралаас гаргаж Засгаа авах шаардлагатай юм биш үү. Энэ чиглэлд АН шийдэмгий явах ёстой гэдэгт та хувьдаа ямар бодолтой байна вэ?

-МАН-ын Удирдах зөвлөл өргөтгөсөн хурал хийсэн. Тус хурлаасаа үүссэн асуудлаа шийдэх ажлын хэсэг гаргасан гэсэн мэдээ байна. Улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Тиймээс эрх баригчид энэ өнцгөөс харж, асуудлаа хурдан шуурхай шийдээд улс орны өмнө иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байгаа юм. Хууль, шүүхийн асуудал бол тусдаа. Ардын нам маань “Эвтэй байхдаа хүчтэй” уриан дор энэ олон жил засаглахдаа эвтэй найртай хулгай хийх, эсвэл хулгай, авлигын хажуугаар эв нэгдлээ бодон дуугай байж болохгүй болжээ. Тэгвэл одоо уриагаа Доголон Төмөр хааны хэлсэнчлэн “Шударга байхдаа хүчтэй”-гээр сольж, яг энэ зарчмыг хэлбэрэлтгүй мөрдөж ажиллах нь зөв байх. АН бол хуулиараа сөрөг хүчин. Тиймээс бид эрх баригчдын зөвийг тултал дэмжиж, бурууг таслан зогсооно. Учир нь тэгэж байж үр дүнд нь олон нийт, Монгол хожино.

-Бид дотроо хямралтай байгаа. Харин биднийг гаднаас хэрхэн харж байгаа бол. Монгол Улсын хувьд гадаад хөрөнгө оруулалт эдийн засгийг сэргээх хамгийн том боломж гэж үздэг. Тэгвэл улс төрийн нөхцөл байдал, дотоод зөрчилдөөн, ирэх оны төсөв зэргийг хараад гадны хөрөнгө оруулагчид яаж байгаа бол…?

-Таны хэлдэгээр бид баахан хулгай ярьдаг, хулгайч цоллодог болчихлоо. Гэхдээ бас ярьж байгаа шигээ яг бариад хариуцлага хүлээлгээд төсөвт, улсад учирсан хохирлыг барагдуулсан тохиолдол маш хангалтгүй байна. Мэдээж хулгай, хулгайч хоёртой тасралтгүй тэмцэж, мохол мушгилгүй болгох ёстой. Нэмээд асуудал үүсгэхгүйн тулд уг үндсийг нь таслан зогсооход онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухайд бид маш их цаг хугацаа боломжийг алдсан, цаашид ч алдахаар байна. Бид өөрсдөө бүх зүйлээ болгодог баян улс нэгэнт биш тул гадны мөнгийг ашигласаар л байх болно. Гэхдээ ямар мөнгө вэ гэвэл аль эрсдэлгүй, хүүгүй мөнгө нь л мэдээж чухал. Өөрөөр хэлбэл, өндөр хүүтэй гадаад зээл авч өрөнд орох биш гадаадын хөрөнгө оруулалтыг л татмаар байгаа юм. Учир нь энэ нь ямар ч өр үүсгэдэггүй. Атал, бидний өнөөгийн байгаа байдал бол татах биш эсрэгээрээ үргээх нөхцөлд байна. Гадны хөрөнгө оруулагчдыг хэн дуртай нь барьж авч зодоод байхаар аргагүй шүү дээ. Дээрээс нь арай хийж орж ирсэн хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээгээ зөрчинө. Эсвэл өөрчилнө, эсвэл бүр хулхидна гэх мэтээр итгэлийг нь алддаг нь сонирхсон хөрөнгө оруулагчдад хор болдог. Эдийн засгийн эрх чөлөөний болон хөрөнгө оруулалтын индекс үзүүлэлтүүд дээр манайхыг юу, юу хойш татаад байгааг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ бид шийдэж чадахгүй байсаар байна. Асуудал ужгирч удсан учраас бид одоо маш том өөрчлөлтийг олон зүйл дээр зэрэг хийхээс өөр аргагүй байдалд хүрчихлээ.

-Тухайлбал…?

-Төрийн бүтэц, орон тоо, оролцооны шинэчлэл, татварын шинэчлэл, гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин зэрэг олон асуудлыг хамтад нь цогцоор нь шийдэх шаардлагатай болчихоод байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг маргааш товложээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр товлолоо. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах...

img

8 цагийн дараа

МИАТ: Улаанбаатар-Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор эхлүүллээ

МИАТ ТӨХК нь өчигдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ё...

img

7 цагийн дараа

НҮБ-ын бие даасан комиссын тайлан

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн шийдвэрээр 2022 оны гуравдугаар сард байгуулагдсан Украинд гарсан зөрчлийг мөрдөн шалгах бие даасан ол...

img

7 цагийн дараа

МУГЖ Ө.Наранбаатар: Төрүүлж өсгөсөн ижий, аав хоёртоо мэхийн ёсолъё

Монгол Улсад кино урлаг үүсэж, хөгжсөний 90 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар...

img

6 цагийн дараа

Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ

“Цахимаар мөрийтэй тоглож их хэмжээний мөнгө залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр ца...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд