Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 14

Валютын ханш

value

гадаад

НҮБ-ын бие даасан комиссын тайлан

trend

Админ

img

2025 оны 10 сарын 30

news-img

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн шийдвэрээр 2022 оны гуравдугаар сард байгуулагдсан Украинд гарсан зөрчлийг мөрдөн шалгах бие даасан олон улсын комиссын тайланд “ОХУ-ын цэргийнхний энгийн иргэдийн эсрэг хийсэн, хийж буй харгис үйлдлүүд нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтэй дүйцэж байна” гэж дурджээ. Тайланд “Оросын цохилтууд нь украинчуудыг гэр оронгүй болгох зорилготой байсан. Орос цэргийн удирддаг дронууд украины иргэдийг олон удаа онилж, тэдний амь насыг хохироож, бэртээж гэмтээж, өргөн хэмжээний эвдрэл сүйрэлд хүргэсэн тухай дурдаад “Оросын цэргийн үйлдлүүд нь хүн төрөлхтний эсрэг хоёр төрлийн гэмт хэрэгт дүйцэж байна. Эдгээр нь “Бусад улсын хүн амыг зорилготойгоор алан хядсан /геноцид/ болон эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдээс иргэдийг албадан нүүлгэн шилжүүлсэн” явдал юм. Мөн зарим иргэд Оросын тамлалтад өртсөн байна. Оросын дроноор хийсэн дайралтууд Днепр мөрний баруун эргийн дагуух 300 гаруй км газар нутгийг хамарч, Днепропетровск, Херсон, Николаевын бүс нутгуудад олон тооны иргэний объектуудыг сүйтгэсэн байна. Комисс эдгээрийг Украины оршин суугчдыг гэр орноос нь системтэй, зохион байгуулалттайгаар шахан гаргах ажиллагаа гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болох албадан нүүлгэн шилжүүлэлт юм. Оросын цэргийн довтолгооны бай нь иргэдийн орон сууцууд, эмнэлгийн байгууллагууд, бусад иргэний дэд бүтэц, мөн эмнэлгийн яаралтай тусламжийн албаны машин, гал сөнөөгчид зэрэг олон улсын хүмүүнлэгийн хуулиар онцгой хамгаалалттай объектууд байсан байна. Мөн эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг оросын эрх баригчид зохион байгуулан удирдаж байсан” гэдгийг онцлон дурджээ. Тайланд баривчилгаа, тамласан байцаалт, иргэдийн хувийн баримт бичиг болон эд зүйлсийг булаан авах зэрэг тохиолдлуудыг ч тэмдэглэсэн бөгөөд эдгээр нь “сэтгэцийн гүн хохирол учруулж, өвдөлт шаналал төрүүлсэн, хүний эрхийг зөрчсөн хүмүүнлэг бус харьцаа юм” гэж үзжээ. НҮБ-ын энэхүү тайланг олон нийтэд нээлттэй 500 видео бичлэг, үүнээс 247-гийн байршил, цаг хугацааг нь шалган тогтоож, Оросын халдлагад өртсөн 226 украин иргэнтэй хийсэн ярилцлагад үндэслэн гаргасан юм байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.11.14) нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр 10 ...

img

2 цагийн дараа

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эв нэгдлийн уриалга гаргав

УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд өнөөдөр /2025.11.14/-ийн мэдээлэл хийв. Парламентад сонгогдсон МАН-ын гишүүд хоёр хуваагдсан гэ...

img

2 цагийн дараа

Төв Азийн орнууд Америктай хамтраад эдийн засгаа өсгөж байхад бид ардчилсан орон гэж хоосон цээжээ дэлдэхээс өөр зүйл алга

Тэртээ 1990 онд авторитар, дарангуйллын дэглэм давамгайлсан бүс нутагт хамгийн түрүүнд Монгол Улс тайван замаар ардчилсан тогтолцоон...

img

1 цагийн дараа

АН-ын ҮБХ энэ сарын 21-нд хуралдаж, дүрмээ батална

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улс төрийн намууд энэ онд багтаж намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслөө Улсын ...

img

40 минутын дараа

“Токио 2025” дифлимпийн наадамд оролцох Монголын багийн тугийг гардууллаа

Япон улсын Токио хотод маргааш эхлэх Дифлимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид оролцоход бэлэн болжээ. Өнөөдөр Монгол Улсын багт ...

img

14 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд