мэдээ
Хүмүүсээ утсаа хаяад өөд өөдөө инээмсэглэцгээе

ЖАМБАЛЫН САНДАГДОРЖ
2025 оны 10 сарын 30
32

Хүн бүр ухаалаг гар утастай болсон. Ухаалаг гэдгийг нь ч тодруулах хэрэг байхгүй. Ухаалаг утасгүй бол хэн тэрийг гар утастай гэхэв дээ. Хаашаа л харна утсаа шагайсан хүмүүс. Эр эм хөгшид хүүхэдгүй тийм. Бүр хаана ч ийм л дүр зураг харагдана. Тэд хэнтэй ч үл ярина, бас хэн лүү ч үл харна. Тэрүүхэн тэндээ л хорон мушийгаад ч юм уу бүүр юү ч үл анзааран дэлгэцээ гүйлгэнэ. Бас өөртөө маш хэрэгтэй юм олоод уншчихсан мэт, дэлхий тэр аяараа өөрийг нь тойрон эргэлдэж байгааг мэдэрсэн царай гарган бардамнана.Гэхдээ л нам гүм агуулахын буланд байгаа огтоно мэт тэрүүхэн тэндээ бувтана. Бүх ертөнц түүний гарт байгаа. Тийм учир түүнд гадагшаа гарах өчүүхэн ч хэрэгцээ байхгүй. Идэх уухаас өөр бараг бүгд л түүний атганд байх авай. Харин ийм хүмүүс амьд хүнтэй харилцаж бараг чаддаггүй болсон байх шиг. Тэд хүн лүү эгц харж чаддаггүй харц тулгарахаас зайлсхийдэг. Хүнтэй юм ярихаас зүрхшээдэг, бас хульчийдаг. Амьдралын наад захын бэрхшээл тулгарахад яахаа мэдэхгүй мэл гайхдаг. Мэдэхгүй юмтай тулгарахаараа айж цочдог, уурлаж ундууцдаг болчихдог шиг харагддаг. Тэд борог амьдралд бэлтгэгдээгүй учраас амьдрал мэддэггүй. Нөгөө цахимынхаа ганган хээнцэр амьдралаар бүгдийг төсөөлдөг нь болчихжээ. Ер нь бол ихэнхдээ бүрэг дорой, гэнэн тэнэг хүмүүс болж байна.
Ийм бүрэг дорой хүн амьдрал дээр гадуурхагддаг, юмнаас хоцордог, амьдрахад бэрхшээлтэй байдаг. Үүнийгээ буюу бүрэг доройгоо нуух ганц арга нь утастайгаа зууралдах болсон байна. Хүмүүсээ утсаа хаяад өөд өөдөөсөө хараад инээмсэглэцгээе хэмээн уриалмаар байдаг.
Хүмүүсээ утсаа хаяад өөд өөдөө инээмсэглэцгээе
Хүн бүр ухаалаг гар утастай болсон. Ухаалаг гэдгийг нь ч тодруулах хэрэг байхгүй. Ухаалаг утасгүй бол хэн тэрийг гар утастай гэхэв д...
1 цагийн дараа
Д.Тайван: СХД-ийн 129 дүгээр сургууль орчмын авто замын ажил ирэх сард дуусна
СХД-ийн 129 дүгээр сургуулиас урагшаа 160 метр авто замыг шинээр барьж буй. Өнөөдрийн байдлаар ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна....
17 минутын дараа
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг маргааш товложээ
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр товлолоо. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах...
8 минутын өмнө
МИАТ: Улаанбаатар-Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор эхлүүллээ
МИАТ ТӨХК нь өчигдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ё...
41 минутын өмнө
НҮБ-ын бие даасан комиссын тайлан
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн шийдвэрээр 2022 оны гуравдугаар сард байгуулагдсан Украинд гарсан зөрчлийг мөрдөн шалгах бие даасан ол...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



