гадаад
Украин, Оросын төлөөлөгчид дахин уулзав

Админ
2025 оны 7 сарын 25

97

Туркийн Станбул хотноо Украин ба Оросын төлөөлөгчдийн хооронд дайн зогсоох асуудлаар гурав дахь шатны хэлэлцээ болж өндөрлөв.
Улстөрчид болон судлаачид өмнөх уулзалтуудын адил энэ удаагийн хэлэлцээнээс тодорхой ахиц гарахгүй гэж байсан нь ёсоор болж, уулзалт богино хугацаанд болж өндөрлөсөн байна.Цаг хүрэхгүй үргэлжилсэн хэлэлцээний дараа Украины төлөөлөгчдийн тэргүүн Рустем Умеров сэтгүүлчдэд “Киев Украинд гал зогсоох бодитой, яаралтай арга хэмжээг авахыг эрмэлзэж байгаа ба үүнд бэлэн гэдгээ илэрхийлсэн.
Иймээс манай төлөөлөгчид Москваг наймдугаар сарын сүүлчээр ерөнхийлөгч Зеленский болон Путин нарын уулзалтыг зохион байгуулахыг санал болгосон” гэж мэдэгдэв. Харин Орос улс ийм уулзалтыг зөвшөөрөхгүй байгаа билээ. Түүнчлэн, Оросын удирдагч Владимир Путин тодорхой хууль зүйн үндэслэлгүйгээр Зеленскийг хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэхгүй гэж мэдэгдсэн юм. Оросын талын төлөөлөгч Владимир Мединский хэлэлцээний дараа сэтгүүлчдэд “Талууд 1200-гаас доошгүй тооны олзлогдогсдыг харилцан солилцох тохиролцоонд хүрсэн. Оросын тал Украинд 3000 украин цэргийн цогцсыг шилжүүлэх санал тавьсан. Мөн Оросын төлөөлөгчид Украины талд фронтын шугам дагуу 24-48 цагийн богино хугацааны түр эвлэрэл зарлах асуудлыг хэлэлцэхийг санал болгосон Энэ нь эмнэлгийн ангиуд шархадсан хүмүүсийг аврах, командлагчид өөрсдийн дайчдын цогцсыг татан авах боломжийг бүрдүүлэх зорилготой юм” гэж мэдэгджээ.
Орос Украины хэлэлцээний эхний шат Станбул хотод тавдугаар сарын дунд үеэр, хоёр дахь нь зургаадугаар сарын эхээр болсон. Эхний уулзалтаар талууд “1000:1000 олзлогдогч” солилцохоор тохиролцсон бол хоёр дахь уулзалтаар дайныг зогсоох нөхцлийн тухай санамж бичгийг солилцож, амь үрэгдэгсдийн цогцсыг харилцан шилжүүлэх шийдвэр гаргаж байв. Энэ удаагийн гурав дахь уулзалтаар уг санамж бичгүүдийн агуулгыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд талууд “Хоёр талын баримт бичиг агуулгын хувьд хэт эсрэг, тэсрэг заалттай байгаа учир аль ч тал нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэж мэдэгдэв.
Энэхүү хэлэлцээ өндөрлөсний дараа хоёр талаас өвчтэй, хүнд шархадсан 1000 гаруй цэрэг эх орондоо буцаж ирсэн байна.
Г.АМАРСАНАА





Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 90 хувьтай үргэлжилж байна
2025 оны ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 90 хувьтай үргэлжилж байна. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 247.3 мян.га талбайд хийж гүйц...
7 цагийн өмнө
Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ
Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилг...
8 цагийн өмнө
Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, а...
9 цагийн өмнө
Баар цэнгээний газруудад шөнийн шалгалт хийхэд 23 иргэнээс мансууруулах бодис илэрчээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цаг...
10 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
УИХ-ын 2025 оны хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч ...
10 цагийн өмнө
Сэтгэгдлүүд